2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/01685

 

2025          02          25                                    191/ШШ2025/01685                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118. зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

  

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан **** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү ********** овогт Б.О********** /РД:**********/-ийн эцэг нь ******* овогт А.Б******* /РД:**********/ болохыг тогтоосугай. 

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.1., 40.1.2.-т зааснаар **** оны * дугаар сарын **-ны өдөр төрсөн хүү ********** овогт Б.О********** /РД:**********/-ийг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр  тэтгэлэг тогтоон ******* овогт А.Б******* /РД:**********/-оор тэжээн тэтгүүлсүгэй. 

  

3.Хүү Б.О******** нь эх Д.Б*********-ын асрамжид байгаа болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*********-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б*******-т олгож, нэхэмжлэгч А.Б*******-оос улсын тэмдэгтийн хураамжид 55,033.5 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             З.БАЯРМАА