Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01555

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 21 197/ШШ2025/01555

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,,*******,,,,өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө зээлээр худалдан авсан Мерчантын гэрээний төлбөрт 2.360.250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 19-ны өдрийн 191/ШЗ2025/01919 дугаартай захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Стор пэй ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

Зээлдэгч Г.Анармөнх нь Стор пэй аппликейшнээр /Storpay/ дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн.

2021/12/24-ны өдөр 2.098.000 төгрөгийг 103627 дугаартай худалдан авалтыг /Technozone Samsung мерчантын Sky tedy/-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 524.500 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022/02/07-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. Г.Анармөнхөөс Стор пэй аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 2.360.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Г.Анармөнх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Анармөнх миний бие Стор пэй ХХК-ийн нэхэмжилсэн 2.360.250 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөч байна. Уг төлбөрийг 3 хувааж буюу 2025 оны 2 сарын 25-ны өдрөөс 3 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдан авахад үзүүлэх хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх Мерчантын гэрээ, худалдан авалтын эргэн төлөлт хийх хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Стор пэй ХХК нь хариуцагч Г.Анармөнхөд холбогдуулан Эд хөрөнгө зээлээр худалдан авах Мерчантын гэрээний үүргийн төлбөрт 2.360.250 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Г.Анармөнх нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2.360.250 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Стор Пэй ХХК-ийн Г.Анармөнхөөс эд хөрөнгө зээлээр худалдан авсан Мерчантын гэрээний төлбөрт 2.360.250 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн хариуцагч зөвшөөрч 2.360.250 төгрөгийг 2025 оны 03 сарын 25-ны өдрийн төлж барагдуулна гэх тул хариуцагчийн бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52.714 төгрөгийн тал хувь буюу 26.357 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Анармөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид 26.357 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Стор пэй ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Анармөнх нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД