| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2025/00033/И |
| Дугаар | 312/шш2025/00114 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/00114
2025 01 20 312/ШШ2025/00114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* ******* ХК-ийн Орхон салбар /регистрийн дугаар:*******, утас:*******, *******/-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Д.*******, О.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Т.Энхмэнд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой Багмагнай нар нь 2018 оны 11 сарын 29-нд ******* *******ны Орхон салбараас МN760034130000893510 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000.000 /гучин сая/ төгрөгийг жилийн 16,8 % хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 982 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 3-н сар ашиглалтад байхгүй байна. Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой ******* нарыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж байна... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1130000936278 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-5-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 130000893510 дугаартай барьцаат зээлийн гэрээ эх хувь /хх-8-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-11/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргын тодорхойлолт /хх-12/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-13-22/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23-27/, итгэмжлэл /хх-32/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ******* ХК хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч ******* овогтой *******, хамтран зээлдэгч ******* овогтой Багмагнай нар нь 2018 оны 11 сарын 29-нд ******* *******ны Орхон салбараас МN760034130000893510 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000.000 /гучин сая/ төгрөгийг жилийн 16,8 % хүүтэй, 30 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 982 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн 3-н сар ашиглалтад байхгүй байна гэжээ.
2. Зээлдэгч Д.*******, О.******* нар нь тус *******наас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр МN760034130000893510 дугаар зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
3. Д.*******, О.******* нарыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигин овогт *******ийн ******* /регистрийн дугаар: /, овогт *******ын ******* /регистрийн дугаар: / нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Д.*******, О.******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Т.Энхмэнд, утас:*******, *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Хас ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА