| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01888/И |
| Дугаар | 312/шш2025/00110 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/00110
2025 01 20 312/ШШ2025/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 4-1*******4 тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 574 633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ******* *******-ны гүйцэтгэх захирал Ж.Хүрэлбаатар
Хариуцагч О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч О. нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-д тус тус төлнө гэсэн заалт мөн Монгол Улсын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 574 633 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч ******* *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч О.д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. ******* *******-ны нэхэмжилсэн байрны тоот буюу хаяг нь 74, 75 гэсэн байх ба манай үйл ажиллагаа явуулдаг хаяг нь таарахгүй байгаа нь О. би хариуцагч нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* *******-ны засвар үйлчилгээний зардлын тооцоо /хх-2/, ******* *******-ны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, ******* *******-ны гүйцэтгэх захирлыг томилсон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-14/, 4-14 дүгээр байрны зоорийн давхарт засвар үйлчилгээ хийж буй гэрэл зураг /хх-23-26/, нийгийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт /хх-27/, ******* *******-ны 4-14 дүгээр байрны төлбөрийн судалгаа /хх-29-31/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-15-16/, Эрдэнэт-Ус, ДТС ОНӨХК-ийн орон сууцны төлбөр төлсөн баримт /хх-17/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-18/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч О.д холбогдуулан 574 633 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: ...Сууц өмчлөгч О. нь Дундын өмчлөлийн эд өрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-д тус тус төлнө гэсэн заалт мөн Монгол улсын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 574,633 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар, татгалзал: ...Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа мкв бодох байх гэж бодож байна. Байрны доод талын подвалиос өмхий үнэр орж ирдэг. Манайд орж ирсэн хүн болгон ямар аймаар үнэртэй юм бэ гэдэг болохоор арга буюу би өөрөөсөө засаж, янзлах материалыг гаргаж янзлуулсан. Одоо цахилгааны утас дагасан хэсгээр бас өмхий үнэр орж ирдэг. Тэр хэсгийг бөглүүлье гэхээр гал гарах гэх мэт эрсдэл гарна гээд янзлуулдаггүй. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК-д хандахаар манай хийх ажил биш байрныхаа *******-доо ханд гэж хэлдэг. Ж. байхгүй байх үед өмнөх *******-ийн даргад нь хэлээд *******-д өгдөг мөнгөөрөө өмхий үнэр гараад байдаг хэсгийг бөглөсөн. Энэ хүн үүнийг мэдэхгүй байх гэсэн тайлбар гаргасан.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн тайлбар болон хариуцагчийн гарган өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 4 дүгээр хороолол 14 дүгээр байрны 73, 74 тоот орон сууц нь О.ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдогдож байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хаалганы тоотыг андуурсан талаар тайлбараа гаргасан.
6. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна, 143 дугаар зүйлийн 143.4.-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 4 дүгээр хороолол 14 дүгээр байрны 73, 74 тоот орон сууцны өмчлөгч нь ******* *******-ны гишүүн мөн байна.
7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасан тул ******* ******* нь хариуцагчаас Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд ******* ******* нь шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх ба үүнээс өмнөх гурван жилийн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж үзлээ. Сууц өмчлөгчдийн холбооны сарын төлбөрийг нийт 30 200 төгрөгөөр тооцдог байна.
Иймд хариуцагчаас 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлөгдөөгүй 241 561 төгрөгийг ******* *******-д гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 333 117 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 889 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 7 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч О.аас 241 516 төгрөг гаргуулан ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 333 117 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 889 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 7 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА