Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дарьсүрэн

Шүүгдэгч: Ц.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 4.1, 4.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эрдэнэ-Очирт холбогдох 1722000180010 тоот хэргийг 2017 оны 11 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот 3-р амаржих газарт 1995.06.23-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой,  ШУТИС-ийн геологи газрын тосны их сургуулийн ашигт малтмал эрэл хайгуул геофизикийн ангийн 4-р дамжаа 2016 оны 9 сараас 2017 оны 1 дүгээр улирал дуустал чөлөөтэй байгаа гэх, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 1 дүгээр хэсэг 698 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:УК95062350/ Хан хөгшин овогт Цогт-Эрдэнийн Эрдэнэ-Очир нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 4.1, 4.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь 2017 оны 7 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн нутаг дэвсгэрт Б.Мэндбилигийн өмчлөлийн 50-23 УНБ улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Нацагдорж, Б.Лхагва-Эрдэнэ нарын амь нас хохирсон, зорчигч Б.Мэндбилигийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, зорчигч Г.Доржпүрэв болон жолооч Ц.Эрдэнэ-Очир нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын шүүх хуралдаанд өгсөн: Хэрэг гарахын урд өдөр буюу 17-ны өдөр Нацагдоржийн төрсөн өдөр болж бид архи уусан .Тэгээд хамтдаа салхинд гаръя гэж тохироод Б.Лхагва-Эрдэнийн гэрт очихоор болоод Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу явсан. Урд өдөр нь уусан архи гараагүй байсан. Замдаа давааны гуанзнаас архи авсан, түүнээс би нэг татсан. Дэлгэрцогт сум ороход цагдаа байсан. Би цагдаад баригдвал болохгүй гэж бодсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас зугтах бодол төрөөд нилээд хурдтай явсан. Тэгээд явж байтал Б.Лхагва-Эрдэнэ  намайг зогс гээд зүүн гарын тохой хэсэгт дарсан. Миний гарт хүрэнгүүт машин бөгсөө шидээд эхэлсэн, тэр үед би хоёр тал руугаа дарсан, шидэгдээд  онхолдсон. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. Цагдаагийн дохиог “зогс” гэж байна гэж ойлгосон. Архи уусан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Хамт явсан найз нар маань зогсоод хэрэггүй гэхээр нь хөнгөхөн гараад явна гэж бодоод зогсоогүй. Би эрхээ 2016 онд 6 сараар хасуулсан байсан. Би буруутай гэдгээ зөвшөөрч байгаа. 100 гаран км цагийн хурдтай явж байсан байх. Найзаасаа хойшоо хардаа гэхэд араас ирж байна гэхээр нь би сандарсан гэв.
  • Шүүгдэгч Ц.Эрдэнэ-очирын яллагдагчаар өгсөн: Д.Нацагдорж, Б.Мэндбилиг, Г.Доржпүрэв, Б.Лхагва-Эрдэнэ бид хэд 2017.07.18-ны өдөр Улаанбаатар хот дотор явж байхад Б.Мэндбилиг “хэдүүлээ салхинд гаръя” гэж хэлэхээр мөнгө байхгүй гэсэн чинь талийгаач Д.Нацагдорж “80000 төгрөг байгаа” гэхээр нь бид хэд бөөнөөрөө Б.Лхагва-Эрдэнийн гэр байдаг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум орохоор Улаанбаатар хотоос 11 цагийн үед байх шууд Өмнөговь аймгийн чиглэлд засмал замаар гарч явсан. Би машиныг барьж явсан юм. Би тэр архинаас нэг удаа авч уусан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төв рүү орох гээд явж байхад засмал зам дээр цагдаа нар машин шалгаад зогсож байсан. Тэгээд намайг зогс гэж дохио өгөхөөр нь “манайхан яах уу?” гэж асуусан чинь Б.Мэндбилиг “энд баригдана гэж юу байх вэ” гэж хэлэхээр би зогсолгүй шууд хурдтай яваад өгсөн. Тэгээд цаашаа явж байгаад осолд орсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй, 2017 оны 4 сард эрхээ 6 сараар хасуулсан юм. Осол болох үед 80-100 км цагийн хурдтай явсан байх. Засмал замд 50-н аягаар жаахан архи өгөхөөр нь тэрийг уусан гэх мэдүүлэг /хх-217/
  • Жолооч Ц.Эрдэнэ-Очирын согтуурлыг 2017.07.18-ны өдрийн 14 цаг 20 минутад драгер багаж үлээлгэж шалгахад 1.49 хувь байсныг тогтоосон тэмдэглэл /хх-14/
  • Шинжээчийн 2017.07.27-ны өдрийн 9583 тоот дүгнэлтэд “Ц.Эрдэнэ-Очирын биед зүүн тохойд шарх, духны зүүн хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-81/
  • Иргэний нэхэмжлэгч Г.Доржпүрэвийн :  2017.07.18-ны өдөр Улаанбаатар хотоос найз Д.Нацагдорж, Б.Лхагва-Эрдэнэ, Б.Мэндбилиг, Ц.Эрдэнэ-Очир нарын хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум орох гээд гарч явсан. Тэгээд би хотоос гараад унтаад өгсөн. Тэр өдөр осолд орсон байсан. Осолд орсны улмаас тархи доргилт, нуруу гэмтсэн, баруун талын хавирга гэмтсэн. Надад гомдол санал байхгүй  гэх мэдүүлэг /хх-41/
  • Шинжээчийн 2017.07.27-ны өдрийн 9582 тоот дүгнэлтэд “Г.Доржпүрэвийн биед бүсэлхийд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-79/
  • Хохирогч Б.Мэндбилигийн:  Би 2017.07.18-ны өдөр 10 цагийн үед байх Улаанбаатар хотоос миний машиныг Ц.Эрдэнэ-Очир бариад Д.Нацагдорж, Б.Лхагва-Эрдэнэ нарын хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо орох гээд засмал замаар гарч явсан. Тэгээд бид хэд хотоос гараад нилээн явж байгаад даваа дээр байсан дэлгүүрээс 0.5 литрийн “Ерөөл” архи аваад засмал замаар явж байхдаа хувааж ууж дуусгаад би унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Ц.Эрдэнэ-Очир машин бариад хажууд нь урд талын суудал дээр Д.Нацагдорж, жолоочийн ар талд Б.Лхагва-Эрдэнэ, дунд нь би миний зүүн гар талд Г.Доржпүрэв сууж явсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-33-35/
  • Шинжээчийн 2017.07.27-ны өдрийн 9584 тоот дүгнэлтэд “ Б.Мэндбилигийн биед ууц ясны 2 талын ларетал масс /ууц, сүүжний үе/ баруун сүүж дэлбэн, сүүжний тогоо, сүүжний тогооны урд, хойд багана, умдаг ясны дээд, доод салааны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар  амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-84/

- Хохирогч С.Мөнхцэцэгийн :  “Манай хүү талийгаач Б.Лхагва-Эрдэнэ нь миний ууган хүү байсан. ... 2017.07.18-ны өдөр над руу Цогт-Овоо сумын цагдаагаас утасдаж танай хүү чинь Улаанбаатар хотоос гарч яваад Дундговь аймгаас хойш 30 км-т осолд орлоо гэж хэлсэн. Дараа нь Дундговь аймгийн цагдаагаас утасдаж нас барсан болохыг мэдэгдсэн. Миний хүүд ямар нэгэн өвддөг өвчин байгаагүй. Энэ ослын улмаас нас барсан гэж бодож байна. Миний хүү архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-26-27/

- Шинжээчийн 2017.08.04-ний өдрийн 170100043 тоот шинжээчийн дүгнэлтэд: Б.Лхагва-Эрдэнийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын улмаас үүссэн. Шинжилгээнд авсан талийгаачийн цусны бөөм хайлсан байх тул цусны бүлэг тогтоох боломжгүй байна. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа ба хөнгөн зэргийн согтолт болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. /хх- 58-60/

 - Хохирогч С.Даваагийн: 2017.07.18-ны өдөр 14 цагийн орчимд хүү Д.Нацагдоржтой ярихад Дундговь аймгийн 90-ийн овоо газар явж байна гэсэн. Тэгж ярьснаас хойш 30-40 минутын дараа дүү залгаад Д.Нацагдоржийн сууж явсан машин осолд орсон байна гэхээр нь Дундговь аймаг руу очиход хүү Д.Нацагдорж нас барсан байсан. Оршуулгын зардалд гарсан мөнгийг нэхэмжилж байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг  /хх-38-40/

- Шинжээчийн 2017.08.04-ний өдрийн 170100044 тоот шинжээчийн дүгнэлтэд: Д.Нацагдоржийн цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Зам тээврийн ослын улмаас үүссэн. Д.Нацагдорж нь 0/I/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь хүчтэй зэргийн согтолт болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. /хх- 71-73/

-   Гэрч Х.Ононгийн: 2017.07.18-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь руу ачаа хүргэхээр “Эеч ди-250” маркийн машинтай ээлжийн жолооч Төрдэгдэхийн хамт 8 цагийн үед гарсан. Дэлгэрцогт сумын төвөөр дайрч өнгөрөхөд 3 цагдаа шалгалт хийгээд зогсож байсан. Тэд манай машиныг шалгаагүй өнгөрсөн. Дэлгэрцогт сум өнгөрөөд Төгсийн хонхор гэх газрын урд ар луу өгсөж явтал бор шаргал өнгийн суудлын машин хажуугаар их хурдтай гүйцэж түрүүлсэн. Би машинаа жолоодоод өгсүүр дээгүүр гарч ирэхэд нөгөө биднийг гүйцсэн машин 1-2 км зайд засмал замын зүүн гар тал руу онхолдсон байгаа харагдсан. Тэр машиныг харчихаад байж байтал цагдаагийн машин манай машиныг гүйцэж хажуугаар гарсан. Осол болсон газарт очиход цагдаа зогсоогоод уг машиныг онхолдож байхыг харсан уу гэж яаж байгаад онхолдчихов гэхээр нь би хараагүй гэдгээ хэлсэн. Цагдаагийн машин шаргал өнгийн машиныг тулгаж хөөгөөгүй, замын хажуу руу шахаагүй, цагдаагийн машиныг гарч ирэхээс өмнө онхолдчихсон байсан  гэх мэдүүлэг /хх-42/

-   Гэрч Ч.Төрдэгдэхийн: 2017.07.18-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь руу ачаа хүргэхээр “Эеч ди-250” маркийн машинтай Онон ахын хамт 8 цагийн үед гарсан. Дэлгэрцогт сумын төвөөр дайрч өнгөрөхөд 3 цагдаа шалгалт хийгээд зогсож байсан. Дэлгэрцогт сум өнгөрөөд Төгсийн хонхор гэх газрын урд ар луу өгсөж явтал бор шаргал өнгийн суудлын машин хажуугаар их хурдтай гүйцэж түрүүлсэн. Би машинаа жолоодоод өгсүүр дээгүүр гарч ирэхэд нөгөө биднийг гүйцсэн машин 1-2 км зайд засмал замын зүүн гар тал руу онхолдсон байгаа харагдсан. Тэр машиныг харчихаад байж байтал цагдаагийн машин манай машиныг гүйцэж хажуугаар гарсан. Осол болсон газарт очиход цагдаа зогсоогоод уг машиныг онхолдож байхыг харсан уу гэж яаж байгаад онхолдчихов гэхээр нь би хараагүй гэдгээ хэлсэн. Цагдаагийн машин шаргал өнгийн машиныг тулгаж хөөгөөгүй, замын хажуу руу шахаагүй, цагдаагийн машиныг гарч ирэхээс өмнө онхолдчихсон байсан гэх мэдүүлэг /хх-43/

- Гэрч Х.Энэбишийн /эргүүлийн цагдаа/: Би 2017.07.18-ны өдөр Дэлгэрцогт сумын төвөөр дайран өнгөрдөг Дундговь-Улаанбаатар чиглэлийн засмал замд а/а Сугардорж, Өлзийбуян нарын хамт эргүүл шалгалт хийгээд байж байхад бор шаргал өнгийн суудлын машин Улаанбаатар хотоос ирдэг засмал замаар их хурдтай орж ирж байхаар нь улаан мод өргөж, зогс гэж шүгэлдэж дохьсон чинь тэр машины жолооч хурдаа сааруулмаар аядсанаа буцаад хурдлаад зогсохгүй яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа тэр машины араас Өлзийбуян машин унаад зогсоогүй явсан машины араас хөдлөх гэж байхад тэр машин сумын урд талын өндөр овоон дээгүүр даваад явчихаар нь араас нь яваад өндөр дээр гарахад харагдахгүй байхаар нь шороон замаар салаад явчихсан юм байх гэж бодоод шороон замыг бууж үзчихээд Дундговь аймаг руу явдаг замаар аймгийн чигт явж байхад замд ачааны машины жолооч гар өргөөд зогсож байхаар нь уулзсан. Тэгэхэд засмал замын зүүн талд зогсоогүй явсан суудлын автомашин онхолдсон байсан. Миний зогсоох дохио өгөхөд зогсоогүй явсан машин 50-23 УНБ улсын дугаартай, маркийг нь санахгүй байна гэх мэдүүлэг /хх201-202/

-   Гэрч Б.Сугардоржийн /замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч/: Би а/а Өлзийбуян, а/а Энэбиш нарын хамт тэр өдөр Дэлгэрцогт сумын төвөөр дайран өнгөрдөг Улаанбаатар-Дундговь чиглэлийн засмал замд эргүүл шалгалт хийгээд байж байхад суудлын машин Улаанбаатар хотоос ирдэг засмал замаар их хурдтай орж ирж байсан. Тэгээд тэр машиныг зогсоох гээд Энэбиш улаан мод өргөөд “зогс” гэж шүгэлдэж дохьсон боловч тэр машины жолооч зогсолгүй шууд давхиад яваад өгсөн. Тэр зогсоогүй явсан машиныг урд өндөр овоон дээгүүр даваад явсны дараа Энэбиш, Өлзийбуян хоёр араас нь явсан гэх мэдүүлэг /хх203-204/

- Гэрч А.Өлзийбуянгийн: ….Улаанбаатар хотын чиглэлээс           их хурдтай нэг суудлын машин ирж байхаар нь Энэбиш улаан мод өргөж, “зогс” гэж шүгэлдэж дохьсон чинь тэр машины жолооч зогсохгүй яваад өгсөн. Дараа тэр машины араас би машин хөдлөх гэж байхад тэр машин сумын урд талын өндөр овоон дээгүүр даваад явчихаар нь араас нь яваад өндөр дээр гарахад харагдахгүй байхаар нь шороон замаар салаад явчихсан юм байх гэж бодоод шороон замыг бууж үзчихээд Дундговь аймаг руу явдаг замаар аймгийн чигт явж байхад замд ачааны машины жолооч гар өргөөд зогсож байхаар нь уулзсан. Тэгэхэд засмал замын зүүн талд зогсоогүй явсан суудлын автомашин онхолдсон байсан гэх мэдүүлэг /хх 205-206/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /хх 3-10/ зэрэг баримтууд хамаарч байна.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Төгсийн хонхор”  гэх газарт 2017 оны 7 сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд болсон, 2 хүний бие махбодид хөнгөн гэмтэл, 1 хүний бие махбдид хүнд гэмтэл, 2 хүний амь нас хохирсон  зам тээврийн осол гарахад  жолооч Ц.Эрдэнэ-Очир буруутай болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 50-23 УНБ улсын дугаартай бор шаргал өнгийн автомашин “зогс” дохио өгөхөд зогсолгүй явсан талаар мэдүүлсэн гэрч Х.Энэбиш, Б.Сугардорж, А.Өлзийбуян нарын мэдүүлэг /хх 201-206/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: … хэрэг болсон гэх газар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Төгсийн хонхор гэх газар байлаа. Хэргийн газарт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох хатуу хучилттай засмал замын Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох чиглэлийн буюу хойноос урагш чиглэлтэй явах эгнээнд тээврийн хэрэгслийн шарвалтын мөр байх ба уг мөр эсрэг урсгал руу орж замын зүүн талын хөвөөн дээгүүр цааш үсэрч онхолдсон мөр байлаа. Уг мөрний төгсгөлд бор шаргал өнгийн 50-23 УНБ улсын дугаартай тоёота аксио маркийн машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай 4 дугуйн дээрээ зогссон байдалтай байлаа… гэх тэмдэглэл  /хх-3/

  •   Жолооч Ц.Эрдэнэ-Очирын согтуурлыг 2017.07.18-ны өдрийн 14 цаг 20 минутад драгер багаж үлээлгэж шалгахад 1.49 хувь байсныг тогтоосон тэмдэглэл /хх-14/
  • Ц.Эрдэнэ-Очирын жолоочийн мэдээлэлд “ жолооны үнэмлэхний дугаар 895323 “В” ангилал, эрх хасагдсан, ЗХАБТХ-ийн 27.1, 2017.04.14-2017.10.14, 6 сараар эрх хасагдсан гэх лавлагаа  /хх-15/

- Шинжээчийн 2017.08.02-ны өдрийн 20 тоот: Уг осол болоход Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг осол гарсан гол шалтгаан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Эрдэнэ-Очирын буруутай үйлдлээс болж гарсан байна гэх дүгнэлт  /хх-86/

  • Шинжээчийн 2017.09.05-ны өдрийн 400 тоот: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Г согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах, 2.3 И цагдаагийн албан хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, автотээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах үүрэгтэй. 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д жолооч хөдөлгөөний эрчимд, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлттийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.3-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурийн газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км –ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 5.11 зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй.  … Замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэх дүгнэлт /хх-101-102/
  • Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар тооцлоо.
  • Харин шинжээчийн 2017.09.05-ны өдрийн 400 тоот дүгнэлтийн “Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Г согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах заалтыг зөрчсөн” гэсэн хэсгийг шүүх баримталсангүй. Учир нь энэ хэрэгт гэрчээр асуугдсан цагдаагийн албан хаагч Х.Энэбиш, Б.Сугардорж, А.Өлзийбуян нарын мэдүүлгээр /хх 201-206/ “бор шаргал өнгийн суудлын машин Улаанбаатар хотоос ирдэг засмал замаар их хурдтай орж ирж байхаар нь улаан мод өргөж, “зогс” гэж шүгэлдэж дохьсон” болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын “и”, 5.11 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

              Дээр дурьдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаагийн албан хаагчийн зогсох шаардлагыг биелүүлээгүй, дүрэмд заасан хурдыг хэтрүүлэн явсны улмаас зам тээврийн осол гаргаж, өөрийнх нь болон иргэн Г.Доржпүрэвийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, иргэн Б.Мэндбилигийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан, иргэн Б.Лхагва-Эрдэнэ, Д.Нацагдорж нарын амь нас хохирсон болох нь  тогтоогдож байна.

              Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ” гэх заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д “дараахь тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэх заалт ; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 и/ цагдаагийн албан хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, автотээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах үүрэгтэй. 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.1. жолооч хөдөлгөөний эрчимд, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.3. тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80км, тууш замд 100км –ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн  5.11 зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

          Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Гэмт хэргийн улмаас жолооч Ц.Эрдэнэ-Очирын өөрийнх нь болон иргэн Г.Доржпүрэв нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй боловч мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлсэн иргэн Г.Доржпүрэвт учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй нь нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

 

2/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

               Зам тээврийн ослын улмаас Ц.Эрдэнэ-Очирын өөрийнх нь болон иргэн Г.Доржпүрэв нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь /хх-79, 81/ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байгаа боловч холбогдох иргэний нэхэмжлэлийг эрүүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх журамтай. Хэргээс үзэхэд Г.Доржпүрэв нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, “гомдолгүй” гэсэн тайлбар хүсэлтийг /хх-41-42, 153, 161, шүүхэд ирүүлсэн хүсэлт/ удаа дараа гаргасан тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй байна.

               Гэмт хэргийн улмаас амь хохирогч Д.Нацагдоржийн ар гэрээс гэм хорын төлбөрт 3516265 төгрөг нэхэмжилж баримт гаргаж өгснийг шалгаж үзээд иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй орхихоор шийдвэрлэв. Тодруулбал:

  • Оршуулгын зардал- 2086000 төгрөг, түлш шатахууны зардал 91815 төгрөг, нийт 2177815 төгрөгийг Ц.Эрдэнэ-Очироор хариуцуулан төлүүлэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаан завсарлах хугацаанд буюу 2017.12.17-ны өдөр Ц.Эрдэнэ-Очрын эх О.Очирсүрэнгийн данснаас хохирогч С.Даваагийн ХААН банкны данс руу 2080000 төгрөг шилжүүлсэн баримтыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж өглөө. Иймд Ц.Эрдэнэ-Очирыг баримтаар нотлогдсон төлбөрийг төлж барагдуулсанд тооцох үндэслэлтэй.
  •  Хохирогчоос гаргаж өгсөн зарим баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ. Үүнд хэргийн 138, 139, 140, 143, 144, 145, 146 дугаар хуудсан дахь баримтууд хамаарч байна.

                 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагва-Эрдэнийн амь нас хохирч, хохирогч Б.Мэндбилигийн бие махбодид хүнд гэмтэл учирсан, оршуулгын зардал болон  гэмтлийг эмчлүүлэхийн тулд хэн нэгнээс төлбөр зардал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан нь тодорхой боловч амь хохирогчийн ар гэр, хохирогч Б.Мэндбилиг нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх тодорхой шийдвэр гаргах  боломжгүй байна. Хохирогч нар нь эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

 

3/ оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Прокуророос Ц.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2, мөн зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /хх 227-231/ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 4.1 дэх заалт аль аль нь “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг зааж байгаа тул давхардуулан зүйлчлэх шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг хасч, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3,  мөн зүйлийн 4.1, 4.2-д тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар шийдвэрлэв.

               Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Мэндбилиг, Г.Доржпүрэв, С.Мөнхцэцэг нар “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байгаа, хохирогч С.Даваад гэм хорын төлбөрийг баримтын хэмжээнд сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзлээ.

               Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэсэн заалтыг Ц.Эрдэнэ-Очирт  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсэг тус бүрд зааснаар ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох байдлаар хэрэглэхээр шийдвэрлэлээ.

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэсэн боломж олгосон заалт бий. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ялын доод хэмжээ 2 жил,  дээд хэмжээ 8 жил. Хуульд заасан ялын хэмжээний ½-с багагүй ял оногдуулж болно гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт 1 жилээс давахгүй хугацаагаар хорих ял оногдуулах  эрх шүүхэд байгаа. Шүүгдэгчид нийгэм, хамт олныхоо дунд засарч хүмүүжих боломж олгож, оновчтой  шийдвэр гаргаж, шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Хорих ялын дэглэмийн хувьд улсын яллагчийн хэлсэн ялын дэглэмтэй санал нэг саналтай байна” гэсэн өмгөөллийн үг хэллээ.

            Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирын үйлдсэн гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар их, хүнд хор уршиг учирсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

            4/ бусад асуудлын талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэг гарсан хугацааг нарийн тогтоох шаардлагатай байдаг. Хэргийн газарт үзлэг хийсэн баримт дээр 13 цаг 00 минут гэсэн байдаг. Гэтэл зам тээврийн ослын акт дээр 13 цаг 50 минут гэж тодорхой цаг минут заасан байна. Гэмт хэрэг гарсан цагийг тогтоож байгаа баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна” гэсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул хэргийн 11, 16 хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтанд тооцсонгүй.

Харин хэргийн 210-215 дугаар талд авагдсан прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын “олсон нь” хэсэгт тусгасан нотлох баримт нь адилхан хирнээ зүйлчлэл нь өөр байгаа нь үнэн боловч энэ шалтгаанаар тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь: Шүүх хуралдаанд шүүгдэгчээс энэ талаар асууж тодруулахад яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 4.1, 4.2-т зааснаар яллагдаж байгааг ойлгосон, ямар хэрэгт яллагдаж байгааг мэдсэн болох нь тогтоогдож байна.

Мөн прокурорын 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 63/а дугаартай яллах дүгнэлт /хх-227-231/хуулийн шаардлага хангасан байх ба дээрх алдааг засуулах боломжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зарчмыг удирдлага болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.8, 36.12, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2, мөн зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 4.1, 4.2, мөн зүйлийн 2.2, 2.3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Хан хөгшин овогт Цогт-Эрдэнийн Эрдэнэ-Очирыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 12 дугаар зүйлийн 12.3,  18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “а”, 2.3 “и”, 2.7 “а”, 5.11, 9.1, 9.3 дахь заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас, иргэн Б.Мэндбилигийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, иргэн Б.Лхагва-Эрдэнэ, Д.Нацагдорж нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар Хан хөгшин овогт Цогт-Эрдэнийн Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ял,  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар Хан хөгшин овогт Цогт-Эрдэнийн Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Ц.Эрдэнэ-Очирт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоон/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очирт оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар энэхүү тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс Ц.Эрдэнэ-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жил  1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг тоолсугай.
  7. Шүүгдэгч Ц.Эрдэнэ-Очир нь хохирогч С.Даваад дансаар 2180000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч С.Мөнхцэцэг, Б.Мэндбилиг, иргэний нэхэмжлэгч Г.Доржпүрэв нар нэхэмжлэл гаргаагүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.   
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйл, 36.5 дугаар зүйлд зааснаар хохирогч С.Даваагийн иргэний нэхэмжлэлээс үлдэх 1338450 төгрөгтэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Даваа, С.Мөнхцэцэг, Б.Мэндбилиг, иргэний нэхэмжлэгч Г.Доржпүрэв нар нь гэм хорын нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ц.Эрдэнэ-Очироос нэхэмжлэх эрхтэйг заасугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдан ирсэн Б.Мэндбилигийн №00792986 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Мэндбилигт эгүүлэн олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай. 
  10. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэ-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                              

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ