| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 184/2024/10317/И |
| Дугаар | 197/ШШ2025/01423 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01423
2025 02 18 197/ШШ2025/01423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,,,,,ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.951.069,46 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00146 дугаартай захирамжаар харьяаллын дагуу тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Есөн Шижир Инвест ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
...Зээлдэгч Д.Мөнхзаяа нь манай Есөн Шижир Инвест ББСБ ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдан авахтай холбогдуулан 1.599.900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.
Гэтэл зээлдэгч Д.Мөнхзаяа нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Д.Мөнхзаяагаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Д.Мөнхзаяагаас үндсэн зээлийн үлдэгдэл 1.305.693,24 төгрөг, зээлийн хүү 595.623,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.753 төгрөг, нийт 1.951.069,46 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Д.Мөнхзаяагаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1.951.069,46 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 1.951.069,46 төгрөгийг 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 451.069,46 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 50% буюу 23.084 төгрөгийн хамт тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь хариуцагч Д.Мөнхзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.951.069,46 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Мөнхзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 1.951.069,46 төгрөгийг 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 451.069,46 төгрөг гэсэн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба төлбөр гүйцэтгэх хуваарийн талаар хэргийн зохигч талууд /нэхэмжлэгч/ маргаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Мөнхзаяагаас гаргуулахаар нэхэмжилсэн 1.951.069,46 төгрөгийг Д.Мөнхзаяа нь 2025 оны 03-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05-р сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06-р сарын 25-ны өдөр 451.069,46 төгрөг гэсэн хуваарийн дагуу хэсэгчлэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.168 төгрөгийн тал хувь буюу 23.084 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Мөнхзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 23.084 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Мөнхзаяа нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД