Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2025/00088

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Н.Б дүүргийн .... хороо, Г.П цогцолбор, ... тоот  “Н.К ББСБХХК /ХХД:....., РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДАӨ сумын ....... баг, ......гудамж ..... байр, . тоот.....од оршин суух, . овог... Ц.Э /РД:....., утас:...........-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт ......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н.К ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай "Н.К ББСБ” ХХК нь Ц.Э-той ...... өдөр ".......” зээлийн аппликэйшнаар дамжуулан “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулан дээр хүснэгтээр харуулсан зээлүүдийг олгосон билээ. Ц.Э нь зээл авснаас нэг ч удаа зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход би аваагүй, танайх өөрсдөө төлөлгүй яагаад байлгаад байдаг юм гэх мэтээр өөрийн хариуцлагагүй үйлдлийг бидний буруу мэтээр ярьж зээлээ төлөлгүй явсаар өдийг хүрээд байна. Дээрх ... зээлийг Ц.Э-ын нэр дээрх Г.Б ....... тоот дансанд шилжүүлсэн байдаг. Зээл аваагүй гэх тайлбараа дансны хуулгаа явуулж баталгаажуулан асуудлаа шийдэх талаар ярилцаж удаа дараа холбогдсон ч зээлдэгч ямар нэгэн үйлдэл хийгээгүй нэг л тайлбараа байнга хэлж бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байгааг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г байгуулж, “.....” зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт ........ төгрөгийг хариуцагч Ц.Э-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Ц.Э нь Н.К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн .... төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.К ББСБ ХХК нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ...... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь зээлийн гэрээний үүрэгт ....... төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт ..... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн .... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу .... төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох ..... төгрөгийг хариуцагч Ц.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

                        Е.Ш                                Д.Ц