| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/ШШ2025/00085 |
| Дугаар | 137/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 137/ШШ2025/00085
.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн е.ш Д.Ц би
Нэхэмжлэгч: Н.С дүүрэг, ... хороо, Ю.гудамж-..... МПМ цогцолборт байрлах “М.ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ...., регистрийн дугаар ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ДАЗ сумын ..... баг, ....... гудамж ..... тоотод оршин суух, ....... овогт ...... ...... /РД:......., утас:........./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Б нь "М.ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ..... өдөр ........ тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. ...... нь уг гэрээний үндсэн дээр ...... өдөр . төгрөги.......йг сарын 2,7% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба ....... өдөр ........ төгрөг, ...... өдөр ...... төгрөг, ......... өдөр ....... төгрөг нийт ...... төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. ...... өдрийн байдлаар ...........үндсэн зээлийн үлдэгдэл . төгрөг,...... зээлийн хүү ......... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ......... төгрөг нийт ........... төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. "М.ББСБ” ХХК-ийн Хаан банк дахь ....... тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.
Хариуцагч ...... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ...... нь М.ББСБ ХХК-ний нэхэмжилсэн ........ төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ..... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэг ...... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ..... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу .... төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох .......төгрөгийг хариуцагч Д.Б тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
Е.Ш Д.Ц