| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 197/2025/00810/И |
| Дугаар | 197/ШШ2025/02502 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02502
2 025 03 13 197/ШШ2025/02502
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******-р *******, /15140/ Д.*******ын гудамж, 14-р байрны 2 -р давхарт 201 тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, 24-р хороо, ******* хотохн, -р байр 3-1 тоотод оршин суух хаягтай, /РД:88051870/, ургийн овогт ын т холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 787.504 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б. нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021.9.27-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан 240.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 30 хонгийн хугацаатай авсан ба уг зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 07 сарын 11-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн.
Иймд Б.аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 240.000 төгрөг, зээлийн хүү 381.*******00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.407 төгрөг, нотариатын төлбөр 9500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 787.504 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй 787.504 төгрөгийг 2025 оны 2 сараас эхэлж 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 787.504 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 787.504 төгрөгийг 2025 оны 2 сараас эхэлж 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 787.504 төгрөгийг хариуцагч Б. 2025 оны 2 сараас эхэлж 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 23.451 төгрөгийн тал хувь болох 11.725,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 11.725,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД