Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01551

 
   

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 16 *******, 16 хороо, *******-******* 1 ******* *******-11 тоотод байрлах, /РД:*******51486/,  “*******-******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо, 12-р гудамж 522 тоотод оршин суух, /РД:97063006/, ын д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 134.579,24 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг

 Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/02025 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлэн ирүүлснийг 2025 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: “*******-******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

“Хариуцагч овогтой нь манай байгууллагаас 2024 оны 12 сарын 14-ны өдөр 11187 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 100.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6%-ийн хүүтэй авсан.

2024 оны 02 сарын 28, 2024 оны 6 сарын 25-нд тус зээлийн хугацаа сунгалт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, аман болон бичгийн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн.

Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 160 хоногийн нэмэгдүүлсэн хүү 5.932,57 төгрөг, үндсэн зээлийн 160 хоногийн хүү 29.662,84 төгрөг, үндсэн зээлийн 100.000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 134,579.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч: М. нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт:

“*******-******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 134.579,24 төгрөгийг 2025 оны 02 сарын 23-ны өдөр төлж дуусгана” гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон талуудаас хэрэгт гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК нь хариуцагч М.д холбогдуулан түүнтэй байгуулсан  2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 134.579,24 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 134.579,24 төгрөгийг 2025 оны 02 сарын 23-ны  өдөр төлж  барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан эрх зүйн  үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон                                               

           ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 134.579,24 төгрөгийг хариуцагч М. нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 4.688 төгрөгийн тал хувь болох 2.344  төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.гаас улсын тэмдэгтийн хураамжид 2.344 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******-******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД