Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01424

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01424

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Н*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,,,д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.024.439,95 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00290 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Соломон Инвестментс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Зээлдэгч Саранзаяа нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулан, 1.249.900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 812 хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байна. Иймд үндсэн зээлийн 1.129.847,96 төгрөг, зээлийн хүү 883.931,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.660,82 төгрөг, нийт 2.024.439,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Д.Саранзаяагаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Соломон Инвестментс ББСБ ХХК нэхэмжилсэн 2.024.439 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 сараас 2025 оны 9-р сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК нь хариуцагч Д.Саранзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн 1.129.847,96 төгрөг, зээлийн хүү 883.931,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.660,82 төгрөг, нийт 2.024.439,95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д.Саранзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 2.024.439,95 төгрөгийг 2025 оны 02 сараас 2025 оны 09 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 02 сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК нь хариуцагч Д.Саранзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.024.439,95 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Саранзаяа нь 2025 оны 09 сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47.342 төгрөгийн тал хувь буюу 23.671 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Саранзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 23.671 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Соломон Инвестментс ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Саранзаяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД