| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00047/И |
| Дугаар | 306/ШШ2025/00060 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 306/ШШ2025/00060
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 306/ШШ2025/00060 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж- 28, МПМ цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /УБД:9015002025,*******, утас:*******,*******/
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Баянхошууны 4-409 тоотод оршин суух,******* овогт******* /РД:Й90032334,*******, утас:/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1,471,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1.Н.Балданжунай нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1400000915055 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор нийт 4 удаагийн хүсэлтээр 860,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгчийн зээл тус бүрийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хугацаагаар тооцсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн үлдэгдэл | Ашигласан хоног | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 2023/06/18 | 50,000 | 50,000 | 553 | 32,065 | 6,083 | 88,148 |
| 2023/06/18 | 270,000 | 270,000 | 553 | 170,236 | 32,074 | 472,310 |
| 2023/06/14 | 540,000 | 540,000 | 557 | 311,990 | 58,936 | 910,926 |
|
| 860,000 | 860,000 |
| 514,291 | 97,093 | 1,471,384 |
Иймдгаас зээлийн гэрээний үүрэгт 1,471,384 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,471,384 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,171,384 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчхүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: нь ******* ББСБ ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1400000915055 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор нийт 4 удаагийн хүсэлтээр 860,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 1,471,384 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,471,384 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,171,384 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,492 төгрөгийн тавин хувь болох 19,246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,246 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,471,384 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,171,384 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,492 төгрөгийн тавин хувь болох 19,246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,246 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,246 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА