| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04868/И |
| Дугаар | 197/ШШ2025/02540 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/02540
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: давхарт байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК /РД: *******2/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух хаягтай, ******* овогтой ******* /РД: *******/-т холбогдох,
2.967.575,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-0831 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 2.849.900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 2.849.900 төгрөг, гарфик хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 5.157.075,51 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 2.198.800 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2.958.275,51 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 2.967.575,51 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие ******* овогтой ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.967.575,51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан 2.967.575,51 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.967.575,51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.967.575,51 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Ингэхдээ төлөлтөө 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 494.596 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 494.596 төгрөгөөр тогтмол хийж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.000 төгрөгөөс 31.500 төгрөгийг у лсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 31.500 төгрөг, хариуцагчаас 31.500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ