Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00121

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 588908 /таван зуун наян найман мянга есөн зуун найман/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******нд 2025 оны 02 сарын 21-ний өдөр 196303 /нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун гурван / төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 196303 / нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун гурван / төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 196303/ нэг зуун ерэн зургаан мянга гурван зуун гурван / төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18317.24 /арван найман мянга гурван зуун арван долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгөөс 9158.62 /есөн мянга нэг зуун тавин найман төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9158.62 /есөн мянга нэг зуун тавин найман төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг, хариуцагч Р.*******гаас 9158.62 /есөн мянга нэг зуун тавин найман төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* ******* *******нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ