Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01422

 

 

 

         2025       02               18                             197/ШШ2025/01422

 

 

                                        Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* *******, 8 давхар 803 тоотод байрлах, /РД:*******75985/, ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* дүүрэг, 27 дугаар хороо, 2 хороолол, ******* гудамж,  41 дүгээр байр 40 тоотод оршин суудаг гэх, ******* дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, ******* гудамж, -р байрны 35 тоотод оршин  суух хаягийн бүртгэлтэй, /РД:97100403/, ургийн овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.536.085,73 төгрөг /дөрвөн сая таван зуун гучин зургаан мянга наян таван мянган төгрөг далан гурван мөнгө/ гаргуулах шаардлагатай иргэний хэргийг  *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн гүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02012 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2024 оны 01 сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

“Б. нь “******* ББСБ” ХХК-тай 2022 оны 10 сарын 16-ны өдөр №05 зээлийн гэрээ байгуулан 2.499.900 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй,  24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлийг авсан. Гэрээний хугацаа 2024 оны 10 сарын 15-ны өдөр дуусгавар болоход хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байх тул үндсэн зээл 2.499.900  төгрөг, зээлийн хүү 1.859.637,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174.548.11 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг, нийт 4.536.085,73 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч:******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь тус шүүхэд 2025 оны 02 сарын 12-ны өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтэд:

“Хариуцагч ын /РД:97100403/ нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж, зээлийн төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.өөс түүнтэй байгуулсан 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 05 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан, зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт  4.536.085,73 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан хүсэлтийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд 2025 оны 02 сарын 12-ны өдөр бичгээр ирүүлсэн  байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул бөгөөд хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг биелүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон  

                                                

                                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.536.085,73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.727,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.өөс улсын тэмдэгтийн хураамжид 43.863,6 төгрөг гаргуулж “******* ББСБ” ХХК-д олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД