| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/09751/И |
| Дугаар | 191/ШШ2025/00223 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/00223
2025 01 16 191/ШШ2025/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **************, ************* тоот хаягт оршин суух, ********** овгийн Э.Г****** /РД:**********/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:аас шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймагт төрсөн, одоо ** настай. Сумандаа ** нас хүртлээ амьдарсан. Энэ хугацаанд **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар **** оноос **** оны хооронд ажилласан. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас чонон ярга оноштойгоор **** оноос группэд байсан бөгөөд группээс хасахаар шийдсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримтаа нийгмийн даатгалд өгөхөд **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаалууд олдсон. Харин ажлаас халагдсан тушаал олдохгүй байгаа юм. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан жилээ тогтоолгох шаардлага үүссэн бөгөөд мөн хамт ажиллаж байсан хоёр гэрчийн мэдүүлгээр миний ажиллаж байсан нөхцөл байдал нотлогдоно. Иймд Э.Г******-ийг **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **** оныг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Э.Г****** нь **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл хугацаанд **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, “хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана” гэжээ.
Хүсэлт гаргагч Э.Г****** нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан хугацааны ажлаас халагдсан тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан, **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдлийн зөвлөлийн даргын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал дахь “...Э.Г****** нарыг **** оны ** дүгээр сарын **-аас эхлэн уурын зуухны машинистаар томилсугай” гэх, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал дахь “...Э.Г****** нарыг **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс ажиллуулсугай” гэх, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ...Э.Г****** нарыг **** оны ** дүгээр сарын **-наас эхлэн ажилуулсугай” гэх, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай “...Э.Г******ийг туслах үйлдвэрлэлд шилжүүлэх” гэх, **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар тушаал дахь “...уурын зуухны машинистаар Э.Г******... нарыг томилсугай” гэх бичвэрүүд, гэрч Л.Б*****-гийн “миний бие **** оноос **** он хүртэл **** аймгийн ***** сумын хөгжил нэгдлийн уурын зууханд мехникаар ажилладаг байсан бөгөөд надтай хамт Э.Г****** нь машинистаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, Т.Б*******-гийн “...бид хоёр **** оноос **** он хүртэл хугацаанд **** аймгийн ***** сумын 8 жилийн сургуульд гачигаараар ажиллаж байгаад уурын зууханд хамт ажилласан” гэх мэдүүлэг зэргээр Э.Г****** нь **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл хугацаанд **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 10-15 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, “хүний ажиллаж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.
Дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Г******ийг **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл хугацаанд **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********** овгийн Э.Г****** /РД:**********/-ийг **** оны ** дүгээр сарын **-ны өдрөөс **** оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл хугацаанд **** аймгийн ***** сумын *****-н хөгжил нэгдэлд уурын зуухны машинистаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА