Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02503

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02503

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4-р хороо, ******* ******* 6,07 тоотод байрлах ******* ******* ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 37 дугаар хороо, ******* үйлдвэрчний эвлэлийн гудамж 32-р байр 5 тоотод оршин суух хаягтай, /РД:*******92050400/, *******- овогтой д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.130.991,01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э. нь ******* ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БЗГ22-60813 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.850.000 төгрөгийг, сарын сарын 2.79 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 15-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2023 оны 01 дүгээр сараас гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд Э.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.310.248 төгрөг, зээлийн хүү 714.740,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106.002,18 төгрөг, нийт 2.130.991,01 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч: Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2.130.991.01 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 355.165 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь болон бусад баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.130.991,01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага 2.130.991,01 төгрөгийг 6 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 355.165 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.130.991,01 төгрөгийг хариуцагч Э. нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдөр 355.165 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 49.046 төгрөгийн тал хувь болох 24.523 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 24.523 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД