Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0007

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

                                              хэрэгсэхгүй болгох тухай  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н******* дүгнэлттэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н би, тус дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б******* нь А.Тээс илрүүлсэн "Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн холбогдогч 2024 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хялбаршуулсан материалд цугларсан баримтад: холбогдогч А.Т нь зарлан дуудах мэдэгдлийг манай гэр бүлийнхэн авсан байсан. Надад утсаар хэлж мэдэгдсэн." талаар дурдсан байна. Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах шалгалтын хүрээнд дээрх материалыг хянахад: Эрх бүхий албан тушаалтан Б.Б******* нь иргэн А.Т******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр "Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байтал Зөрчлийн тухай хуулийн 17.01 дүгээр зүйлд зааснаар гэж хуульд байхгүй зүйл, хэсгээр шийтгэл оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн байна. Энэ нь "Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудасны "Олсон нь" хэсэгт "Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар Прокурорын дүгнэлт бичив.гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч О.О******* шүүхэд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн А.Т******* шийтгэлийн хуудас бичихдээ хуулийн заалтыг андуурч, буруу бичсэн байна. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н******* дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б******* холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б*******ын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлт бичсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.    

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б******* нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н******* 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7******* дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Нэс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б*******ын “2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэж өөрчлүүлэх” прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.    

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Б*******ын “2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №08******* дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах гэж өөрчлүүлэх” тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Н******* 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 7******* дүгээр прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           С.ГАНБАТ