| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00096/И |
| Дугаар | 312/шш2025/00115 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 312/шш2025/00115
2025 01 20 312/ШШ2025/00115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг ******* ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас: *******/ хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Г.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Майнгэрэл овогтой ******* миний бие овогтой ******* 2016 оны 10 дугаар сард танилцаж хамтын амьдрал зохиож эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э., 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б. хоёр хүү төрсөн. Миний бага хүү Б. төрөлхийн хошногоны нүх байрлал буруу төрсөн. Эмнэлгийн үзлэг хяналтад байдаг. 2022 оны 07 дугаар сарын 12-нд бага хүүхдээ төрснөөс хойш бага хүүгээ овоглож өгөлгүй, холбоо сураггүй алга болон. 2022 оны 03 дугаар сараас эхлэн өөр эмэгтэйтэй хамтран амьдарч дундаасаа мөн хүүхэдтэй болсон байсан. Үр хүүхдээ тоохгүй хаяж зугтсан. Энэ хугацаанд Г. нь ямар нэгэн байдлаар хүүхдүүдийнхээ тухай асууж сураглалгүй мөн тусламж үзүүлээгүй. Иймд Г.од миний хүү Э., Б. нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд Г.******* эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-02/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Баян-Өндөр сумын Говил багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-4/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-6/, итгэмжлэл /хх-09/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. М.*******ын, Г.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ... Би Г.******* 2016 оны 10 дугаар сард танилцаж хамтын амьдрал зохиож эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э., 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б. хоёр хүү төрсөн. 2022 оны 07 дугаар сарын 12-нд бага хүүхдээ төрснөөс хойш бага хүүгээ овоглож өгөлгүй, холбоо сураггүй алга болон. 2022 оны 03 дугаар сараас эхлэн өөр эмэгтэйтэй хамтран амьдарч дундаасаа мөн хүүхэдтэй болсон байсан. Иймд Г.оос хүү Э., Б. нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул хаяг тодорхойлуулахаар эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан... гэсэн.
2. Хүсэлт гаргагч М.******* нь Г.той 2016 оны 10 дугаар сараас хамтран амьдарч, тэдний дундаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э., 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б. нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
3. Иймд Г.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Эх шунагар овогт гийн /регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Г.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон М.******* /*******, /-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА