| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03456/И |
| Дугаар | 197/ШШ2025/01969 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01969
| 2025 03 06 | 197/ШШ2025/01969 | |||
|
|
|
|
| |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой ******* /РД: *******9/ холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Нэхэмжлэгч С.******* /цахимаар/,
Хариуцагч Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...2024 оны 7 дугаар сард Сүхбаатар аймгийн ******* суманд дахин ажиллаад өгөөч гэж дуудахаар нь өөрөө зардлаа гаргаж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирж, улмаар Сүхбаатар аймгийн ******* суманд очсон. Гэтэл миний жолоодох ******* УАУ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин эвдэрсэн байсан тул тухайн машиныг засварлах гэж 2024.07.10-2024.08.12-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж машиныг засварлаж хотод авч ирж өгсөн. Ж.Өмербекээс тухайн Ланд-200 маркийн автомашиныг “Чи янзлаад ахаасаа худалдаж ав” гэж хэлсэн. Ах нь чамд хямдхан 75.000.000 төгрөгөөр өгнө гэсэн саналыг тавьсан тул 2024 оны 10 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод эхнэр Д.Цэгмидийн хамт ирсэн. Ингээд тухайн автомашины урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгийг Өмербекэд өгье гэхэд ах нь мөнгөө бөөнд авъя. Чи намайг мэдэхгүй биш эхнэрүүдийн гараар ороод дуусна гэж хэлсэн учир Завханд очоод банкнаас зээл гаргаад 75.000.000 төгрөгийг бүрэн өгөхөөр тохиролцож тухайн машиныг засварлаж, номерийг шилжүүлж бүх тослогоо, үйлчилгээ засварыг бүгдийг хийж гарсан. Үүнд: Автомашин өмнөх эвдрэл нь бүрэн засварлагдаагүй хэвээр байсан тул тухайн автомашиныг засварын газраар оношлогоо хийлгэж, 2 порсунк шинээр 1.640.000 төгрөгөөр авсан, машины номер сольж өгнө гэж Өмербекийн автомашины торгуулийн төлбөр 1.241.900 төгрөг, бусад зардал, Завхан аймаг руу явахад зарцуулсан түлшний үнэ 500.000 төгрөг, бусад зардалд нийт 4.000.000 төгрөгийг зарцуулсан болно. Иймд Сүхбаатар аймгийн ******* суманд 1 сар ажилласан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, машины засварласан мөнгө, торгуулиа төлүүлсэн мөнгө, ирж очих зардлын мөнгө нийт 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг Өмербекээс гаргуулж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******эд холбогдох 6.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: “...Завханд очоод банкнаас зээл гаргаад 75 сая төгрөгийг бүрэн өгөхөөр тохиролцож тухайн машиныг засварлаж, номерийг шилжүүлж бүх тослогоо үйлчилгээ засварыг бүгдийг хийж гарсан. Үүнд: Автомашин өмнөх эвдрэл нь бүрэн засварлагдаагүй хэвээр байсан тул тухайн автомашиныг засварын газраар оношлогоо хийлгэж, 2 порсунк шинээр 1,640,000 төгрөгөөр авсан, машины номер сольж өгнө гэж Өмербекийн автомашины торгуулийн төлбөр 1.241.900 төгрөг, бусад зардал, Завхан аймаг руу явахад зарцуулсан түлшний үнэ 500.000 төгрөг, бусад зардалд нийт 4.000.000 төгрөгийг зарцуулсан болно. Иймд Сүхбаатар аймгийн ******* суманд 1 сар ажилласан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, машины засварласан мөнгө, торгуулиа төлүүлсэн мөнгө, ирж очих зардлын мөнгө нийт 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг Өмербекээс гаргуулж надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.
3. Хариуцагч Ж.******* татгалзлын үндэслэлдээ: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин ч би нэхэмжлэгчээс мөнгө авах ёстой хүн.” гэсэн хариу тайлбар гаргасан байна.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтууд,
5. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. байна. Иймд нэхэмжлэлд Сүхбаатар аймгийн ******* суманд 1 сар ажилласан хугацааны цалинд 2.000.000 төгрөг, машины засварласан мөнгө, торгуулиа төлүүлсэн мөнгө, ирж очих зардлын мөнгө нийт 4.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 3.118.100 төгрөг нь нотлогдохгүй байх ба нэхэмжлэлээс дээрх үнийн дүнг хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 61.060,40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******ээс 2.881.900 төгрөгийг гаргуулж, ******* овогтой ******* /РД: *******/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 61.060,40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ