Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0006     

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, “Монголын ******* ******* *******” шашны байгууллагын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.оос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.оос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “”Монголын ******* ******* *******” ТББ-ын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Үүнд:

1. дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дугтар сарын 08-ны өдрийн 17/5 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож. дүүргийн хорооны нутаг дэвсгэр, ийн зуслангийн зориулалттай дугаар нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

2. дүүргийн Засаг даргын оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Г*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Тус хэргийн шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болсон бөгөөд шүүхээс хэргийн оролцогчдыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.“Хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна.”, 56.1.5.“эвлэрүүлэх арга хэмжээ авах” гэж зааснаар эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж хойшилсон.

Эвлэрэн хэлэлцэх ажиллагааны хүрээнд маргаан бүхий газар буюу дүүргийн хороонд байрлах зуслангийн ******* м.кв газрыг гуравдагч этгээд болох Ц.Г*******тай тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохиролцож газрын кадастрын компаниар газраа хэмжүүлэн кадастрын зураглал хийлгэсэн.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба буюу хариуцагчаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар маргаж буй газрыг хувааж авахаар тохиролцож, эвлэрсэн бол манай зүгээс хувааж авсан газруудыг чинь кадастрын мэдээллийн санд бүртгэх болон холбогдох ажиллагааг асуудалгүй хийх бөгөөд ямар нэгэн маргаан гарахгүй гэж хэлсэн юм. Одоогоор кадастрын компаниар хийлгэсэн зураглалыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх ажиллагаа хүлээгдэж байгаа бөгөөд хариуцагч талаас шүүхийн шийдвэр гарсны дараа хийх болно гэсэн юм.

Иймд “Монголын ******* ******* ******* ******* *******” ТББ-ын нэхэмжлэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Монголын ******* ******* *******” шашны байгууллагаас дүүргийн Засаг дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “ дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17/5 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, дүүргийн хороо /хуучнаар ******* хороо/-ны нутаг дэвсгэр, ийн зуслангийн зориулалттай дугаар нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, дүүргийн Засаг даргын оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Г*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Монголын ******* ******* *******” шашны байгууллагыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Монголын ******* ******* *******” шашны байгууллагын дүүргийн Засаг дарга, дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “ дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17/5 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, дүүргийн хороо /хуучнаар ******* хороо/-ны нутаг дэвсгэр, ийн зуслангийн зориулалттай дугаар нэгж талбар бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, дүүргийн Засаг даргын оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжийн Ц.Г*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэнд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН