| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0377/З |
| Дугаар | 128/ШШ2024/0933 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0933
2024 11 22 /ШШ2024/0933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Маргааны төрөл: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тооцуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг хүчингүй болгуулах,
1.2. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
1.3. Өргөдлийн бүртгэлийн EX- дугаарт бүртгэгдсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах.
1.4. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах,
1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг 5 сар 8 хоногийн алдаатай буруу тооцсонтой холбоотой хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт байрлах 741 гектар талбай бүхий Х нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК-д олгож, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр Х******* ХХК шилжүүлж авсан.
2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг
- 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл,
- 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл,
- 2017 оны 3 дугаар сарын 24-ний дугаар шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус тус 3 жилээр сунгасан.
2.3. Х******* ХХК 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тоотоор тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөж тооцуулах хүсэлт гаргаж,
2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж,
2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг мэдэгдсэн хариу өгсөн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны дугаар шийдвэрээ хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал, хугацаа сунгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөж тооцуулах хүсэлт гаргасан үеэс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаагаар сунгах ёстой байсан” хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших "Х" нэртэй 741,20 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн дагуу Э ХХК-иас шилжүүлэн авсан ба тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тооцсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1- д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5- д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж тус тус заасан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгаж шийдвэрлэхдээ 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй ба 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийг болон түүнд үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцож дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан ба манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс тайлбар, санал, нотлох баримтаа гаргаж өгсөн.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр "... Тус өргөдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ хугацааг алдаатай тооцсон байх тул шийдвэрээ зассан Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр гарсантай холбоотойгоор ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгаж мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн болохыг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг өгсөн байна.
Манай компаниас Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шийдвэрийн хугацаа тооцсон алдааг засах тухай" дугаар шийдвэртэй танилцахад тус шийдвэрийн 1 дэх заалтаар “Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Х нэртэй 741.20 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг ЕХ-******* дугаарт бүртгэж улмаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ хугацааг алдаатай тооцсон байна гээд шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар алдааг зассантай холбогдуулан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар бүртгэсүгэй" гэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр өмнө нь гаргасан Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцон сунгасныг засаж шийдвэрлэсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
Ийнхүү манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсонтой холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" гэж заасны дагуу геологи, хайгуулын ажлын тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ордын нөөцийг бүртгүүлэх боломжоо алдсан бөгөөд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах онцгой эрхээ алдсан юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно", 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан", 53.1.3-д “төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан", 56.8-д "Энэ хуулийн 56.1-д засан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно", Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно", 36 дугаар зүйлийн 36.1-д “Оролцогч тайлбар, санал гаргахдаа энэ хуулийн 27.5-д заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол захиргааны байгууллага уг хугацааг сэргээж болно" гэж тус тус заажээ.
Тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн улмаас манай компани нь 5 сарын дутуу хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас бус төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалсан энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээн тооцох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд дутуу хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулсан ба энэ асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр "... Тусгай зөвшөөрлийн хугацааг тооцохдоо тухайн шийдвэр гаргаж буй 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс тооцох үндэслэлгүй ба үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгох боломжгүйг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг өгсөн.
Иймд Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, “Хүрээ дэл” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан өдрөөс тооцохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар 5 сар 8 хоногийн алдаатай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсонтой холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна" гэж заасан ба нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарахаар байна.
Мөн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Шийдвэрийн хугацаа тооцсон алдааг засах тухай" дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Х нэртэй 741.20 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсон алдааг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнтэй холбогдуулан тасралтгүй маргаж байгаа болно.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:
Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд дутуу хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулсан асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан бол Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр "... Тусгай зөвшөөрлийн хугацааг тооцохдоо тухайн шийдвэр гаргаж буй 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс тооцох үндэслэлгүй ба үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн нь үндэслэлтэй байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгох боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг өгсний дагуу шүүхэд тасралтгүй маргаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл:
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг алдаатай тооцсоны улмаас манай компаниас Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 25.1.5-д "хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр" гэж заасан баримтыг бүрдүүлэх боломжгүй болсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн шийдвэрлүүлж чадаагүй.
Захиргааны байгууллагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар 5 сар 8 хоногийн алдаатай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг буруу тооцсонтой холбоотойгоор эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн 2024 оны тоот албан бичгээр тус маргаанд хамаарах Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны дугаартай шийдвэр гарсан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр байгаа эсэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаартай 29-ний өдрийн тоот албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын 2024 оны дугаартай шийдвэр гарсан хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэр гараагүй байна гэсэн ийм хариу өгсөн.
Үүнээс үзэхэд Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гараагүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлээгүй нь хууль бус байна гэж үзэж байгаа. Зүй нь 2024 оны ******* тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэх бус эрх бүхий албан тушаалтнаар албан ёсны шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэх ёстой байсан гэж нэхэмжлэгчээс үзэж байгаа.
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: тусгай зөвшөөрлийн кадастрын бүртгэлийн системийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахад хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлтэй байсан. Үүнээс хойш аливаа хэлбэрээр шийдвэр бүртгэгдээгүй байсан.
Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2024 оны ******* тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдөр дуусгавар болгон бүртгэсэн талаар болон Кадастрын хэлтсийн 2024 оны дугаартай шийдвэрийн хоёр дахь заалтаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, алдаа гэсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсүгэй гэж шийдвэрлэсэн.
Үндсэндээ 2019 онд нэг дуусгавар болгоод 2020 оны 03 дугаар сарын байдлаар дуусгавар болгосон ийм 2 удаагийн бүртгэл байгаа. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгон бүртгэсэн нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас уг бүртгэлийг хүчингүй болгуулъя гэсэн агуулгатай байгаа.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг даалгуулах шаардлагын тухайд: 2024 оны дугаартай шийдвэрийн 1 дэх заалтаар 2017 оны дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг алдаатай тооцсон байх тул тус шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгочихсон. 2024 оны шийдвэрээр хүчингүй болгочихсон учраас гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй үлдсэн байна гэж үзэж уг өргөдлийг шийдвэрлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эс үйлдэхүй гаргасан байна. Үүнийг хууль журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн агуулгатай.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч нэхэмжлэгч компанийн хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа, үе шатнаас шалтгаалж тусгай зөвшөөрөл эзэмшигч боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж нөөцөө батлуулахтай холбоотойгоор хөндлөнгийн шинжээч томилуулж байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай тушаалаар дүрмийг баталсан. Энэ дүрмийн 13 дугаар зүйл тэр чигтээ Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр нөөцийг хүлээн авах эсэх асуудалтай холбоотой шинжээч томилох тухай журамласан зохицуулалт бий. Шинжээчийн зардал хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргаж байсан. Шинжээчийн зүгээс эцсийн байдлаар тухайн асуудлыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргасан. Бидний зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хадгалах үүргийг гүйцэтгэж тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлж, геологи хайгуулын зардлыг баталгаажуулж байсан.
Энэ хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хайгуулын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Хайгуулын үйл ажиллагаа нөөцийг тогтоох, ордыг нээхтэй холбоотой үйл ажиллагаанд чиглэж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалт бол хууль ёсны итгэлийг хамгаалах зохицуулалт. Жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийг орд болгохтой холбоотой тодорхой хэмжээний зардал гаргасан учраас мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврын үүссэн. дугаар шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тогтоолгосон.
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосон бүртгэлийг залруулж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааг тооцож үзэхээр 5 сар 8 хоногийн хугацааны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах алдагдал байгаа юм. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрийг өөрийн эрх бүрэн эрх хэмжээний хүрээнд гаргасан гэж харж байгаа.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг гаргасан. Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай тогтоолын тайлбараар эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх шүүхийн шийдвэрээр харилцаа байгаа юу гэдгийг тогтоох зорилготой, захиргааны байгууллагын хууль ёсны гэх үйл ажиллагаануудад дүгнэлт гаргах агуулга хэлбэргүй. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор нийтийн эрх зүйн харилцаа ямар тохиолдолд үүсэх вэ. Үүнд хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад төрлүүдийн буюу хүчингүй болгох, даалгах шаардлага гаргах боломжгүй. Гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байгаа тохиолдолд, нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгоход хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэх талаар тайлбарласан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр 3 дахь жилийн хугацаагаа сунгуулж шийдвэрлүүлсэн ч гэсэндээ нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хугацааг дутуу эдлүүлсэн асуудал байгаа учраас нэхэмжлэгчийн гол ашиг сонирхол энэ нөхцөл байдал руу чиглэж байгаа.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулахаар хандаж шинжээч томилуулсан. 5 сар 8 хоногийн хугацааг нөхөн эдлүүлснээр цаашид Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө гаргах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ эдэлж үүргээ биелүүлэх боломжит хугацаа гэж харсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан 3 жилийн хугацаа тогтоож өгсөн. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ямар ямарваа нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг байдаг. 35.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газарт байлгана, 35.2.1 дэх заалтад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулахдаа тодорхой байдлаар мэргэжлийн байгууллагын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр орон нутаг, мэргэжлийн хяналтын байгууллага Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрэг байгууллагууд удаа дараа үе шаттайгаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойших хугацаанд буюу тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө шийдвэрлүүлэх хугацаанд аливаа хэлбэрээр Х******* ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй цаг хугацаанд явж байгаа. Бидний хувьд тухайн цаг хугацаандаа 3 жилийн хугацаагаар сунгагдана гэсэн ойлголтыг авч байсан. Сунгуулах өргөдлийг хүлээж авснаар тухайн цаг хугацаанд асуудлуудаа бүрэн цэгцэлж өнөөдрийн энэ маргаан үүсэхгүй байх үндэстэй байсан. Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 2016 оны 09 дүгээр сард хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан гэх боловч төрийн захиргааны байгууллага хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзаж байсан үйл баримт хэргээс харагддаг.
2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дүгээр зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх эрх хэмжээ байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар татгалзах үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчөөс тодруулж асуусан. 31 дүгээр зүйлд заасан төлбөр төлөлт болон 7.2 дахь хэсэгт заасан хуулийн этгээд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх шаардлагыг хангаагүй тохиолдолд сунгахгүй буцаах үндэслэл байгаа.
Шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжуудын дагуу шийдвэрлэх эрх нь төрийн захиргааны байгууллагын эрх боловч энэ шийдвэрлэж байгаа өөрчлөлт, оруулж байгаа хүчингүй болгож байгаа үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн, өргөдөл гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад, хамгаалахад чиглэгдсэн байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр дугаартай шийдвэрээр 5 сар 8 хоногийн алдаагаа захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрч нэг хэлбэр юм. Тэгэхээр дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Х******* ХХК-ийн гаргасан тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан өдрөөс тооцохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын "Х" нэртэй 741.20 гектар газарт байрлах ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2286 дугаар шийдвэрээр Э ХХК-нд олгожээ. Улмаар Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн дээрх зөвшөөрлийг Х******* ХХК-нд шилжүүлсэн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргасныг хүлээн авч уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хугацааг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал сунгаж мөн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр тус зөвшөөрлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэсэн байна.
Х******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 дахь удаа сунгуулах тухай өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн нь уул уурхайн кадастрын бүртгэлийн дугаар EX- дугаарт бүртгэгдсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэх алдаатай тооцсон байна. Дээрх шийдвэрийг зөвтгөн засаж Кадастрын хэлтсийн даргын зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үртэл сунгаж мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн. Тусгай зөвшөөрлийн хугацааг тооцохдоо үйл баримтын дараах өдрөөс эхлэн тоолж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн болно.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчээс тус газрын Кадастрын хэлтсийн даргад 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж, хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ хугацааг алдаатай тооцсон байх тул шийдвэрээ засаж Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр гарсан тухай хариуг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр хүргүүлсэн.
"Хүрээ дэл" ХХК-аас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/24 дугаартай гомдолд "...Тус өргөдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ хугацааг алдаатай тооцсон байсан тул Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг "Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй", 98 дугаар зүйлийн 98.1.2. "Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох" гэсэн заалтыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгаж бүртгэсэн байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг тооцохдоо тухайн шийдвэр гаргаж буй 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс тооцох үндэслэлгүй ба үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Иймд Х******* ХХК-ийн гаргасан тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан өдрөөс тооцохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухайд: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д бүртгэсэн байна.
Өргөдлийн бүртгэлийн ЕХ- дугаарт бүргэгдсэн Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухайд: Ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд уг хугацааг тооцсон алдааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Шийдвэрийн хугацаа тооцсон алдааг засах тухай" дугаар шийдвэрээр залруулсан нь тус өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Х******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24- ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай: Ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 2-д заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай" дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх сунгасан шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Шийдвэрийн хугацаа тооцсон алдааг засах тухай" дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлийг сунгаж шийдвэрлэсэн"... Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож..." шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрийн Х******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно" гэж, 53.1.1-д "тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
Иймд Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчээс 5 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд сунгаж Ашигт малтмалын тухайн хуулийн 53 дүгээр зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон тохиолдолд кадастрын системд хяналтын хуудас гарсан бөгөөд хяналтын хуудсыг сая шүүхэд хүргүүлсэн.
Тус шийдвэрээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны тоот сунгасан шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгож, хоёр дахь заалтаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгон бүртгэсэн. Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн дагуу албан бичиг хүргүүлж байгаа. Тэгэхээр албан бичгийг хүчингүй болгох шаардлага байхгүй. Шийдвэрийн дагуу зөв мэдээлэл хүргүүлж байгаа гэж дурдах нь зүйтэй байна.
Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дуусгавар болгож бүртгэснийг хүчингүй болгуулах гэсэн байна. Кадастрын нэгдсэн системд өнөөдрийн байдлаар 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэсэн бүртгэлтэй байгаа. Тэгэхээр 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосон бүртгэл өнөөдрийн байдлаар байхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг даалгах гэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс холбогдох хуулийн дагуу 2017 оны шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгасан улмаар сунгасан шийдвэрээ 2024 оны дугаартай шийдвэрээр залруулга хийж өргөдлийн хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн. 5 сар 8 хоногийн хугацааны асуудлаар хугацааг нөхөн эдлүүлэхтэй холбоотой асуудал яригдана уу гэхээс дахин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах асуудал яригдахгүй.
Дөрөв дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийн хоёр дахь заалтыг хүчингүй болгуулах тухай гэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт тодорхой заасан. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны дугаартай шийдвэрээр сунгасан буюу 2017 оны дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох гэсэн байдаг. Бүхэлд нь хүчингүй болгохоор тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш сунгасан. Тэгэхээр 2017 онд сунгасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор Ашигт малтмал тухай хуулийн 53 дүгээр зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хугацаа 2016 онд дуусгавар болохоор байгаа.
Тавдугаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: 5 сар 8 хоногийг алдаатай шийдвэрлэснийг захиргааны байгууллага алдаагаа засаж 2024 оны дугаартай шийдвэрээр хугацааг нь нөхөж тооцож өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дүгээр зүйлийн 53.1.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт байрлах Х нэртэй 741 гектар талбайтай тусгай зөвшөөрөл анх Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Э ХХК-д олгогдож, 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр Х******* ХХК шилжүүлж авсан.
1.2. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дараах шийдвэрүүдээр анх олгогдсон огнооноос хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг
- 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 дэх удаа,
- 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 дахь удаа,
- 2017 оны 03 дугаар сарын 24-ний дугаар шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 дахь удаа тус тус 3 жилээр сунгасан бөгөөд кадастрын системд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсноор бүртгэгдсэн байсан.
1.3. Х******* ХХК 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тоотоор “тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дугаар шийдвэрээр сунгахдаа өргөдлийг хугацаа хожимдуулж шийдвэрлэж шийдвэр гаргахаасаа урагш 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож тооцсон нь алдаатай” хэмээн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан хугацаанаас зөвтгөж тооцуулах” хүсэлт гаргаж,
1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж,
1.5. Энэ шийдвэрийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн хариу өгсөн.
Хоёр. Нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны дугаар шийдвэрээ хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал, хугацаа сунгуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөж тооцуулах хүсэлт гаргасан үеэс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацаагаар сунгах ёстой байсан” гэх агуулгаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа
2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг хүчингүй болгуулах,
2.2. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,
2.3. Өргөдлийн бүртгэлийн EX- дугаарт бүртгэгдсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах.
2.4. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах,
2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг 5 сар 8 хоногийн алдаатай буруу тооцсонтой холбоотой хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох хэмээн тодорхойлсон.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэлийн энэ шаардлагаар захиргааны акт хэмээн тодорхойлсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захирамжилсан, тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон захиргааны актын шинжийг бие даан агуулаагүй, зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг танилцуулж, мэдэгдсэн агуулгатай байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 45 дүгээр зүйлийн 45.1-д зааснаар “захиргааны актын ... алдааг ... захиргааны байгууллага ... оролцогчийн хүсэлтээр зассан бол уг засварыг оролцогчид мэдэгдэх” үүргийн хүрээнд мэдэгдсэн байна.
Тиймээс энэ нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг өөрчлөн тооцсон, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэрийг хүчингүй болгосон эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш байна. Харин хүсэлтийг нь шийдвэрлэсэн захиргааны актыг мэдэгдсэн, танилцуулсан, хүсэлтэд нь хариу өгсөн агуулгатай байх түүний хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагаар дүгнэх шаардлагагүй буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны акт биш байна.
3.2. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
3.2.1. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 16-наас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгаснаар кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн байсан ч Х******* ХХК-ийн гаргасан “хугацаа сунгуулах өргөдлийг хугацаа хожимдуулж шийдвэрлэхдээ шийдвэр гаргахаасаа урагш 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож тооцсон нь алдаатай” хэмээн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гарсан хугацаанаас зөвтгөж тооцуулах хүсэлтийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэр гарсан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс тооцож кадастрын системд тусгай зөвшөөрлийн дуусгавар болсон хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр бүртгэсэн[1].
Энэ бүртгэл хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэгдсэн байх тул нэгэнт тусгай зөвшөөрлийн дуусах хугацааны бүртгэлд өөрчлөлт орсон байхад өмнөх “2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн” бүртгэлийг хүчингүй болгох шаардлагагүй юм.
3.2.2. Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацааг алдаатай тооцсоноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэх гомдлоор хугацааг “сунгасан шийдвэр гарсан өдрөөс тооцож” зөвтгөсөн нь Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрт баримталсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангуулсан, 53.1.1 дэх “Хайгуулын тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болно” гэсэн заалтад, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд, 33 дугаар зүйлийн 33.3 дахь “хугацааг үйл явдал болж өнгөрсний дараах өдөр цагаас эхлэн тоолох”, 45 дүгээр зүйлийн 45.1 дэх “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.”, 98 дүгээр зүйлийн 98.1.2 дахь “гомдлоор хянаад гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол актыг бүхэлд нь, хэсэгчлэн хүчингүй болгох” зохицуулалтад тус тус нийцсэн, хуулиар тогтоосон сонгох шийдвэрийн хүрээнд байна.
3.3. Өргөдлийн бүртгэлийн EX- дугаарт бүртгэгдсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
3.3.1. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарах өргөдлийн бүртгэлийн EX- дугаарт бүртгэгдсэн “хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х******* ХХК-иас гаргасан байх ба уг өргөдлийг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр хангаж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 3 жилээр сунгаж шийдвэрлэсэн, энэ шийдвэрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч гардаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл бүртгэлийн EX- дугаартай өргөдөл шийдвэрлэгдэж дууссан.
Тиймээс шийдвэрлэгдээгүй орхигдсон өргөдөл буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
3.3.2. Түүнчлэн ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэхдээ уг шийдвэр гарсан өдрөөс өмнөх огноогоор буюу тусгай зөвшөөрлийн “анх олгогдсон хугацаа”-аас тооцсон нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах” эрхийг зөрчсөн гэх Х******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоотоор гаргасан гомдлоор Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр “шийдвэрлэсэн өдөр”-өөс тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож, улмаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байсан, дуусгавар болсон хугацаанд өөрчлөлт оруулж бүртгэсэн, энэ талаараа 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байдаг.
3.3.3. Бүртгэлийн EX- дугаартай өргөдлөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа анх олгосон хугацаанаас тооцсон 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийг тусгай зөвшөөрлийн сунгалтын хугацааг алдаатай тооцсоныг зөвтгөсөн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар хүчингүй болгосноор тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар 3 дахь удаагаа сунгасан хууль зүйн бодит фактыг, энэ хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байсныг, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь “... хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох”, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.2 дахь “тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгах” хууль зүйн боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2007 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон тусгай зөвшөөрлийг 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэн авснаас хойш, 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 дэх удаа, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 дахь удаа, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 дахь удаа тус тус 3 жилээр сунгуулснаар эдэлсэн байх тул тусгай зөвшөөрлийн хугацааны алдаатай бүртгэлийг зөвтгөсөн хугацаанаас цааш дахин 3 жилээр сунгах хууль зүйн боломж байхгүй.
3.3.4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагддаг, нэхэмжлэгч компанийн 1 хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд солигдоогүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг мэдэж байх учиртай, мөн 2017 оны дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан мэдэгдлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор өгснийг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч компани хүлээн авсан нь тэмдэглэгдсэн тул 3 дахь удаагийн сунгалт хийгдсэнийг мэдэж байсан гэж үзнэ.
Х******* ХХК хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрөл нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчинтэй байсныг, дуусгавар болсныг мэдэж байсан, ийнхүү дуусгавар болсноос даруй 4 жил 4 сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “хугацааг зөвтгөж тооцуулах” гомдол гаргасан байдаг ч захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээний хүрээнд, хугацаа тоолох хууль зүйн сонгох боломжуудаас Х******* ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зохицуулалтыг сонгон хэрэглэж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр гомдлыг хангаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна.
3.3.5. Х******* ХХК хугацааг зөвтгөж тооцуулах 2024 оны 02 дугаар сарын 27-ны гомдолдоо “зүй нь ... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцох ёстой байсан, ... 5 сар гаруй хугацааг хасаж тооцсон” хэмээсэн ч, захиргааны байгууллага гомдлыг хангаж гомдолд заасан хугацаагаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож шийдвэрлэсэн байхад үүнийг эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/24 тоотоор “тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн нь эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж дахин гомдол гаргасан нь, энэ үндэслэлээр гаргаж буй нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
3.3.6. Х******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны гомдолдоо үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмын хугацааг сунгах, сэргээх зохицуулалт бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлж, нарийвчлан зохицуулсан тусгай зөвшөөрлийн хугацааг тоолох, сунгах, сэргээх харилцаанд хэрэглэгдэхгүй тул эдгээр заалтыг хэрэглэх байсан гэж гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй.
3.3.7. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг зөвтгөж тооцон мэдээллийн санд бүртгэснээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөөр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан эрх зүйн үр дагаврыг үгүй болгохгүй, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хугацаа сунгаагүй нөхцөл байдал үүссэн мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй. Хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөж тооцуулах гомдлыг шийдвэрлэхдээ 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар хугацаа сунгасан өмнөх шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу хэдий ч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хэсэгт шүүх шийдвэр гаргах боломжгүй.
Иймд “сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан” гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүй, тэр дундаа хууль бус гэж үзэх эс үйлдэхүй үгүй тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
3.4. Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.4.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр Х******* ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тоотоор гаргасан “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа шийдвэр гаргасан өдрөөс урагш 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн нь алдаатай” хэмээн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гарсан өдрөөс зөвтгөж тооцуулах” хүсэлтийг бүхэлд нь хангаж, уг хүсэлтэд заасан агуулгаар хугацааг зөвтгөж тооцсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах заалт бүхий уг шийдвэр нь тусгай зөвшөөрлийн хугацааг алдаатай тооцсон шийдвэрээ хүчингүй болгоод тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан агуулгаар тооцож бүртгэсэн буюу уг шийдвэр бүхэлдээ нэхэмжлэгчид эерэг үйлчлэл бүхий, түүний гомдолд дурдсан агуулгаар гарсан акт байна.
Тодруулбал ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн ба энэ шийдвэр нэхэмжлэгчид аливаа сөрөг үйлчлэл агуулаагүй юм.
Тиймээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан 2017 оны дугаартай өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон гэдэг байдлаар “сунгуулах өргөдөл шийдвэрлүүлэхээр хүлээгдэж тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдсан гэх 5 сарын хугацааг нөхөж тооцсон” 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш дахин 3 жилээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах шийдвэр гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй, захиргааны байгууллагын хувьд ийм шийдвэр гаргах хууль зүйн боломж Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудаар байхгүй.
3.4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх байдлаар тодорхойлогдсон ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр 3 удаа сунгуулах л тэр эрхийн хүрээ хязгаарыг тодорхойлж өгч байгаа зохицуулалт. Маргаанд хамаарах хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд дээр дүгнэснээр анх 3 жилээр олгоод, 3 удаа, 3 жилээр сунгаад хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших нийт 12 жилийн хууль зүйн боломжийг эдэлж дууссан учраас дунд нь хүчин төгөлдөр хугацааг зөвтгөж тооцсон шалтгаанаар хугацаа сунгасан шийдвэрийг дахин гаргах хууль зүйн боломж байхгүй.
Тийм учраас хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй ч тогтоогдохгүй, хугацаа сунгахыг даалгах ч хууль зүйн боломжгүй энэ нөхцөлд нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах үндэслэлгүй.
3.5. Нэхэмжлэгч энэ шаардлагаа “тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 5 сар 8 хоногийн алдаатай буруу тооцсонтой холбоотой хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” хэмээн тодорхойлсон.
3.5.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.4-т заасан бүрдэл баримт, тодруулбал геологи хайгуулын ажлын 2015 оны тайлан, хайгуулын ажлын зардал баталгаажуулсан лавлагаа, хайгуулын ажлын 2016 оны төлөвлөгөө дутуу, тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний хураамж төлөөгүй байсныг төрийн захиргааны байгууллага 22.2-т зааснаар хянаж өргөдлийг буцаасан. Улмаар Х******* ХХК 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20/16 тоотоор тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2015 оны хайгуулын ажлын тайлан нөхөн баталгаажуулж, ийнхүү хугацаа алдан баталгаажуулсан зөрчилд ногдуулсан холбогдох торгуулийг Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын газарт төлж, Геологи хайгуулын хэлтсээс хайгуулын ажлын зардал баталгаажуулсан лавлагаа нөхөн авч, сунгуулах үйлчилгээний хураамж төлж, шинжээчийн дүгнэлт, хяналтын хуудсыг хавсарган гаргаснаар[2] захиргааны байгууллага 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийдвэрээр хугацааг сунгасан байдаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байхад захиргааны байгууллага хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй хугацаа алдсан”-аас 5 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжоо хязгаарлуулсан гэх гомдол үндэслэлгүй.
3.5.2. Хэдий тийм ч тус компанийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа шийдвэр гаргахаасаа урагш 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тооцон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож тооцсон нь алдаатай” гэх гомдлоор хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн “үйл явдал болж өнгөрсний дараах өдрөөс хугацааг тооцох” зохицуулалтыг Х******* ХХК-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байдлаар хэрэглэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргасан өдрөөс тооцож 2020 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэл хүчин төгөлдөр байснаар бүртгэсэн нь захиргааны байгууллагын шийдвэртээ өөрчлөлт оруулах эрх хэмжээ, хууль зүйн боломжийн хүрээнд гарсан, хууль зөрчөөгүй, бусад этгээдийн эрхийг зөрчөөгүй байх тул хуулийн этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэсэн энэ шийдвэрийг шүүх буруутгахгүй.
Тиймээс Х******* ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг зөвтгөсөн хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.
3.5.3. Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцын 5 сарын хугацааг нэмж нөхөн тооцох буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний хооронд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал хадгалагдаж байсныг тогтоолгох нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний хугацаанд уг талбайд нөөцөө тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий эрх ашиг байсан гэж үзэж энэ шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, мөн өдрөөр дуусгавар болгон бүртгэж” шийдвэрлэснийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 20 дугаар зүйлийн 20.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 33 дугаар зүйлийн 33.3, 45 дүгээр зүйлийн 45.1, 98 дүгээр зүйлийн 98.1.2 дахь заалтыг баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацааг 5 сар 8 хоногийн алдаатай буруу тооцсонтой холбоотой хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрөл 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтыг баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, өргөдлийн бүртгэлийн EX- дугаарт бүртгэгдсэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах, ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА