Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 312/шш2025/00116

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 312/ШШ2025/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар:*******, утас: *******/ хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: А.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* Бадрал /РД: *******/ нь тус *******наас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн 1130077507 тоот гэрээгээр 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч А.Бадрал нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа. Ажлаасаа хүүхэд асрах 1 жилийн чөлөө авсан гэх ба түүнээс хойш сураггүй болсон. ******* *******тай байгуулсан барьцаат зээлийн 1130077507 тоот гэрээний 5.1, 6.2.3, дахь заалтуудыг зөрчсөн. Зээлдэгч А.Бадрал нь зээл авах үедээ гэрийн хаяг нь Орхон аймаг Баян- Өндөр сум 3-р баг Уурхайчин 3 хороолол, 24 байрны 2 тоотод , ажил нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр цехэд тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалд ажиллаж байсан. Иймд зээлдэгч А.******* эрэн сурвалжлуулж өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-5/, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1130077507 дугаартай барьцаат ээлийн гэрээний хуулбар /хх-6-8/, итгэмжлэл /хх9-10/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-11/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХК хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч Бадрал /РД: *******/ нь тус *******наас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн 1130077507 тоот гэрээгээр 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч А.Бадрал нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчиж байгаа. Ажлаасаа хүүхэд асрах 1 жилийн чөлөө авсан гэх ба түүнээс хойш сураггүй болсон гэжээ.

2. Зээлдэгч ******* Бадрал тус *******наас 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1130077507 дугаар зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.

3. ******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Бадрал /регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М., утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА