| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00040/И |
| Дугаар | 306/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00059
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00059 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын 5, ******* ХК /УБД:*******,*******, утас:95090693,*******/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 5-72 тоотод оршин суух,******* /РД:ИН97020111,*******,*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,514,208.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХК-тай ЗГ-R001505478 тоот дижтал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү дижитал зээлийн эрхийн хүрээнднь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ХК-тай ЗГ-R001505478 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгчнь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 131 хоног хугацаа хэтрүүлэн нийт 10,514,208.43 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгчгийн ХК-тай байгуулсан ЗГ-R001505478 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,514,208 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчшүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1.миний бие нь ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,514,208.43 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХК-тай ЗГ-R001505478 тоот дижтал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Энэхүү дижитал зээлийн эрхийн хүрээнднь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ХК-тай ЗГ-R001505478 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 131 хоног хугацаа хэтрэлттэй байна. Иймдгаас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,514,208.43 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагчнь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,178 төгрөгийн тавин хувь болох 91,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 91,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91,589 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХК нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,514,208.43 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчнь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,178 төгрөгийн тавин хувь болох 91,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 91,589 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91,589 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА