Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2025/00086

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

        хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн е.ш Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Н.Ч дүүргийн .... хороо, С.Н.Т .... тоотод байрлах  Г.Б ХК /улсын бүртгэлийн дугаар ...., регистрийн дугаар .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.А.З сумын .... баг, ...... гудамж .... тоотод оршин суух, ..... овогт З.Б /РД:....., утас:.........-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт ......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г.Б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч З.Б нь Г.Б онлайнаар зээлийн хүсэлт гаргаж, зээлжих зэрэглэлээ судлуулсан. Улмаар энэхүү хүсэлтийн хүрээнд ..... өдөр . тоот зэ......элийн дансыг цахимаар үүсгэж . төгрөгий......н зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч З.Б нь ..... тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. ....... өдрийн байдлаар 138 хоног хугацаа хэтрүүлэн, нийт ....... төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч З.Б-ийн Г.Б-тай байгуулсан ..... тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт ...... төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие З.Б нь Г.Б-ны нэхэмжилсэн .... төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б ХК нь хариуцагч З.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ..... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б нь зээлийн гэрээний үүрэгт ...... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ..... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу ...... төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох . төгрөг.....ийг хариуцагч З.Б-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        Е.Ш                                 Д.Ц