| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 131/2021/00005/И |
| Дугаар | 312/шш2025/00281 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 312/шш2025/00281
2025 02 17 312/ШШ2025/002*******1
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 5-р баг ******* 6-р гудамжны, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар:*******, утас:**************454764/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар:ВЮ64052*******04, утас:**************354764/,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн тоотод оршин суух, овогт ийн /регистрийн дугаар:ВЮ*******7092610, утас:**************354764/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 5-р баг, ******* 6-р гудамжны, ******* тоотод байрлах, ХХК /регистрийн дугаар:, утас:**************354764/-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:... ХХК-с хөдөлмөрийн хөлс 1******* 240 000 төгрөг, Т.аас 7 000 000 төгрөг, Т.ээс компьютер /иж бүрнээр буюу дэлгэц, процессор, гарын хамтаар/, цахилгаан оёдлын машиныг биет байдлаар, 420.000 төгрөг, халамжаас олгосон сонсголын дижитал аппаратын үнэ 700.000 төгрөг, халамжийн тэтгэвэр *******.120.000 төгрөг, нийт 10.240.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч: ХХК, Т. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Т.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие багаасаа ээж ийн хамтаар ******* аймагт амьдардаг байсан. Миний бие төрөлхийн хэл сонсгол муу байсан учир 2012 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамж авдаг болсон. Халамж авдаг болсноос хойш би нэг ч удаа халамжийн мөнгөө өөрөө авч байгаагүй.
Ээж миний нэрийг ашиглаж төрөөс өгдөг тэтгэмж болгоныг /түлшний мөнгө, харилцаа холбооны зардал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарсан тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж/ авдаг. Надад нэг төгрөг ч өгдөггүй. Би 2017 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хувцас дизайнерийн ангид орсон. Энэ жил төгсөх курст суралцаж байгаа.
2019-2020 онд би удаа дараа 45-60 куртик, эмнэлгийн ажилчдын хувцас захиалгаар оёсон. Цаг хугацаа нь давчуу байдаг учир шөнө ч унтахгүй нойр хоолгүй оёж дуусгадаг байсан боловч цалин хөлс өгч байсан удаагүй юм.
Миний нэрийг ашиглан халамжийн мөнгийг барьцаалж зээл авдаг. Сарын эргэн төлөлт нь миний халамжийн мөнгөөр дарагддаг. Тэгээд ч банкнаас мөнгөө авах гэхээр ээж очоод авчихдаг учир би халамжийн мөнгөө өөртөө зарцуулж чаддаггүй.
Ээж миний хүсэл сонирхлыг сонсохгүй, байнга ажлаар дарна, миний группийг ашиглан зээл авдаг ч надад нэг төгрөг ч өгдөггүй. Миний найзыг ч худал гүтгэж намайг өөрийнхөө хүслээр амьдруулах гэж өөрийнхөөрөө зүтгэдэг учир би хамт амьдрах боломжгүй болсон. Явах гэхээр замын зардал өгөхгүй байсан учир би Эрдэнэтээс зугтаж дээрээ ирж амьдрах болсон. Энэ тухай миний төрсөн эгч -, , нар бүгд мэдэж байгаа.
Миний хөгжлийн бэрхшээлтэй халамжид бүртгэлтэй байдгийг далимдуулж төслийн зээл авдаг. Нэг удаагийн зээл авахад компьютер авсан. Мөн халамжийн шугамаар оёдлын машин авсан. Би одоо төгсөх курсийн оюутан компьютерт бие даалтаа хийх, оёдлын машинаараа мөн хичээлийн даалгавраа хийх хэрэгцээ шаардлага байгаа учир компьютер оёдлын машин хоёроо авмаар байна.
Халамжийн мөнгөө өөрөө авч амьдрал ахуйдаа зарцуулдаг баймаар байна. Иймд:
2. Халамжийн шугамаар авсан Цахилгаан оёдлын машиныг биет байдлаар гаргуулах,
3. 2017, 201*******, 2019, оны түлшний мөнгө 140.000*3=420.000 төгрөг,
4. Халамжаас олгосон сонсголын дижитал аппаратын үнэ 700.000 төгрөг,
5. 2016 оны 01 сараас хойш 2020 оны 10 сар хүртэл авсан 5******* сарын халамжийн тэтгэвэр болох сард 140.000 төгрөг буюу *******.120.000 төгрөг, нийт 10.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа:... Миний бие 2014 оноос 2020 оны 4 сар хүртэл байнга оёдол хийдэг байсан бөгөөд ийнхүү оёдол хийснийхээ төлөө нэг ч төгрөг авч байгаагүй. Гэтэл ээжийн гаргасан тайлбарт өвөр" ХХК компанийн өмчид оёдлын машин байдаг талаар дурдсан байна. Би ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ээжийн компанийн ажпыг гүйцэтгэж байсан байна. Иймд 2016-2020 оны 4 сар хүртэлх хугацааны Хөдөлмөрийн хөлс болох 1*******.240.000 /арван найман сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг /2016 оны 01 сараас 201******* оны 12 сар хүртэл 36 сар 320.000=11.520.000, 2019 оны 01 сараас 2020 оны 04 сар хүртэл 16 сар*420.000=6.720.000/ өвөр ХХК тус компанийн захирал Т. ээс гаргуулах хүсэлтэй байна. 2. Миний халамжийн мөнгө авдаг дансны карт ээжид байдаг байсан. Орж ирсэн мөнгийг ээж авч хэрэглэдэг байсан. Сүүлд нь хэсэг багахан хугацаанд би өөрөө картаа хэрэглэж байсан ба ах руу мөнгө шилжүүл дараа нь буцааж өгнө гээд орж ирсэн хувцасны мөнгийг ахын Данс руу шилжүүлүүлдэг байсан. Гэвч одоо болтол эдгээр мөнгийг буцаан өгөөгүй. Иймээс энэ шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Иргэн /*******/ Ж.******* би ээж Т. /ВЮ64052*******04/, ах Т. /ВЮ*******7092610/, мөн өвөр ХХК-с нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь төрсөн ээж, төрсөн охинтойгоо эвлэрсэн болно.
Миний бие Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмаагаас татгалзаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Т., Т., ХХК нарт холбогдуулан ХХК-с хөдөлмөрийн хөлс 1******* 240 000 төгрөг, Т.аас 7 000 000 төгрөг, Т.ээс компьютер /иж бүрнээр буюу дэлгэц, процессор, гарын хамтаар/, цахилгаан оёдлын машиныг биет байдлаар, 420.000 төгрөг, халамжаас олгосон сонсголын дижитал аппаратын үнэ 700.000 төгрөг, халамжийн тэтгэвэр *******.120.000 төгрөг, нийт 10.240.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ж.******* би ээж Т., ах Т., мөн өвөр ХХК-с нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь төрсөн ээж, төрсөн охинтойгоо эвлэрсэн гэжээ.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хэдийд ч татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Т., Т., ХХК нарт холбогдуулан гаргасан ХХК-с 1******* 240 000 төгрөг, Т.аас 7 000 000 төгрөг, Т.ээс компьютер /иж бүрнээр буюу дэлгэц, процессор, гарын хамтаар/, цахилгаан оёдлын машиныг биет байдлаар, 420.000 төгрөг, халамжаас олгосон сонсголын дижитал аппаратын үнэ 700.000 төгрөг, халамжийн тэтгэвэр *******.120.000 төгрөг, нийт 10.240.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА