| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01063/И |
| Дугаар | 312/шш2025/00268 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00268
2025 02 20 312/ШШ2025/00268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг - сум ******* баг ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/,
Хариуцагч: аймаг - сум 7 дугаар баг *******, зүүн дэнж ******* тоотод оршин суух, ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хашаа, байшин албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 108 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,
Хариуцагч И.*******гаас аймаг - сум ******* тоотод байрлах 64м2 талбайтай байшин болон үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэ 92 752 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч И.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл /цахимаар/
Хариуцагч Г.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Болортуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г. нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дугаар №119, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №57 дугаартай магадлалд дурьдснаар миний нөхөр 82 750 000 төгрөгийг, газар авч өгнө гэж гэгчтэй үгсэн тохирч залилан хийсэн байдаг. Г. хорих ялаар шийтгэгдэх болсон байдаг. Уг ялаас чөлөөлөгдөхийн тулд хохирол барагдуулсан гэдэг бичиг хийж өгөөч гэж гуйж, аймаг - сумын 7-р баг, дэнж 5-р гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд өгье гэснээр миний нэр дээр шилжүүлсэн байдаг. Г.д удаа дараа үл хөдлөхийг чөлөөлж өг гэх мэдэгдлийг амаар хэлсэн боловч үл тоож элдэв шалтаг хэлж зугтах болсон. Иймд иргэн И.*******гийн аймаг, - сумын 7-р баг, дэнж 5-р гудамж тоотод байрлах хашаа байшин болох хувийн орон сууцны зориулалттай үл хөлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж байгаа Г.гаас албадан чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч И.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Хариуцагч Г.тай 2015.12.24-ний өдөр миний бие аймгийн - сум, 7-р баг *******, дэнж 5 гудамж тоот 800 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, И.******* аймгийн - сум, 7-р баг, *******, дэнж, 5 дугаар гудамж тоот 64 м.кв хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. 2015.12.24-ний өдрөөс 2024.12.24-ний өдрийн байдлаар нийт 8 жил хууль ёсны өмчлөгч болох миний өмчлөх эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх/ зөрчигдсөн. Бид энэ хугацаанд газар, хашаа байшингаа бусдад хөлсөлсөн бол сарын 1,0 сая /нэг сая/ төгрөгөөр тооцож хөлслөх боломжтой байсан. Иймд дээрх хугацааны буюу 9 жил /108 сар/ нийт төлбөр болох 108 000 000 сая төгрөгийг хариуцагч Г.гаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч И.******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Г. нь 2023.11.24-ний өдөр тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа аймаг - сумын 7-р баг дэнж 5-р гудамж тоотод байрлах хашаа байшин болон газрын үнэ болох 45 000 000 сая төгрөгийг И.*******гаас гаргуулах тухай дурьджээ. Нэхэмжлэлийн үндэслэлдээ би залилан гэмт хэрэгт буруутгагдаж байхдаа хашаа, байшин, газраа И.*******гийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч би шүүхээс цагаатгагдаж хохирол төлөх төлбөрөөс чөлөөлөгдсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
И.******* миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үндэслэл нь:
1. 2017.10.16-ны өдөр миний нөхөр А. нь аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирол баргдуулсан тухай хүсэлтийг гаргаж өгсөн юм. Энэ хүсэлтэд 77 000 000 төгрөгөнд Г.гийн хашаа, байшин, газрыг 45 000 000 төгрөгөөр тохирч эхнэр *******гийн нэр дээр бүрэн шилжүүлж авсан. Иргэн А. би иргэн Г. болон Г. нараас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдолгүй бөгөөд оногдуулсан ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж өгсөн байдаг. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирол барагдуулсан тухай хүсэлтийг үндэслэн цагаатгах тогтоол гаргасан байхад одоо огт буруугүй, төлөх төлбөргүй мэтээр төөрөгдүүлж байна.
2. 2015 онд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, 3-н шатны шүүхээр миний бие уг үл хөдлөх эд хөрнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон байхад Г. нь ямар хуулийн ямар заалтаар надаас 45 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй, хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Миний бие 2015 оноос хойш өдий хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй 8 жил хохирсоор байна.
3. Хууль зүйн хувьд шаардах эрх үүсэж байж шүүх хэргийг шийдвэрлэх учиртай. Гэтэл Г.д шаардах эрх үүссэн үү, үгүй юу гэдэгт хууль зүйн үүднээс харахад шаардах эрх үүсээгүй байна. Учир нь нэг бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх, нөгөө тохиолдолд гэрээнээс татгалзаж байж шаардах эрх үүсэх боломжтой юм. Гэтэл Худалдах, худалдан авах гэрээг гурван шатны шүүхээс хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан.
Иймд дээрх үндэслэлээр Г. нь 45 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй этгээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулахаар хариу тайлбар гараж байна...” гэжээ.
2. Хариуцагч Г. хариу тайлбартаа: “...Иргэн Г. миний бие Хашаа байшинг хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх тухай И.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Г. миний бие 2017 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны 119 дугаар шийтгэх тогтоол болон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.18-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм.
Нэхэмжлэгч И.******* нь үндэслэлгүйгээр худал хэлж Шүүхийн шийдвэрийг илт гуйвуулж ... гэгчтэй үгсэн тохирч залилан хийж миний нөхөр гаас 82 750 000 төгрөг авсан гэж үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна.
Мөн хорих ялаас чөлөөлөгдөхийн тулд хохирол барагдуулсан гэж бичиг хийж өгөөч гэж гуйсан гэж ээ, гэтэл И.******* болон нар ирж та 2 намайг залилсан гээд элдвээр хэлж дарамталж байсан бөгөөд тухайн үед хуулийн байгууллагаас буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд аймаг - сум 5-р гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай 61 м2 талбайтай дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг хохиролд тооцож М.*******гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2 шатны шүүх Г.г намайг цагаатгаж, хохирол төлөх үүргээс чөлөөлсөн гэж ойлгосоор өдий хүрсэн юм.
Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд зугтах нь бүү хэл өөрийн эзэмшлийн хөрөнгө өө эргүүлж авах талаар ярьж байсан билээ. Г. би нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлөх боломжгүй бөгөөд харин И.*******гийн өмчлөлөөс буцаан шаардаж авах болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: ”...Хариуцагч Г. миний бие нэхэмжлэгчийн 2025.01.06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Манайх үл хөдлөх эд хөрөнгөө зарах сонирхолгүй байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн үеийн асуудал шийдэгдтэл барьцаа байдлаар шилжүүлж өгсөн гэтэл нэхэмжлэгч талаас буцааж шилжүүлж өгөх сонирхолгүй байгаа тул тухайн хөрөнгийн үнийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч талаас 108 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө бидний эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас эд хөрөнгийн үнийг төлж хүлээж аваагүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г. сөрөг нэхэмжлэлдээ: ”...Г. миний бие залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж байхдаа гэр бүлийн өмчлөлийн тус хашаа байшинг И.*******гийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч Г. миний бие шүүхээс цагаатгагдаж хохирол төлөх төлбөрөөс чөлөөлөгдсөн. Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоолгоод шүүхэд хандсан боловч худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тул тус үл хөдлөх эд хөрөнгүүдийнхээ үнийг И.*******гаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд И.*******гаас аймаг - сум ******* тоотод байрлах 64 м2 талбайтай байшин болон үл хөдлөх эд хөрөнг болон газрын үнэ 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ”... аймаг - сумын 7 дугаар баг, дэнж 5 дугаар гудамж тоотод байрлах хашаа байшин болон газрын үнийг 45 сая төгрөгөөр нэхэмжилж байсныг 47 752 000 төгрөгөөр нэмэгдүүлж, И.*******гаас 92 752 000 төгрөг гаргуулах.
Урьд нэхэмжпэлийн шаардлагаа тухайн үед И.*******, А.Зандаръяа нартай тохиролцсон 45,0 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө үнэлүүлж, үнэлгээ 92 752 000 төгрөг болсон тул нэхэмжлэлиийн шаардлагаа 47 752 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд И.*******гаас аймаг - сумын 7-р баг дэнж 5-р гудамж тоотод байрлах хашаа байшин болон 800 м2 талбай бүхий газрын үнэ 92 752 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, аймаг - сум 7 дугар баг, *******, зүүн дэнж, 5 дугаар гудамж тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар /хх-5/, аймаг - сум 7 дугар баг, *******, зүүн дэнж, 5 дугаар гудамж тоот хаягт байршилтай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101002786 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-6/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-7-9/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас: аймаг - сум ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-33/, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/ШЗ2022/05322 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж /хх-34-35/, газар худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-36-37/, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаартай магадлал /хх-45-49/, аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол /хх-50-67/, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоол /хх-68-74/, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаартай магадлал /хх-75-80/, аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 00182 дугаартай шийдвэр /хх84-95/, газар худалдах, худалдан авах гэрээ /хх-126-127/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс: хариуцагчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. /хх-144-164/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И.******* нь Г.д холбогдуулан “ аймаг - сум 7 дугаар баг, дэнж 5 дугаар гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх, 108,0 сая төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Манай гэр бүл Г.д нийт 120,500 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Хохирлын төлбөрт тооцон гийн газар, хашаа байшинг 45,0 сая төгрөгт үнэлэн худалдах худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сард хийсэн. Гэтэл нь энэхүү худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч, 3 шатны шүүхийн шийдвэрээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн… Иймд хашаа байшинг чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал: …Цагдаа дээр шалгагдаж байхад байшингаа чөлөөлөөд өгчихвөл цагдаад өгсөн өргөдлөө буцаагаад авъя гэсэн. Худалдах худалдан авах гэрээг дүр эсгэж хийсэн. Намайг залилах гэмт хэрэг хийгээгүй гэдгийг гурван шатны шүүхээр нотолсон, хашаа байшингийнхаа үнийг гаргуулж авах хүсэлтэй байна. И.******* нь түрээсийн мөнгө гэж 108,0 сая төгрөгийг надаас нэхэмжилж байна, яг ийм үнээр түрээслэсэн гэх баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр өгчихье гэсэн заавал худалдах худалдан авах гэрээгээр авна гээд гэрээ хийсэн, би И.*******гаас ямар ч мөнгө төгрөг аваагүй…, Сөрөг нэхэмжлэлээр хашаа байшингийн үнэ 92 752 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч Г.г аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр Шийтгэх тогтоолоор “бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял”-аар… шийтгэж /хх68-74/, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар Магадлалаар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан /хх75-80/,
4.2. аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолоор …Г.г цагаатгаж…, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар Магадлалаар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолоор …Г.г цагаатгасныг… хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
5. Маргааны зүйл болох аймаг - сум 7 дугаар баг, *******, дэнж 5 дугаар гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий, дугаартай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2101002786 дугаартай газрыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б. /Г.гийн нөхөр/-с И.*******гийн өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч нэхэмжлэгч И.******* үл хөдлөх хөрөнгийн үнийг шилжүүлснээ баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар уг үл хөдлөх хөрөнгийг эрүүгийн хэргийн хохиролд шилжүүлсэн гэдгийг хэн аль нь тайлбарласан.
8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх И.*******гийн нэр дээр шилжсэн байна.
9. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 207/МА2023/00041 дугаар Магадлал хүчин төгөлдөр болсон байна /хх90-95/.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.
11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч И.******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
12. Худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөл И.*******д шилжсэн бөгөөд нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байх тул Г.г аймаг - сумын 7 дугаар баг *******, дэнж 5 дугаар гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбайтай, дугаарт бүртгэлтэй хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2101002786 дугаарт бүртгэлтэй газрыг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.
13. Харин нэхэмжлэгч И.******* үл хөдлөх хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу хариуцагч Г.д шилжүүлэн өгөөгүй, эрүүгийн хэргийн хохиролд авсан гэдэг боловч Г.г аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоол, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2018/ДШМ/57 дугаар Магадлалаар цагаатгасан болох нь нотлогдож байна.
14. Иймд эрүүгийн хэргийн дагуу хохирол яригдахгүй, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний дагуу хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч үнийг төлөх үүрэг үүснэ.
15. Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээнд үнийг 5,0 сая төгрөг гэсэн ч энэ үнээр худалдаагүй болох нь нотлогдож байгаа бөгөөд, хөрөнгийн үнийг нэхэмжлэгч төлөөгүй, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй болно.
16. Талууд худалдах худалдан авах гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн үнийг бодитой тохиролцоогүй байх ба, хариуцагчийн хүсэлтээр үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнэлгээ 92 752 000 төгрөг гэж тодорхойлсон байна.
17. Нэгэнт талууд худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг И.*******гийн өмчлөлд шилжүүлсэн тул шүүхээс томилогдсон “Халиун капитал” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн хөрөнгийн бодит үнэлгээ /хх145-164/ болох 92 452 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
18. Харин нэхэмжлэгч И.*******гийн 108,0 сая төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. И.*******г энэ шаардлагын үндэслэлээ 8 жилийн хугацаанд газар, хашаа байшингаа бусдад 1,0 сая /нэг сая/ төгрөгөөр хөлсөлсөн бол 9 жил /108 сар/ нийт 108 000 000 төгрөгөөр олох байсан... гэжээ.
19. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 302.4.-д Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
20. Хэдийгээр талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж үл хөдлөх хөрөнгө И.*******гийн өмчлөлд шилжсэн ч, энэ нь эрүүгийн хэргийн хохирол гэж шилжүүлсэн гэдэг бөгөөд хариуцагч Г.д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан, хариуцагч одоог хүртэл тухайн хашаа байшиндаа амьдарч байгаа нь нотлогдож байна.
21. Тиймээс зохигчийн хооронд орон сууц хөлслөх болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
22. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд ямар нэгэн эрх, үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэлээ.
23. Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлээс 108,0 сая төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
24. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, …гэрээ хүчин төгөлдөр бус байж л хашаа байшингийнхаа үнийг нэхэмжлэх эрхтэй, гэрээг хүчин төгөлдөр гэж шүүх тооцсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй… гэж мэтгэлцсэн.
Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу худалдагч эд хөрөнгийн үнийг шаардах, худалдан авагч үнийг төлөх үүрэг үүснэ. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүсэхгүйг дурьдах нь зүйтэй байна.
25. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 784 710 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч И.*******гаас 784 710 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг тус тус баримтлан аймаг - сумын 7 дугаар баг *******, дэнж 5 дугаар гудамж тоотод байрлах Улсын бүртгэлийн №000416896 дугаартай, 61 м2 талбай бүхий, дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-2101002786 дугаартай газрыг чөлөөлөхийг Г.д даалгаж, нэхэмжлэлээс 108 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч И.*******гаас 92 752 000 төгрөг гаруулан хариуцагч Г.д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 784 710 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч И.*******гаас 784 710 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА