| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0042/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,
Хохирогч П.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.От холбогдох эрүүгийн 1711004560289 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Н.О, Монгол Улсын иргэн, 1990 оны 11 сарын 20-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 гудамж 102 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /........................../.
Шүүгдэгч Н.О нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 5-8 тоотод оршин суух П.Дэлгэрцэцэгийн цүнхнээс түрийвчтэй эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 359.850 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Н.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 8 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед би багийн найз Дэлгэрбуянгийн гэрт очсон. Намайг очих үед Дэлгэрбуянгийн гэрт түүний найз Дэлгэрцэцэг гэж эмэгтэй ирсэн байсан бид хамтдаа хоносон. Маргааш өглөө нь буюу 2017 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Дэлгэрбуянгийн гэрээс гарахдаа Дэлгэрцэцэгийн цүнхэнд байсан ягаан өнгийн хэтэвчийг хулгайлаад гарсан. Намайг хэтэвч хулгайлах үед Дэлгэрцэцэг унтаж байсан. Дэлгэрбуян ажилдаа явчихсан байсан учраас хэн ч мэдээгүй юм. Би гадаа гараад ягаан өнгийн хэтэвчийг үзэхэд дотор нь бэлэн 15.000 төгрөг, П.Дэлгэрцэцэгийн жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ломбардны бичиг, сим картны үүр, автобусны карт 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Ингээд би Баянбүрдийн хойно нэг хүнсний дэлгүүрт ороод Дэлгэрцэцэгийн Хаан банкны картыг уншуулж ойролцоогоор 40 орчим мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан. Тэгээд тэндээс гараад Дэнжийн 1000-ын тийшээ явж байгаад Хүчит Шонхор захын хажууд байрлах АТМ дээр очиж Дэлгэрцэцэгийн картыг уншуулж 190.000 төгрөг авсан. Тэгээд би орой Нарантуул зах гараад өөртөө өмд, цамц, гутал аваад 190.000 төгрөгийг дуусгасан юм. Би Дэлгэрцэцэгийн картыг аваад дэлгүүрт уншуулахдаа сим картны үүрэн дээр байсан утасны дугаарын арын 4 тоо буюу 0520 гэж хийхэд код нь мөн байсан тийм учраас АТМ-ээс мөн энэ кодоор мөнгө авсан..” гэсэн мэдүүлэг /хх-27х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: “Жолооны үнэмлэх, автобусны карт, ХААН банкны карт, картанд байсан мөнгө, сим картны үүр, тамгатай лавлагаа, түрүүвчээ алдсан. 359.850 төгрөгний хохирлоо авчихвал гомдол саналгүй болно” гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Дэлгэрцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэгээд 08 цаг 20 минутын үед сэрсэн Отгонбаатар явсан байсан бөгөөд миний гар цүнх хол хураасан байсан боловч миний урд тавьсан байхаар нь гайхаад харсан миний ягаан өнгийн хэтэвч алга болсон байсан. Миний хэтэвчин дотор жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, 340.000 төгрөгийн Хаан банкны карт, автобусны карт, симний үүр, 20.000 төгрөг эд зүйл байсан. Би босоод хэтэвчээ хайгаад 10 орчим минут болж байсан. Манай нөхөр Алтантүлхүүр над руу залгаад чи картаараа олон удаа ямар их гүйлгээ хийгээд байгаа юм бэ? гэж ярьсан юм. Тэгээд би шууд Хаан банк руу залгаад картаа хаах хооронд картанд байсан бүх мөнгийг уншуулаад авчихсан байсан. Манай нөхөр “Сүлд” гэх 8 нэрийн дэлгүүрт уншуулсан байна гэхээр нь “Сүлд” гэх дэлгүүрийг хайж олоод худалдагч 60 орчим настай хүн байхаар нь асуусан өглөө 8, 9 цагийн орчим хөл муутай дээгүүрээ хар өнгийн хувцастай хүн картыг чинь уншуулаад их хэмжээний архи дарс болон эд зүйл худалдан авсан гэж хэлж байсан. Тухайн хүний ярьж байгаагаар миний нууц кодыг мэдэж байсан би утасны дугаарын сүүлийн 4 оронгоор нууц дугаараа хийсэн байсан юм. Түүнээс хойш өөртэй нь уулзаагүй эгчтэй нь уулзсан эгч нь хүлээн зөвшөөрөхгүй байсан ..” гэсэн мэдүүлэг /хх-12-14х/,
Гэрч Ц.Дэлгэрбуянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Дэлгэрцэцэгийг 2,3 жилийн өмнөөс мэддэг болсон ба 2017 оны 6 сараас хойш хамт байр түрээсэлж амьдарч байгаа. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр миний найз болох Отгонбаатар над руу 80827901 дугаарын утсаар холбогдож надтай уулзах гэж манай гэрийг надаар заалгаж байгаад ирсэн. Тэгээд бид 3 тэр оройдоо юм ярьж байгаад шөнө 02 цагийн орчим унтацгаасан. Тэгээд би өглөө 6 цаг 45 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа Дэлгэрцэцэгийн цүнх байсан талаар хараагүй. Өмнө орой нь Дэлгэрцэцэгийн цүнх байхыг харсан. Тэгээд ажил дээрээ очоод байж байхад Дэлгэрцэцэг над руу залгаж чи найзынхаа хэтэвчийг харсан уу гэж асуухад нь би мэдэхгүй талаар хэлсэн. Тэгээд цагдаад хандсан..” гэсэн мэдүүлэг /хх-19-20х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-36х/, П.Дэлгэрцэцэгийн Хаан банкны 5102111799 тоот данснаас 2017 оны 08 сарын 14-ний өдөр 332.350 төгрөгний зарлагын гүйлгээ хийгдсэн Дансны хуулга /хх-47х/, Шүүгдэгч Н.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Намжилын Отгонбаатар нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 5-8 тоотод оршин суух П.Дэлгэрцэцэгийн цүнхнээс түрийвчтэй эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 359.850 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.