Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 312/шш2025/00123

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21 312/ШШ2025/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******/, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2., 129 дүгээр зүйлийн 129.6., 130 дугаар зүйлийн 130.3.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг гарден тоот орон сууцыг хариуцагч О.*******д үлдээж, орон сууцны зээлийг хариуцагчид хариуцуулж, 13 219 688,05 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 93 777 003,55 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 10 020 172,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан гэрийн доторх тавилгаас унтлагын өрөөний ком, камень зуух, 3 өрөөний хөшиг, буйдан, том өрөө болон гал тогооны өрөөний обжуруудыг нэхэмжлэгч Д.*******д өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, О.******* нараас тус бүр 7 250 000 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц. олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 333 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 232 765 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 450 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 224 048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 130 950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц., нэхэмжлэгчээс 94 035 төгрөг гаргуулан хариуцагчид, 130 950 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц. тус тус олгосугай.

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА