2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/00214

 

2025          01          16                                    191/ШШ2025/00214                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэг, 116., 118. дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2., 135.2.8.-д заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эх Х.М*********-гийн асрамжинд байх **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүү С.Х*****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр хүү С.Т******* нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.С****-аар тэжээн тэтгүүлсүгэй.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид,  улсын тэмдэгтийн хураамжинд 117,108 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             З.БАЯРМАА