Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/01554

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 21 197/ШШ2025/01554

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,

Н*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.108.073,08 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01329 дугаартай захирамжаар тус шүүхэд харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд:

...Зээлдэгч Б.Эрдэнэчимэг нь манай Есөн Шижир Инвест ББСБ ХХК-тай ахуйн хэрэглээний бараа худалдан авах зорилгоор 1.999.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүг төлөх үүргээ биелүүлээгүй.

Зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1 дэх хэсэг болон зээлийн гэрээнд заасны дагуу Д.Эрдэнэчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1.871.212,74 төгрөг, 2021 оны 10-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 29-ний өдөр хүртэлх 1134 хоногт тооцсон хүүгийн үлдэгдэл төлбөр 1.918.070,18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 248.590,16 төгрөг, нийт 4.037.873,08 төгрөгийг, мөн эрэн сурвалжлах ажиллагааны зардлын 70.200 төгрөг, бүгд 4.108.073,08 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Б.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбарт:

Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4.108.073,08 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 4.108.073 төгрөгийг 2025 оны 2 сард 100.000 төгрөг, 2025 оны 03 сард 572.582 төгрөг, 2025 оны 4 сард 572.582 төгрөг, 2025 оны 5 сард 572.582 төгрөг, 2025 оны 6 сард 572.582 төгрөг, 2025 оны 7 сард 572.582 төгрөг, 2025 оны 8 сард 572.582 төгрөг, 2025 оны 9 сард 572.582 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 50% буюу 40.340 төгрөгийн хамт тус тус төлж барагдуулна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.108.073 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 2025 оны 2 дугаар сард 100.000 төгрөг, сар бүр 572.582 төгрөг төлөх байдлаар 2025 оны 03 сараас 2025 оны 09 сар хүртэлх хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн ба хариуцагчийн төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Эрдэнэчимэгээс гаргуулахаар нэхэмжилсэн 4.108.073 төгрөгийг Д.Эрдэнэчимэг нь 2025 оны 2 дугаар сард 100.000 төгрөг, сар бүр 572.582 төгрөг төлөх байдлаар 2025 оны 03 сараас 2025 оны 09 сар хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.680 төгрөгийн тал хувь буюу 40.340 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 40.340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Эрдэнэчимэг нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ С.БАЗАРХАНД