| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01816/И |
| Дугаар | 312/шш2025/00111 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/00111
2025 01 20 312/ШШ2025/00111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 4-1*******4 тоотод оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 262 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ******* *******-ны гүйцэтгэх захирал Ж.
Хариуцагч О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч О. нь Дундын өмчлөлийн эд өрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд өрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-д тус тус төлнө гэсэн заалт мөн Монгол Улсын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 262 448 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч О. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Хос багана 67 *******-ны нэхэмжлэлтэй хариуцагч О.д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* тухайн төлбөрийг төлөх талаар өмнө огт хэлж байгаагүй болно. Манайх орон сууцны ус дулаан, цахилгааны төлбөрийг сар болгон төлдөг бөгөөд уг төлбөр дээр *******-ны мөнгийг давхар тооцон авдаг. Тиймээс уг нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэзээ, хэдэн оны, ямар өр төлбөр болох нь тодорхойгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: ******* *******-ны засвар үйлчилгээний зардлын тооцоо /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, ******* *******-ны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, ******* *******-ны гүйцэтгэх захирлыг томилсон тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, ******* *******-ны 4-26-28 тоот айл өрхийн төлбөр төлсөн дэлгэрэнгүй судалгаа /хх-6/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч О.д холбогдуулан 262 448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:...Сууц өмчлөгч О. нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд өрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-д тус тус төлнө гэсэн заалт мөн Монгол Улсын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 262 448 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...4-26-р байранд заагнаас ус алддаг. Тэрийг *******-н холбоог янзлаад өгөөч гэхэд янзалж өгөөгүй. Манайх өөрсдөө янзалсан. Тэгээд *******-тэй тохиролцоод мөнгөө төлөхгүй байхаар тохиролцсон... гэжээ.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн тайлбар болон хариуцагчийн гарган өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 4 дүгээр хороолол 26 дугаар 28 тоот орон сууц нь О.ын өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдож байна.
6. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна, 143 дугаар зүйлийн 143.4.-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 4 дүгээр хороолол 26 дугаар байрны 28 тоот орон сууцны өмчлөгч нь ******* *******-ны гишүүн юм.
7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө..., Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж заасан тул ******* ******* нь хариуцагчаас Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд ******* ******* нь шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан байх ба үүнээс өмнөх гурван жилийн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж үзлээ. Сууц өмчлөгчдийн холбооны сарын төлбөрийг нийт 16 772 төгрөгөөр тооцдог байна.
9. Иймд хариуцагчаас 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлөгдөөгүй 83 860 төгрөгийг ******* *******-д гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 178 588 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 523 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан хариуцагч О.аас 83 860 төгрөг гаргуулан ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 178 588 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 523 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА