| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2023/01256/И |
| Дугаар | 312/шш2025/00223 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00223
2025 02 07 142/ШШ2024/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* аймаг төмөр зам, 14 дүгээр байр ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг Баянтал тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:, 950*******209/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 15 364 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* би болон түүний охин тэй 2021 оноос танилын холбоотой болсон. 2022 оны 12 сард эгч манай охин Сербид ажиллаж байгаа. Би чамайг охинтойгоо яриад нөхөртэй чинь хамт Серби улсруу 1000 еврогийн цалинтай, машинд хэрэглэгддэг зэс утсыг ороодог үйлдвэрт ажилд зуучлаад өгье. Хоёр хүний зуучлалын хөлс нийлээд 3000 орчим евро /Монгол мөнгөөр 15,000,000 төгрөг орчим/ төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин ээс нь яг найдвартай юу? гэж асуухад нь цагийн зөрүүгээ гаргаад ажилдаа шууд орно. Ажил бэлэн байгаа. Зүгээр надад итгэ. Хүнд итгэхгүй хаашаа юм. Өдий хүртэл найзалж нөхөрлөчихөөд, хүн та нарын амьдралыг дээшлүүлж өгөх гээд байна. Ойлгох хэрэгтэй гэж хэлсэн. Би, нөхөр бид 2 ажлын шаардлагыг нь хангах болов уу, Сербийн ажил олгогчоос ямар шаардлага тавьж байгаа вэ гэж асуухад хөнгөн ажил учраас сүртэй шаардлага байхгүй, үйлдвэрийн ажил учраас хэл шаардлагагүй. Зүгээр очоод ажилла. Тогтмол цалинтай ажил байгаа гэж хэлэхэд би итгэж ын Хаан банкны 5120423241 тоот дансруу дараах гүйлгээнүүдийг хийсэн. Үүнд: 2023.02.19-ний өдөр 3,474,000 төг /3,056,000₮ + 122,000₮ + 296,000₮ гэж тус тус хувааж шилжүүлсэн/. 2023.02.19-ний өдөр 11,890,000 төг /4,000,000₮ + 4,000,000 ₮ + 3,890,000 ₮ гэж тус тус хувааж шилжүүлсэн/, нийт 15,364,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Сербирүү нисээд оч, очихоор чинь манай охин тосоод авна гэж хэлээд охиндоо аваачаад өгчих гээд хайрцагтай зүйл өгч явуулсан. Ингэхэд нь би дотор нь юу байгаа юм бэ? хууль бус, хилээр гаргахыг хориглосон юм байгаа юм биш биз? гэж асуухад цагаан сар болж байгаа учир охинд нь хэрэг болно гээд буузны жигнүүр, ойр зуурын чихэр байгаа юм гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт онгойлгож үзэхэд үнэхээр жигнүүр бас чихэр байсан. 2023.02.09-ний өдөр Сербирүү онгоцоор нисэж 2023.02.10-ны өдөр Сербид очиж буудалд байрласан. ын охиныг олж очиж уулзаад хэзээнээс ажилдаа орохыг асуухад англи хэл дээр намтар бичээд өгчих гэсэн. Би, бид хоёрыг ирэхээс өмнө авахгүй яасан юм гэж хэлэхэд Сербийн баяр болж байсан учир анкет авахгүй байсан юм гэж хэлэхэд нь нөхөр бид хоёр, ажил бэлэн гэж худлаа хэлсэн юм шиг санагдаж хар төрсөн. Ингээд Сербид ажилд орох журмыг өөрсдөө судалж үзэхэд Монголоос зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр дамжуулж ажилд зуучлуулдаг, ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болохыг нь мэдсэн. Энэ үед би нэгэнт хил даваад, маш их зарлага гаргаад хүрээд ирсэн юм чинь ямар ч хамаагүй ажил хийе гэж бодож ажилд оруулж өгөхийг нь 2023.04.13 хүртэл хүлээсэн. Ингээд ажилд оруулж өгөөгүй, бүх мөнгөө хэрэглэж дууссан учраас Монгол руугаа буцсан. нь гадаад улсад ажилд зуучлах эрхгүй этгээд мөртлөө биднийг ажилд зуучилна гэж худал хэлсэн, бид нар өөрсдийнхөө мөнгөө нислэгийн тийз аваад очингуут ажилд оруулж өгч чадаагүй юм. Би Монголд ирээд т өгсөн 15,364,000 төгрөгөө нэхэхэд та нарт банкны картаа өгч явуулсан. Миний дансанд орсон мөнгийг та нар идэж ууж хэрэглэсэн байна. Тийм учраас та нарт мөнгө өгөхгүй гэсэн. Бид картыг нь авч яваагүй, картнаас нь ямар ч мөнгө хэрэглээгүй учир ыг 15,364,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 15,364,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа.Тухайн нэхэмжлэгчийг би огт танихгүй бөгөөд 2023.04 сард 88988405 дугаараас Та хаана байна, тантай уулзмаар байна, охины талаар ярилцах зүйл байна гэсэн. Ямар асуудлаар гэж тодруулахад таны дансаар миний мөнгө орсон байгаа, таны охин, миний мөнгийг луйвардчихлаа, та бас оролцоотой, таны дансаар миний мөнгө орсон гэсэн. Ингээд ямар учиртайг мэдэх санаатай их залуу самбарын тэнд анх түүний царайг харсан ба, миний зүс харсан гэх хүн, бас хүү гэх залуу болон утсаар ярьсан гэх бүсгүй гурав уулзсан. ******* нь уулзахад учир зүггүй загнаад луйварчин минь мөнгө өг, банкруу орж лавлагаа авч өг гэх зэргээр загнаад би огт мэдэхгүй асуудлаараа юу ч хариулж чадахгүй зогссон. Үүний дараа нь чи дансруу хийсэн мөнгийг аваад идсэн байна гээд байсан. Тэднээс салаад Белгоград улсад байгаа өөрийн охин рүү ярьж, ийм улсууд надад хандлаа, ямар учиртай юм бэ гэхэд наад хүмүүс чинь худлаа ярьж байна, би мэднэ та д олон улсын картаа надад өгүүлэхээр явуулснаа санаж байна уу, энд ирээд олон улсын карт байхгүй гээд таны картыг тэд ашиглаад байсан, би гэрч болж чадна, өөрсдөө л ашиглаж байгаад буцсан, сайн шалгуулбал наад карт чинь гадаадад ашигласан нь нотлогдоно, та санаа зоволтгүй, яасан айхтар худлаа хүн гүтгэсэн улсууд вэ гэж хэлсэн. Энэ үед би үнэхээр гомдсон, яаж хүнийг худлаа гүтгэж чаддаг байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нэхэмжлэлтэй танилцаад би бүр их шоконд орж, даралт ихсэж, зүрх хаагдах дөхлөө. Би 2023.01 сарын сүүлээр гэх зүс харсан хүнд охиныхоо хүсснээр өөрийн нэр /охин гадаадад байсан учир миний нэр дээр карт нээлгэсэн/ дээр карт нээлгээд, огт идэвхжүүлээгүй картыг өгсөн. гэх хүн ирж авахдаа өөрөө ч аваагүй, гэрийн гадаа машинтай ирсэн байна гээд нэг эрэгтэй хүн /өөрийнх нь хүү гэж нэрлэсэн/ гэрт орж ирээд авсан. Тухайн картыг өгөөд явуулснаа охиндоо хэлсэн билээ. Картыг огт задлаагүй дугтуйтай чигээр нь өгсөн. Харин тухайн улсууд охинтой уулзана гэсэн учраас жигнүүр, чихэр гоймон гурав өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа бид нар ******* аймагт явж байна таны картыг 7777 тоогоор идэвхжүүллээ. Санаа зоволтгүй, охинд чинь өгнө гэсэн. Үүнээс хойш уг улстай би огт холбоо бариагүй, охиноосоо юу юу өгч явуулснаа тухайн үед хэлсэн, харин охин хэд хоногийн дараа таны явуулсан зүйлийг авлаа гэсэн. Би карт авсан уу гэж тусгайлан асуугаагүй, охин ч энэ талаар юу ч яриагүй. ******* гэх хүн намайг загнаж, уулзсны дараа би охиноос утсаар асуухад картыг гадаадад байхдаа , ******* нар өөрсдөө ашигласан, би хамт байсан буцаад явахад нь би картыг авсан гэж хэлсэн. Миний бие анх удаагаа Серб улсруу 2023.05 сард өөрийн ач, зээ 5 хүүхдээ авчрахаар явсан. Би нэг ч удаа олон улсын карт хэрэглэж үзээгүй. Тухайн карт одоо охинд байгаа бөгөөд охин ашиглаж байгаа гэж хэлсэн болно. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2023.01 сараас-2023.05 сар хүртэл нэг ч удаа гадаадад байгаагүй, тэднээс мөнгийг авах боломжгүй болно. Мөн би нэг ч хүнийг гадаадруу ажилд зуучилж байгаагүй, энэ талаар юу ч мэдэхгүй тэтгэврийн хүн болно. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад, тухайн дансны талаарх гүйлгээг авч үзэхэд дан гадаадаар бичсэн ойлгомжгүй, гадаад улсад хийгдсэн гүйлгээнүүд байсан болно... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Хаан банкны дансны хуулга /хх-5/, итгэмжлэл /хх-76/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. хариуцагчаас: Хаан банкны дансны хуулга /хх-21-27/, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-31/, тэтгэврийн зээлийн гэрээ /хх-32-35/, Капитрон банкны тодорхойлолт /хх-45/, зээлийн дасны тодорхойлолт /хх-46/, итгэмжлэл /хх-101/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс: Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б., Л. нарын хилээр зорчсон тухай албан тоот /хх-57/, Голомт банкны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоот /хх-60/, Хаан банкны дансны лавлагаа /хх-74/, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А-50/49 дугаартай Орхон аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн албан тоот /хх-95/, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 05/5822 дугаартай Богд банкны тодорхойлолт /хх-102/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.т холбогдуулан 15 364 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Б. нь Серби улсруу 1000 еврогийн цалинтай ажилд зуучлуулахаар 15,364,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5120423241 тоот дансруу шилжүүлэн авсан. Ингээд нөхрийн хамт 2023.02.09-ний өдөр Сербирүү онгоцоор очиж, 2023.02.10-ны өдөр буудалд байрласан. ын охиныг олж уулзаад хэзээнээс ажилдаа орохыг асуухад англи хэл дээр намтар бичээд өгчих гэсэн. Монголоос зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр дамжуулж ажилд зуучлуулдаг, ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болохыг нь мэдсэн. Энэ үед би нэгэнт хил даваад, маш их зарлага гаргаад хүрээд ирсэн юм чинь ямар ч хамаагүй ажил хийе гэж бодож ажилд оруулж өгөхийг нь 2023.04.13 хүртэл хүлээсэн. Ингээд ажилд оруулж өгөөгүй, бүх мөнгөө хэрэглэж дууссан учраас Монгол руугаа буцсан. нь гадаад улсад ажилд зуучлах эрхгүй этгээд мөртлөө ажилд зуучилна гэж худал хэлсэн. Б.т өгсөн 15,364,000 төгрөгөө нэхэхэд та нарт банкны картаа өгч явуулсан. Миний дансанд орсон мөнгийг та нар идэж ууж хэрэглэсэн байна. Тийм учраас та нарт мөнгө өгөхгүй гэсэн. Иймд хариуцагчаас 15 364 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: охин Л.т гаар дамжуулан олон улсын банкны картаа өгч явуулсан. Эдгээр хүмүүс картан дахь мөнгийг хэрэглэсэн байсан. Ажилд зуучилна гэж хэлээгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. ******* *******гийн Хаан банкны 5015394140 дугаарын данснаас ын Хаан банкны 5120423241 дугаарын дансанд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3 056 000 төгрөг /жирэмсэн охин гэх утгатай/, мөн өдөр 122 000 төгрөг /буудал гэх утгатай/, мөн өдөр 296 000 төгрөг /80 евро гэх утгатай/, 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 4 000 000 төгрөгийг хоёр удаа, мөн өдөр 3 890 000 төгрөгийг /тус бүр 3000 евро/ гэх утгатайгаар нийт 15 364 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
5. Талуудын хооронд Серби улс руу ажилд зуучлахаар тохиролцож мөнгө шилжүүлсэн эсэх, Б.ын Хаан банкны олон улсын картан дахь мөнгийг нэхэмжлэгч хэрэглэсэн эсэх нь маргааны зүйл болсон.
6. Хаан банкны 5120423241 тоот данс нь хариуцагч Б.ын данс мөн бөгөөд уг дансыг өөрийн охин Л.ийн хүсэлтээр өөрийн нэрээр нээлгэж н.гаар Серби улс руу өгүүлсэн нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар нотлогдож байна.
7. Хэдийгээр Б. нь С.*******г Серби улс руу ажилд зуучлах талаар тохиролцоогүй гэж маргаж байгаа ч өөрийн Хаан банкны 5120423241 тоот дансаар нийт 15 364 000 төгрөг С.*******гаас шилжүүлснийг үгүйсгээгүй, уг мөнгө ямар учиртай шилжүүлснийг хариуцагч нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд тэдний хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
8. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ..., Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.аас шаардах эрхтэй байна.
9. Нэхэмжлэгч С.******* мөнгийг, зуучлагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Б. гадаад улсад ажилд зуучлах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч өөрийн шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.
10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
11. Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байна.
12. Хариуцагч Б.ын Хаан банкны дансанд С.******* мөнгө шилжүүлсэн, талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон байх тул шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй, харин хариуцагч, нэхэмжлэгчид мөнгийг буцаан өгснөө нотлоогүй болно.
Иймд Б.аас 15 364 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 234 770 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 15 364 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжаар 234 770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА