| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0186/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 193
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч, хохирогч Ш.Э,
шүүгдэгч, хохирогч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгоно яруу овогт Шаравжамцын Эрдэнэчулуун, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Барнууд овогт Болдын Баттулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708021610004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ОҮН 14-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Комьпютерийн программист мэргэжилтэй, “Цахиур” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Тролейбусны депогийн автобусны буудлын орчимд Б.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Бнь Б.Мөнхбаттай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Тролейбусны депогийн автобусны буудлын орчимд Ш.Эрдэнэбулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Э нь 2017 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Тролейбусны депогийн автобусны буудлын орчимд Б.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...Мөнхбат, Мягмарцэрэн бид 3 Чин бааранд орж 1 шил 0.75 литрийн архи уусан. Нилээн согтсон. Мөнхбатыг гэрт нь хүргэж өгөхөөр алхаж байтал нэг машин өөдөөс чиглээд ирсэн. Би мөргөх гэж байгаа юм болов уу гэж бодоод өөдөөс нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл тэр машинаас үл таних залуу сүүлд нэрийг нь мэдсэн Эрдэнэчулуун бууж ирээд дайраад бид 2 хоорондоо зодолдсон. Түргэний эмч ирээд намайг гэмтэл рүү авч явсан...гэх мэдүүлэг /хх-52-57/
- гэрч Л.Мягмарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Мөнхбат бид 2 Баттулгын ард алхаж байсан...Бид 2-ыг очтол жолооч талын хажууд сууж байсан залуу Баттулгатай заамдалцад аваад нүүр лүү нь 2 удаа цохичихсон. Машины жолоочтой цуг Баттулга дээр очиход ухаан алдсан байсан. Баттулга өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-14-16/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 13298 дугаартай:...Б.Баттулгын биед зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, тархи доргилт, 2 хөмсөгний гол, хамрын нуруу, баруун хацарт шарх, баруун хацар, зүүн хацрын төвгөр, баруун мөрний ар, хэвлийн зүүн хэсэгт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд ирмэг бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-24/
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-107/,
- шүүгдэгч Ш.Эы мөрдөн байцаалтад өгсөн:.. Би ганцаараа л Эрдэнэчулуунтай зодолдож биед нь гэмтэл учруулсан. Би “Цахиур” ХХК-д борлуулагчаар ажилладаг ба сарын 1.200.000 төгрөгийн цалинтай...гэх /хх-66-68/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бнь Б.Мөнхбаттай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Тролейбусны депогийн автобусны буудлын орчимд Ш.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Ш.Эы мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Тролейбусны Депогийн буудлын орчим дээгүүрээ цээж нүцгэн залуу буюу Баттулга өөдөөс ирээд машины урд гупер лүү өшиглөсөн. Би буугаад “яаж байгаа юм бэ” гэхэд Баттулга намайг заамдаж аваад бид 2 хоорондоо муудалцаж дээр доороо орж зодолдсон...Баттулга намайг эхэлж боогоод газар унагааж нүүр лүү хэд хэдэн удаа мөргөсөн, цохисон. Баттулгатай цуг явсан Мөнхбат намайг газар унасан хойно нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас утас гинж үнэлэх шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх-45-51/,
- гэрч Б.Элбэгжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...нэг залуу ирээд машины гупер лүү өшиглөсөн. Эрдэнэчулуун буугаад Баттулга гэх залуутай маргалдахад хажуунаас Мөнхбат гэж залуу Эрдэнэчулууныг хавираад газар унагаачихсан. Би очоод салгасан. Эрдэнэчулуун, Баттулга нар доор дээрээ ороод зодолдоод байсан. Мөнхбат нь Эрдэнэчулууны нүүр лүү 3 удаа мөргөсөн....гэх мэдүүлэг /хх-17-19/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 13396 дугаартай:...Ш.Эы биед дух, зүүн нүдний доод зовхи, зүүн хөмсөг, зүүн шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү хоолой, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй...гэх дүгнэлт /хх-21/,
- шүүгдэгчийн...хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Баттулга, Б.Мөнхбат нар тухайн гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн, гэвч Б.Мөнхбат гадаад улс руу явсан байх тул /х-58-59, 111, 113-114/ түүнд холбогдох хэргийг тусгаарлажээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар харилцан тохиролцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарын хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бусад асуудал
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил хийдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 2 сараар тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Эыг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгыг 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Б.Бнарт тус бүр оногдуулсан торгох ялыг тус бүр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, Б.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР