| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/07408/И |
| Дугаар | 197/ШШ2025/01722 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, өөрийн байранд байрлах ******* ******* ******* ******* /*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /*******/-д холбогдох
7,423,330.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулж 2021 оны 01 сараас 8 сар хүртэл хугацааны гэрээний төлбөр 4,864,500 төгрөг, алданги 2,558,831 төгрөг нийт 7,426,330.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээ 2021 оны 01 дүгээр сард цуцлагдсан, ковид цар тахлын улмаас түрээсийн үйл ажиллагаа явуулаагүй гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Байрны түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дүүрэг 1-р хороо, //, талбай-9 хаягт байрлах байрны 3 давхрын 312 тоот оффисын зориулалттай 23 м.кв талбайг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нь нэг м.кв талбайг 31,500 төгрөгөөр тооцож сард 724,500 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Байрны түрээсийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт, дансны хуулга зэрэг бичгийн баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
4. Гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
5. Харин эд хөрөнгө хөлслөх гэрээ хэзээ цуцлагдсан, түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад т*******орхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээг т*******орхой буюу т*******орхой бус хугацаагаар байгуулж болно гэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т Түрээслэгч түрээсийн байрыг оффис зориулалтаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэнэ, 2.3-т Талуудын аль нэг нь энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаа дуусч түрээсийн гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд уг гэрээг цаашид дээрх хугацаагаар сунгагдсанд тооцно гэж тохиролцсон байна.
7. Талуудын хувьд гэрээг анх 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан боловч гэрээний хугацааг сунгаж, хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарыг дуустал эд хөрөнгийг өөрийн эзэмшилд ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Т*******руулбал бичгийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч хариуцагч эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байсан, энэ хугацаанд гэрээг цуцлах саналыг талуудын хэн аль нь гаргаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар гэрээг т*******орхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.
8. Харин 2021 оны 8 дугаар сард талууд гэрээний зүйл болох оффисын өрөөний эд зүйлийг хүлээлцэж, тооцоо нийлсэн акт үйлдсэнээр гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч энэ хугацааны түрээсийн төлбөр шаардах эрхтэй, хариуцагч гэрээ цуцлагдах хүртэл хугацааны төлбөрийг төлөх нь үүрэг гүйцэтгэх зарчимд нийцнэ.
9. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №19/19 дугаар Байрны түрээсийн гэрээ-ний 5.7-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулвал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар б*******ож алданги ногдуулан төлбөрийн хамт түрээслүүлэгч авна гэж заасан боловч бичгийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан, гэрээг дахин бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.
10. Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас тухайн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эд хөрөнгийг ашиглаагүй гэх боловч энэ нь хөлс төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба хэрэгт нотлох баримтаар авагдсан авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэл, төлбөр төлөлтийн тооцооны баримт, ******* ******* ******* *******ны ерөнхийлөгчийн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн №53 дугаар тогтоолоор Covid-19 цар тахалтай *******тойгоор 2021 оны 4, 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлсөн, энэ хөнгөлөлтийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцсон болох нь тогтоогдож байна.
11. Иймд хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын нийт төлбөр 4,864,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 2,558,831 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 4,864,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,558,831 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 92,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН