Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0976

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* овогт П*******ийн Б*******, РД:*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Ц,

Хариуцагч:   Нийслэлийн засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Л

Хариуцагч:   Улсын бүртгэлийн ерөнхий газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч

Д.Б

Хариуцагч:   Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба,

итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, Т.Б,

Гуравдагч этг: Х овогт Ггийн Ц, РД:,

Гуравдагч этг:

Т овогт Т**************гийн Мөнх*******, РД:У,

Бие д шаардлага гаргасан гуравдагч этг:

С овогт Сгийн Ц, РД:,

Х овогт Бгийн Ө, РД:, өмгөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б. Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

Бие д шаардлага: С.Ц, Б. Ө ын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этг С.Ц, Б.Ө, гуравдагч этг С.Ц, Б.Ө ын өмгөөлөгч Б.Э, шинжээч Ц.С, Ц.А, шүүх хуралдааны ийн бичгийн дарга А.Шинэцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д сын 17- хаягт байрлах 254 мкв газрыг П.Б*******д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

1.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сын гудамжны тоот хаягт байрлах 600 мкв газрыг Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн.

1.3. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г.Ц, Т.Мөнх******* т Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сын гудамжны тоот хаягт байрлах 600 мкв газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмчлөх эрх С.Ц, Б.Ө т шилжсэнийг бүртгэж, 000 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

1.4. П.Б*******аас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “... иргэний түвшинд тохиролцож шийдвэрлэх боломжгүй байдал үүс байгаа тул танай байгууллага захиргааны зүгээс хууль тогтоомжийн хүрээнд ямар нэгэн шийдэл гаргаж ... яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-11/6199 тоот албан бичгээр “.... зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээнээс илүү хашаалсан, бусдын өмчлөлийн газартай давхацсан зөрчилтэй байх тул шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн.

1.5. П.Б*******аас 2023 он 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “С.Ц, Б. Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

1.7. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гуравдагч этг С.Ц, Б.Ө аас Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “С.Ц, Б. Ө ын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай бие д шаардлага гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч П.Б*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие П.Б******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулан, одоо байгаа хашааны хэмжээгээр захирамж гаргуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д с 17- тоотын хашааны 254 мкв газрыг иргэн П.Б******* надад эзэмшүүлсэн захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулан, кадастрын зургийг бодит хашааны хэмжээгээр болгон захирамж гаргуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн дагуу Мэдээллийн сангийн зураг орсныг өөрчлүүлж, бодит хашааны хэмжээгээр өөрчлөлт оруулахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулахаар Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д зааснаар бусад этгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол" зөрчигдсөн тул эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан болно.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамж болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар надад эзэмшүүлсэн газрын хэмжээ нь бодит байгаа хашааны хэмжээнээс зөрүүтэй олгогдсон нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөөд байна. Миний бие тус хашаа байшингаа бусдад худалдах сонирхолтой байгаа бөгөөд газрын хэмжээ нь хашааны талаар орсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн 600 мкв газар нь миний хашааны тал руу давхацсан байдалтай кадастрын зурагт орж, өмчлөгдсөн юм. Иймд одоо байгаа хашааны хэмжээгээр нь тэдэнд өмчлүүлэх гэсэн утгатайгаар нэхэмжлэлээ тодорхойлсон болно.

Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтэст кадастрын зургийн зөрүүтэй байдлыг арилгуулахаар өргөдөл гарган хандсан боловч, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны дүгээр сарын 13-ны 01-11/6199 дугаар албан бичгээр "Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т анх өмчлүүлж, газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байна, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д заасны дагуу бусдын өмчлөлийн газартай давхацсан зөрчилтэй байх тул шийдвэрлэх боломжгүй байна." гэсэн хариуг өгсөн юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар иргэн надад эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн дагуу Мэдээллийн сангийн зураг орсныг өөрчлүүлж, дахин шинээр захиргааны акт гаргахыг даалгуулах шийдвэр гаргаж өгнө үү” мөн нэмэгдүүлсэн шаардлагаараа “Г.Ц, Т.Мөнх******* нь Газар худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сын гудамжны тоотын 600м2 газрыг Сгийн Ц, Б.Ө нь 2006 оны 11 дүгээр сарын 06-нд өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авсан байна. Дараа нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д сын гудамж, хашааны 600м2 газрыг С.Ц, Б. Ө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шилжүүлэн авч, 2023 оны 5 дугаар сарын 29-нд Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Иймд С.Ц, Б. Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч П.Б*******аас Нийслэлийн засаг даргын 2006 оны захирамжаар өмчилж авсан С.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийг эрх ашгаа хөндөгдөж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар захиргааны акт нь бусад этгийн эрх хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байна. П.Б*******д холбогдох хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байна. Яагаад  хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна вэ гэхээр Нийслэлийн засаг даргын 2006 оны захирамжаас улбаатайгаар одоогоор С.Ц Б.Ө ын ч, нэхэмжлэгчийн өөрийнх нь ч хаашаа бодит байдал байдал дээр нийцэхгүй.  Газрын харилцаа геодези зураг зүйн ерөнхий газарт байгаа газрын мэдээллийн сан дахь  зургаас зөрөөтэй байгаад байгаа. Зөрөөтэй байгаа явдал нь П.Б******* хашаан дотроо барьсан байшингаа захиран зарцуулах эрх нь хөндөгдөөд байгаа. Нэгдүгээрт өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авна, хоёрдугаарт өмчлөгчийн эрхийн гэрчилгээ авахын тулд нөгөө кадастрын зургийн иж бүрдэлтэй хамт үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Улмаар захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэйгээ холбоотойгоор хашаа байшингаа бусдад худалдан борлуулах ийм эрх байна. Эрх зүйн байдлыг хараад үзэхээр ямар ч хөдөлгөөнд орох боломжгүй нөхцөл байдал үүс байгаа юм. Тийм учраас Нийслэлийн засаг даргын 2006 оны захирамжийг хүчингүй болгоод магадгүй тэр урд талынх нь хүмүүс өнөөдрийн гуравдагч этгүүдэд газраа худалдсан байна гэж бодоход энэ  хүмүүст Нийслэлийн засаг даргын захирамжийг бодит байдлаар нь гаргаад кадастрын мэдээллийн сан дахь зургийг сая шинжээч хэлж байна л даа бид иргэн аж ахуйн нэгж байгууллагын одоо хүсэлт гомдлоор мэдээллийн сан дахь зургийг өөрчилдөг мэдээллийн сан дахь зургийг өөрчилдөг,  өөрчлөхдөө дүүргийн эрх бүхий кадастрын мэргэжилтэн дүүрэг дээрээ энэ мэдээллийн сан дахь зургийг өөрчилдөг гэж сая шинжээч их тодорхой хэл өглөө л дөө. Хэргийг хянан шийдвэрлэх явцад хэд хэдэн алдаатай зүйл эрх бүхий байгууллагад ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл  Чингэлтэй дүүргийн газрын албаны архивд анх ямар компаниар  кадастрын зургийг хийлгэсэн, мэдээллийн сан дахь кадастрын зурагтай холбоотой архивын бүрдэл материал нэгдүгээрт байхгүй,  хоёрдугаарт Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирсэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт  нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургууд нь эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгээгүй,кадастрын зургийг цахим бүртгэлд бүртгэхдээ эрх бүхий байгууллагын зураг байхгүй гэж байна. Тэр архивын юутай холбоотой асуултыг  асуусан тэнд бас байхгүй юм байна. Тэгэхээр энэ кадастрын зураг нь өөрөө анхнаасаа бодит байдлаасаа зөрөөтэй мэдээллийн санд буруу зөрүү орсон байна. Ийм учраас  бид нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүрэн дэмжиж байна. Тийм учраас манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Б*******ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулан, одоо байгаа хашааны хэмжээгээр захирамж гаргуулахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч П.Б*******д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д с 17- тоот хашааны 254м.кв газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Уг захирамжаар зөрчилгүй газрыг нэхэмжлэгч П.Б*******д олгосон боловч П.Б******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 "газар эзэмших гэрээнд з нөхцөл, болзлыг биелүүлэх." 35.3.5. "бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх." дахь хэсгүүдэд заасны дагуу зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшил газрын талбайн хэмжээнээс илүү хашаалсан зөрчилтэй байна.

Иргэн Г.Ц, Т.Мөнх******* т Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар сын гудамжны тоотод 600 м.кв газрыг өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 "аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;" дахь заалт, 21 дүгээр зүйлийг үндэслэж шийдвэрлэсэн байна.

... Иргэн С.Ц, Т.Мөнх******* т Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Сын 17-р гудамжны тоотод 600 метр квадратыг өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21-р  зүйлд заасныг үндэслэж газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Иргэн С.Ц, Т.Мөнх******* ын эзэмшиж байгаа газар нь иргэн П.Б*******ын хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан Г-22 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Д сын гудамжны тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн шийдвэр, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуудас зэрэг нотлох баримтуудыг журмын дагуу бүрдүүлж өгч улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Мөн Г.Ц, Т.Мөнх******* 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр иргэн С.Ц, Б.Ө ын өмчлөлд өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас тухайн газрын хаягаар шүүж үзэхэд давхардсан бүртгэл бүртгэгдээгүй байх бөгөөд хаягийн давхардалгүй, нотлох баримтуудыг хууль, журмын дагуу бүрдүүлсэн байна. Мөн иргэн Б*******ын нэр дээр газар бүртгэгдээгүй байна. Тухайн газрын бүртгэлийг хаягаар шүүж үзэхэд давхардсан бүртгэл байхгүй байх тул иргэн Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Дөрөв.Гуравдагч этгийн тайлбар:

4.1. Гуравдагч этг С.Ц, Б.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Г.Ц, хамтран эзэмшигч Т.Мөнх******* нь Монгол улсын их хурлаас 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан "Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн 12-р зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2006 оны 430-р захирамжаар мэдээллийн санд бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт 600 метр квадрат газрыг 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эзэмшиж авсан.

Уг эзэмшлийн газраа одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн С.Ц, Б.Ө нь хууль захирамжийн дагуу 600 метр квадрат эзэмших эрхийн Г-22 дугаартай гэрчилгээг өөрсдийн хууль ёсны эзэмшигчээр авсан болно.

Хууль захирамжийн дагуу газрын эрх С.Ц, Б.Ө т шилжсэн учир Г.Цогцолмаа, Т.Мөнх******* т хамааралгүй гэж үзэж буй тул нэхэмжлэлийн нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этг С.Ц, Б.Ө бид Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Д сын 17 гудамж, хаягт 1864 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай “Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай” газар өмчлөх эрхийг баталгаажуулсан 000/2023 он/ дугаартай гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч юм.

Бид уг өмчлөлийн газраа 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №1610 “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г иргэн Г.Ц, Т.Мөнх******* тай байгуулан газрын үнийг бүрэн төлж тухайн үеийн “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар”-т хамтран өмчлөгчөөр бүртгүүлж газрыг шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бидний газартай холбоотой хашаа, хаалганы дугаар оршин суугаа хороонд албан ёсны бүртгэлтэй, Газрын кадастрын зургийн мэдээлэл, нэгж талбар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд давхцалгүй, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн 600 метр квадрат талбайн хэмжээ нь үнэн зөв зөрчилгүй байгаа нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгч П.Б*******ын манай өмчлөлийн газраас таслан авч, үндэслэлгүй газрын хэмжээг томруулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этг Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гуравдагч этг С.Ц, Б.Ө бид Чингэлтэй дүүрэг, 19-р хороо,  д сын 17- нэгж талбарын дугаар 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг баталгаажуулсан.  2006  оны  660970 дугаар  гэрчилгээтэй газар хууль ёсны өмчлөгч юм. Бид уг өмчлөлийн газраа 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1610 дугаар газар худалдах худалдан авах гэрээг иргэн С.Ц, Т.Мөнх******* тай байгуулан газрын үнийг бүрэн төлж тухайн үеийн Газрын харилцаа геодези зураг зүйн газарт хамтран өмчлөгчөөр бүртгүүлж газрыг шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бидний газартай холбоотой хашаа хаалганы дугаар оршин суугаа хороонд албан ёсны бүртгэлтэй, газрын кадастрын зураг мэдээлэл нэгж талбарын дугаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын албаны мэдээллийн санд бүртгэлтэй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээнд  бичигдсэн 600 метр квадрат талбайн хэмжээ үнэн зөв зөрчилгүй. Бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Иймд Нийслэлийн засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн С.Ц Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох баримтыг хэвээр үлдээж нэхэмжлэгч П.Б*******ын манай өмчлөлийн газраас таслан авч үндэслэлгүй газрын хэмжээг томруулан авах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

4.3. Гуравдагч этг С.Ц, Б.Ө ын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны бус гэдэг нь ерөнхийдөө Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аас ирүүлсэн хавтаст хэргийн 44, хавтаст хэргийн 45, хавтаст хэргийн 77, хавтаст хэргийн 125-138, 158 гэх мэтчилэн хариуцагч ын шүүхэд ирүүлсэн тайлбаруудад нэхэмжлэгч П.Б******* өөрийн буруутай, газар эзэмших гэрээгээ зөрчсөн газар эзэмших гэрчилгээ зөрчсөн,  газрын кадастрын зургаа зөрчсөн, гэрээгээ зөрчсөн илүү том газрыг дур мэдэн хашиж, эзэмшилдээ авсан байна гэсэн хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т з бусдын эрх хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхол гэж юу яриад байгаа нь тодорхойгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2024/0121 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан гурван шаардлагаас нэгийг нь хүлээж авсан. 430 дугаар захирамжтай холбоотой хэрэг үүсгэсэн. Энэ хурал дээр нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 захирамжийн П.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзчихсан. Нэхэмжлэгчийн гурав дахь шаардлага буюу газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулах шаардлагыг буц.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргасантай захирамжийн тав дахь хэсэгт тухайн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2.1-т заасны дагуу захирамжийн хоёр дахь заалтыг эс зөвшөөрвөл бичгээр гарснаас хойш долоо хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг з. Гомдол гаргасан зүйл байхгүй хавтаст хэрэгт ямар нэгэн хүсэлт, түүнийг шийдсэн шийдвэр байхгүй. Шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болоод хэрэгж эхэлчихсэн. Шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр болсон учраас П.Б******* өөрийнхөө газрыг дур мэдэн томруулах газрын зурагт өөрчлөлт оруулах талбайн хэмжээг томруулж авах ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд дахиж энэ талаар гомдол гаргах эрх нь хаалттай байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т бусдын гэдэг буюу бусдын биш нөгөө нэхэмжлэгч өөрийнхөө л юмыг яриад байгаа юм л даа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилт нь хүн хуулийн этгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этг харилцааг зохицуулна. Нэхэмжлэгч маань өөрөө бусдын өмчлөлийн газрыг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж, одоо бүр байшин барилгаа барьчихсан захиран зарцуулчихсан үйлдэл гаргасан байж одоо хууль ёсны өмчлөлийн зүйн газрыг хууль бус эзэмшилдээ зөвшөөрөлгүйгээр авсан  байж яагаад 2006 оны 430 дугаар захирамжийг хүчингүй болгох г байгаа юм бэ эсрэгээр энэ чинь өөрөө манайд үйлчлүүлэгчийн газрыг мэдсээр байж хууль бусаар өмчлөлдөө авчихсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн өөрийнх нь  хэлсэн тайлбараар 2014 онд  ямар нэгэн байшин барилга байхгүй газрыг мэдсээр байтал 254 мкв газар гэдгийг мэдсээр байтал газрын кадастр, газар эзэмших гэрчилгээ дээр болон өргөдөл дээр гарын үсэг зураад өөрөө авчихсан байгаа. Түүнийхээ дараа 2017 он гэхэд  өөрөө дур мэд байшин барьчихсан байгаа. Үүнээс дүгн үзэхэд нэхэмжлэгч өөрөө хариуцлагаа бүрэн хүлээх эсвэл магадгүй тэр худалдсан тэр Б******* гэдэг хүнтэй маргаанаа өөр шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрийнхөө кадастрынхаа, өөрийнхөө нэгж газрын хэмжээтэй талбайтай бусдын өмчлөлийн газар луу дайрах ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Метр квадратад томруулж дур мэдэн 254-477 болгох эрх байхгүй. Шүүх ерөнхийдөө хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийг гаргана. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргахгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4, 106.5-т з байгаа.  Хариуцагч гуравдагч этг талын ямар нэгэн гэрчилгээг Засаг даргын 430 дугаар захирамжийг дөрвөн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлүүд нь тогтоогдохгүй байхгүй. Газар ер нь шинээр авах г байгаа юм уу, Иргэний хуулийн зарим агуулгатай юм яриад байх шиг байна тэгэхдээ одоо захиргааны шүүх дээр захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа учраас магадгүй тэр бодит байдал дээр гэж яриад байгаа юм чинь иргэний эрх зүйн асуудал иргэний хуулийн нөгөө өмчлөл, хөрш залгаа эд хөрөнгийн асуудал байгаа учраас бодит байдлаараа хууль бус бусдын өмчлөлийн газрыг эзэмшилдээ авсан хашсан байшин барилга барьсан үйлдэл нь бол иргэний эрх зүйн зохицуулалт, актын маргаан биш. Энэ бүхнээс дүгн үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр нь ор үндэсгүй хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  гуравдагч этгийн гаргасан тайлбар нь үндэслэлтэй . Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Тав. Гуравдагч этгийн бие д шаардлага, түүний үндэслэл.

5.1. Гуравдагч этг С.Ц, Б.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн бие д шаардлагадаа болон гуравдагч этг Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этг С.Ц, Б.Ө бид Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Д сын 17 гудамж, хаягт 1864 нэгж талбарын дугаартай 600 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг баталгаажуулсан 000/2023 он/ дугаартай гэрчилгээтэй газрыг 2006 онд иргэн Г.Ц, Т.Мөнх******* аас Иргэний хуулийн дагууд худалдах, худалдан авах гэрээг байгуулан газрын үнэ 3,000,000 төгрөг бэлнээр төлж, эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээний нэрийг шилжүүлэн авч хууль ёсоор амьдарч байна.

Оршин суугаа хорооноос манай гудамжны хаяг, хашаа хаалганы дугаар солигдсон тухай мэдэгдэж 2023 оны 05 сард өөрсдийн газрын гэрчилгээний бүртгэлийг шинэчлэн солиулах ажлаар явж байгаад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зургийн бүртгэлийн дагуу ертөнцийн зүгээр урд тал руугаа 250 орчим м.кв талбайгаар манай газрын хил хязгаарыг П.Б*******ынх гэх д талын хөрш залгаа айл эзэмшилдээ авч хашаа, байшин барьсан тухай мэдсэн.

Бид хөрш залгаа газартай тоот хашааны айлын эзэнд нь хэлж хашаа, байшингаа буулгаж татаж авхуулах тухай мэдэгдэхэд татгалзсан хариу өгөөд зогсохгүй “...та гарын үсгээ зурж өгөхгүй байсан ч наад асуудлыг чинь мөнгөөр шийдүүлчихнэ” гэж хэлсэн. Удалгүй наадмын дараа манай газрыг хариуцсан мэргэжилтэн Б гэх хүн утасдаж таны газар асуудалтай байна яг одоо ирж уулз гэж дуудаад явж очиход “яг одоо 203 тоотод очиж кадастрын зургаа гаргуул” гэж намайг шахаж, дарамталж эхэлсэн. Дахин 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрбат гэх хүн яриад “танайх айлын газар рyy орсон байна, асуудлаа хурдан шийд” гэж утсаар заг*******. Бид арга буюу энэ асуудлаар өөрсдийн өмчлөлийн газраа чөлөөлүүлж авах тухай хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан. Дээрх үйл явдлаас харахад бидний өмчлөлийн газрыг урд залгаа тоот хашааны газар эзэмшигч иргэд нь олон жилийн турш хууль бусаар эзэмшин авч, ашиглан, оршин суусан байна.

Иймд манай газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшингаа буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэжээ.

5.2. Гуравдагч этг С.Ц, Б.Ө ын өмгөөлөгч Б.Э бие д шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн газрын албанаас саяхныг хүртэл баримт ирүүлэхгүй байсаар байгаад шүүхэд ирүүлсэн баримтаас харахад энэ үйл явдал анх улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг байна 2023 оны 05 дугаар сард  гуравдагч этгүүдийн  гудамж хаалганы дугаар өөрчлөгдөөд газрын гэрчилгээгээ авахад кадастрын зөрөөтэй байдаг. Тэг энэ асуудлаа одоо нэхэмжлэгч П.Б*******д уламжлахад П.Б*******ынх зүй бус үйлдэл гаргахаас гадна Газрын албанд өргөдөл өгөхөд “бид нөгөө бие д шаардлагад тусгачихсан байгаа тийм одоо үйлдлүүд, эс үйлдлүүд гаргасан. Өнөөдрийг хүртэл одоо гуравдагч этгийн газрыг чөлөөлж өгөөгүй чөлөөлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ албан бичгийг саяхныг хүртэл 11 дүгээр сарын 19-ний өдөр бид өөрөө шаардаж байж авсан байдаг. Өнөөдрийг хүртэл албаар өгөөгүй тэгэхээр энэ үйлдэл нь магадгүй жишээлбэл бусдын өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэх, тэр дундаа чингэлтэй дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм аа . Тийм учраас а нэхэмжлэлийн бие д шаардлагыг мөн бас хангаж өгнө үү.  Зургийн талаар яриад байх шиг байна, өмчлөгч ын худалдах худалдан авах гэрээн дээр ямар нэгэн маргаантай зүйл байхгүй.  Нэхэмжлэгч нь ямар нэгэн тайлбар шаардлага 2005 оны 03 сарын сарын кадастрын зурагтай өмчилсөн газрыг өмнөх өмчлөгч С.Ц П.Б******* аас өмчилсөн газрыг худалдаж авсан байдаг. 2006 онд өмчлөлийн захирамжийг нэр шилжүүлж гарсан. Түүнийг нь өнөөдөр Улсын бүртгэлийн газар хууль ёсны  өмч байна аа гэж бүртг өнөөдрийг хүртэл 2023 оны 05 дугаар сард гудамжны хаягийн дугаарыг л сольсон. Сольсон гэрчилгээ байгаа юм өөрөөр хэлбэл гуравдагч этгүүд өөрсдөө мэд П.Б*******д шаардлага газраа чөлөөлүүлье ээ гэдэг шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа үйлдэл нь шударга бус хууль зүйд нийцэхгүй байна аа гэж дүгнэхээр байна. Үе үеийн кадастрын зурагт байгаа хэмжээ нь зөв, П.Б*******д энэ газраас илүү хэмжээгээр, дур мэдэж газар эзэмших эрх байхгүй. Газар эзэмших эрхийн гэрээг зөрчих эрх байхгүй. Эзэмших эрхийн хэмжээг нэмж олгох хасах асуудлыг зөвхөн засаг дарга шийддэг. Засаг даргатай байгуулсан газар эзэмших гэрээ, зөвшөөрөл, захирамжийн үндсэн дээр шийдвэрлэдэг. П.Б*******д газар эзэмших эрх олгосон А/645 дугаар захирамжаар 254 метр квадрат газар кадастрын зурагтайгаа газар зүйн байрлалтайгаа гэрчилгээ, захирамж хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Гуравдагч этг ын бие д шаардлагыг хангаж газрын албанд газар чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэв.

5.3. Хамтран хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас бие д шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн 19 дүгээр хороо Д сын гудамжны хаягт байршилтай /1864/ 600 мкв газрыг Г.Ц, Т.Мөнх******* гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжаар эзэмшиж байгаа газраа өмчилсөн. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон холбогдох материал, худалдах худалдан авах гэрээг үндэслэн С.Цд кадастрын зургийн нэр шилжүүлсэн байна” гэжээ.

5.4. Нэхэмжлэгч П.Б******* бие д шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 тоот захирамжаар анх иргэн С.Ц Т.Мөнх******* т өмчлүүлсэн  600 м.кв газар нь нэхэмжлэгч П.Б*******ын хашааны тал руу давхацсан байдалтай кадастрын зурагт орж өмчлөгдсөн. Анхнаасаа кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй одоогийн бодит байдлаар 706 метр квадрат талбайг С.Ц Б.Ө эзэмшиж байна. Газрын тухай хуулийн 23.4, 23.4.4-т зааснаар дүүргийн газрын албанд газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээтэй байна гэж з боловч анх ямар кадастрын компаниар зургаа хийлгэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн эзэмшлээс өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах  шаардлагын тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар 13.1-т зааснаар өөр шүүхэд харьяалуулсан маргаан байх тул захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш. Захиргааны шүүхийн шийдвэрлэх маргаан нь эрх зүйн маргаан байх бөгөөд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгээгүй маргааныг хянан шийдвэрлэхгүй. Гуравдагч этг С.Ц Б.Ө нь анхнаасаа эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авсан кадастрын зураг нь бодит байгаа хашаагаараа цэг тэмдэг координатжуулаагүй нь тодорхой байна. Иймд гуравдагч этг ын гаргасан бие д шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргасан кадастрын зургийг өөрчлөх санал тавьсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн мөнгө төгрөгөөр шийднэ гэсэн ийм би огт яриагүй гэдгээ албан ёсоор хэлье” гэв.

5.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гуравдагч этг газрын кадастрын зурган мэдээллийн санд бүртгэгдсэний дагуу өмчлөлийн хил заагийг тогтоолгоно гэх шаардлага гаргасан. Тэгэхээр түрүүнээс хойш л  яриад байгаа ерөөсөө бодит хашаа одоогийн мэдээллийн санд орсон зураг хоёр зөрөөтэй байгаа. Мэдээллийн сан дахь зургаараа хэн аль нь хашаагаа бариагүй учраас өөрсдөө ч байшингаа хашаанаасаа хэтрүүл барьчихсан,  гуравдагч этгүүд ч гэсэн байшингийнхаа талыг гадагш нь хэтрүүл барьчихсан ийм нөхцөл байдал өнөөдөр үүс байгаа. Мэдээллийн санд орсон зургаасаа зөрөөтэйгөөр хашаагаа барьсан учраас ийм үйл явдал болоод байгаа. Зүй нь бол яах ёстой гэхээр иргэд хувийн компаниар яг байгаа хашааныхаа цэг тэмдгийг координатжуулаад тэрийгээ мэдээллийн санд, дүүргийн газар зохион байгуулагчдаа өргөдлийн хамт хувийн компаниар хийлгэсэн зургаа өгөх ёстой юм. Энэ үүргийг 2006 оноос хойш анхных нь өмчлөгч С.Ц Мөнх******* ч биелүүлээгүй өнөөдөр хугацааг тооцоход хэд болж байгаа юм. 2006 оноос хойш гэдэг нь 10 гаруй жил болсон байх жишээтэй. Гуравдагч этгүүдийн бие д шаардлага нь болохоороо П.Б*******ын эзэмшлээс өмчлөлийн газраа албадан чөлөөлүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгуулах. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар өөр шүүхэд харьяалуулсан маргаан. Газраа чөлөөлүүлэх маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Захиргааны шүүхийн шийдвэрлэх маргаан юуны түрүүнд эрх зүйн маргаан байх бөгөөд тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэхгүй маргааныг хянан шийдвэрлэхгүй гэсэн зарчимтай шүүх. Тийм учраас гуравдагч этгийн  бие д шаардлагыг одоо хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “С.Ц, Б.Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслээ “Маргаан бүхий газрыг анх худалдан авсан хэмжээ өөрчлөгдөөгүй байхад гуравдагч этгүүдийн газрын кадастрын хэмжээг бус бодит байдлаас зөрүүтэй байдлаар мэдээллийн санд оруулж өмчлүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Гуравдагч этг С.Ц, Б.Ө аас Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “С.Ц, Б. Ө ын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай бие д шаардлага гаргаж, үндэслэлээ “хуульд з журмын дагуу өмчилсөн байсан газрыг худалдан авсан байхад кадастр” гэж тайлбарлан маргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгийн бие д шаардлагын аль аль нь үндэслэлгүй байна. Үүнд:

3.1. Маргааны үйл баримтын тухайд:

3.1.1. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д сын 17- хаягт байрлах 254 мкв газрыг анх тус дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/372 дугаар захирамжаар Б.Б*******д эзэмшүүлж, тус газрын эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар П.Б*******д шилжүүлж, ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

3.1.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сын гудамжны тоот хаягт байрлах 600 мкв газрыг Г овогтой Ц, Т******* ******* овогтой Мөнх******* т өмчлүүлсэн,  

3.1.3. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас дээрх газрын өмчлөх эрхийг Г.Ц, Т.Мөнх******* ын өмчлөлд 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр анх бүртгэсэн,

3.1.4. Мөн газрын өмчлөх эрх С.Ц, Б.Ө т шилжсэнийг 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000 тоот гэрчилгээг олгосон байна.

            3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.2.1. Нэхэмжлэгч болон гуравдагч этгийн эзэмшил, өмчлөлдөө байлгаж буй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д сын 17-, 17- хаягт байрлах газрууд нь бодит байдал дээр өөр хоорондоо давхцалгүй, тус тусдаа хашаатай, зэргэлдээ оршиж байгаа нь шүүхээс хийсэн үзлэг болон шинжээчийн 2024/26 тоот дүгнэлтээр тогтоогдов.

3.2.2. Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгийн хэн аль нь өөрсдийн эзэмшил, өмчлөлд олгогдсон хэмжээ, газрын кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй болох нь шинжээчийн 2024/26 тоот дүгнэлтэд “... П.Б*******ын хашаа 455 мкв талбайтай..., ...С.Ц, Б.Ө ын хашаа 706 мкв талбайтай ...” гэснээр тус тус тогтоогдож байна.

           

4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4-т газар өмчлөх тухай хүсэлтэд “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/ хавсаргах”-аар, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этг болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах”-аар, 21.2-т “Захирамжид өмчлүүлэх газрын ... хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгах”-аар тус тус зохицуулсан байна.

5. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т дүүргийн газрын албаны эрхийг “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” гэж заажээ.

6. Хуулийн дээрх зохицуулалтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгүүдийн бие д шаардлага, тэдгээрийн үндэслэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй үйл баримтаас үзвэл тухайн газрын маргаантай асуудал нь хэргийн оролцогчдын хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаанд хамааралгүй, нэхэмжлэгч гуравдагч этгийн өмчлөл эзэмшлийн газрын кадастрын зураг мэдээллийн санд зөрүүтэй бүртгэгдсэнээс үүсэлтэй, хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны улмаас хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Үүнд:

7. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д сын гудамжны , хаягт байрлах газрууд нь кадастрын зургийн хувьд давхцалгүй, харин нэхэмжлэгч болон гуравдагч этгийн хэн аль нь кадастрын зургийн дагуу эзэмшил газрын эргэлтийн цэгийг тогтоогоогүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/453 тоот ирүүлсэн лавлагаа болон шинжээчийн 2024/26 дугаар дүгнэлтэд “... нэгж талбарын 15******* дугаартай 254 мкв талбайтай иргэн П.Б*******ын нэр дээр бүртгэлтэй газар дээр нэхэмжлэгч П.Б*******ын байшингийн 32 мкв талбай, хашааны 230 мкв талбай нь тус тус багтаж байна. Нэгж талбарын 15******* дугаартай 600 мкв талбайтай газар иргэн С.Ц, Б.Ө ын нэр дээр бүртгэлтэй газар дээр нэхэмжлэгч П.Б*******ын байшингийн 44 мкв талбай, нэхэмжлэгчийн хашааны 218 мкв талбай, бохир усны цооног бүхэлдээ, иргэн С.Ц, Б.Өийн хашаа 370 мкв талбай, байшингийнх нь 31 мкв талбай, цементэлсэн талбайн 25 мкв талбай нь тус тус багтаж байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зурган мэдээлэлтэй ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг давхцуулахад кадастрын зургийн дагуу хашаалаагүй” гэснээр тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий 430 дугаар шийдвэр, түүнийг үндэслэж өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.

8. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Г.Ц, Т.Мөнх******* т анх өмчлүүлж, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.Ц, Б.Ө ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн 600 мкв газар нь нэхэмжлэгчийн эзэмшилд олгогдсон 254 мкв газартай давхцалгүй, харин нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд з нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжид шийдвэрт з газрын талбайн хэмжээ, кадастрын зургийн дагуу эзэмших, хашаагаа барих үүргээ хэрэгжүүлээгүй байх тул  нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б. Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

9. Гуравдагч этгээс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “...Чингэлтэй дүүргийн 19-р хороо, д сын 17 гудамж, хаягт байрлах нэгж талбарын 1864 дугаар бүхий 600 мкв талбай бүхий газрын 250 орчим метр квадрат газрыг манай д айл хууль бусаар өөрийн эзэмшилд авсан байх тул тус айлын хууль бус эзэмшлээс манай өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэх” тухай хүсэлт гаргажээ.

10. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мөн сарын 09-ний өдрийн 18/761 тоот албан бичгээр “... хашааны газар нь эргэлтийн цэгийн дагуу хашаа бариагүйн улмаас кадастрын зураг нь бодит байдалтай зөрүүтэй байна. Иймд та кадастрын зургийн дагуу эргэлтийн цэг тэмдэгт тавиулснаар өмчилсөн газрын байх ёстой хэмжээ байршлаа зөв тогтоолгож, одоо байгаа бодит байдалтай тулган шалгаж үзсэний үндсэн дээр асуудлаа тодорхой болгох шаардлагатай байна” гэсэн хариу өгсөн байх ба уг албан бичгийг С.Ц, Б.Ө 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан гэж тайлбарлаж, шүүх хуралдаан эхлэхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

11. Түүнчлэн гуравдагч этгийн бодитоор өмчилж буй газарт баригдсан хашаа мөн эргэлтийн цэгийн дагуу баригдаагүй болох нь шинжээчийн 2024/26 тоот дүгнэлтэд тусгагдсан байх ба гуравдагч этгүүд нь маргаан бүхий газрыг 2006 оноос хойш өмчилж байгаа, ингэхдээ өмнө худалдаж авсан этгийн шаардсаны дагуу нэхэмжлэгчийн газраас өөрийн газрыг тусгаарлах хашааг 2007 оны орчимд барьсан тухайд болон нэхэмжлэгч гуравдагч этгүүд нь өөр өөрийн өмчлөл, эзэмшлийн газрыг барьсан хашааны хэмжээгээр тооцож ирсэн тухайдаа маргаагүй.

 12. Энэ тдолд хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба нь гуравдагч этгүүдийн газар чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэсний зэрэгцээ гуравдагч этгээс энэхүү шийдвэртэй холбоотойгоор бие д шаардлага гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч гуравдагч этгийн өмчилж, эзэмшиж буй газрууд нь бодит байдалд давхцалгүй байх тул С.Ц, Б. Ө ын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг даалгах үндэслэлгүй байна.

 

13. Хэдийгээр гуравдагч этгийн газар өмчлөх эрх нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн байх боловч гуравдагч этгүүдэд газар өмчлөх эрх үүсэх үед нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь гуравдагч этгүүдийн эзэмшилд байгаагүй болохыг гуравдагч этгээс хүлээн зөвшөөрч “...анх хөдөөнөөс ирэхэд тэр хашаанд зааг байгаагүй, 2007 оны орчимд хамар хашааг босгосон,...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, нэхэмжлэгч нь гуравдагч этгэд газар өмчлүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч маргах эрхтэй гэж үзэхээр байна.

14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газарт тухайн үед Г овогтой Цогтгэрэл оршиж сууж байгаад газраа Б.Б*******гийн нэр дээр эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байсан нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан, тухайн газар нь зөвхөн гуравдагч этгийн өмчлөлд бус өөр этгийн бодит эзэмшилд байсан тухайд гуравдагч этгээс маргахгүй байгаагаас үзвэл хэргийн оролцогчдын газар эзэмших болон газар өмчлөх эрх зэрэг үүссэн гэж үзэхээр, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй газрыг баталгаажуулсан шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд гарсан шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах боломжтой гэж тус тус үзэхээр байх тул хэргийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэв.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж з.

16. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШЗ2024/3477 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн зардалд 1,110,676 төгрөгийг тус шүүхийн Тамгын газраас төлсөн.

17. Хэдийгээр нэхэмжлэлийн болон бие д шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч гуравдагч этгийн өмчлөлийн газрын кадастрын зургийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албанаас үйлдэж, 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдээллийн санд анх бүртгэсэн, энэ нь хэмжээ болон байршлын хувьд өөрчлөгдөөгүй, түүнчлэн маргаан бүхий газарт тухайн газарт бодитоор оршин сууж байсан Г.Б*******/нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ 2014 онд шилжүүлсэн гэх/-гийн гэр, гуравдагч этг Г.Ц, Т.Мөнх*******/гуравдагч этгүүдэд газар өмчлөх эрхээ шилжүүлсэн/ ын байшин анхнаасаа байсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/453 тоот лавлагаа, хавсралт зурагт тусгагдсанаас үзвэл, энэхүү маргаан нь дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгийн өмчилж авсан газрын зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн зөрүүтэй бүртгэснээс үүдэлтэй байх тул шүүхийн зардлыг нэхэмжлэгч П.Б******* болон гуравдагч этг С.Ц, Б.Ө ,  хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээс газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг зөвтгөхтэй холбоотой асуудлаар гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.2, Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б*******аас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.Мөнх******* т өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б. Ө ын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүс байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этг С.Ц Б.Ө аас Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “С.Ц, Б. Ө ын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай бие д шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 1,110,676 төгрөгийг нэхэмжлэгч П.Б******* болон хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, гуравдагч этг С.Ц, Б.Ө аас хувь тэнцүүлэн гаргуулж төсөвт нөхөн төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ