Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 312/шш2025/00287

 

 

 

 

 

 

 

 

2025 02 18 312/ШШ2025/00287

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мод боловсруулах үйлдвэрийн Мөрөн цехэд 1982 оны 08 сарын 09-ний өдрөөс 1983 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд автын ачигч, 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс 1987 оны 04 сарын 25-ны өдрийн хооронд уурын зуухны галлагч, 1987 оны 05 сарын 01-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйд үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.******* миний бие 1965 оны 04 сарын 17-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Би 1980 онд арван жилийн сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 08 сарын 10-ны өдрийн 147 дугаар тушаалаар 1982 оны 08 сарын 09-ний өдрөөс эхлэн автын ачигчаар ажилд орсон. Уг ажлаа хийж байгаад 1983 оны 06 сарын 22-ны өдрийн 92 тоот тушаалаар цэргийн албанд явах болсон тул 1983 оны 06 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн.

Би Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа 05 дугаар ангид цэргийн алба 3 жил хааж, цэргийн албанаас 1986 оны 06 сарын 26-ны өдөр халагдаж Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мод боловсруулах үйлдвэрт тус үйлдвэрийн даргын 1986 оны 10 сарын 01-ний өдрийн 142 дугаар тушаалаар уурын зуухны галлагчаар 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Би тус үйлдвэрт галлагчаар ажиллаж байгаад үйлдвэрийн даргын 1987 оны 04 сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар 1987 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдсөн юм. Би уг ажлаас гарангуут Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйн даргын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 09 тоот тушаалаар тус газарт үхэрчинээр ажиллаж байгаад эцэг эхийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнттогтох сум руу шилжих шаардлага гарсан тул 1989 оны 05 сарын 01-ний өдөр үхэрчний ажлаас гарч Дэлгэрмөрөн нэгдэл рүү шилжиж явсан юм. Эдгээр ажлуудыг би хийж гүйцэтгэж байсан байдал маань миний хөдөлмөрийн дэвтэр дээр бүгд тодорхой бичигдсэн байгаа боловч өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын хэлтэст очиход халагдсан тушаал байхгүй байгаа тул дээрх ажилласан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мод боловсруулах үйлдвэрийн Мөрөн цехэд 1982 оны 08 сарын 09-ний өдрөөс 1983 оны 06 сарын 25-ны өдрийн хооронд автын ачигч, 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс 1987 оны 04 сарын 25-ны өдрийн хооронд уурын зуухны галлагч, 1987 оны 05 сарын 01-ны өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйд үхэрчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-4/, иргэни оршин суугаа газрын лавлагаа /хх-5/, 220622 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-6-7/, 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаартай Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын тушаалын нотариатаар батлуулсан хуулбар /хх-8-10/, 2023 оны 12 дугаар сарын 19-эний өдрийн 08/4354 дугаартай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хх-11/, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11/695 дугаартай лавлагаа /хх-12/, гэрчүүдийн мэдүүлэг /хх-13-14/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н.*******ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мод боловсруулах үйлдвэрт 1982 оны 08 сарын 09-ний өдрөөс 1983 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл ачигч, 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс 1987 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар, 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйд үхэрчнээр тус тус ажиллаж байсныг тогтоов.

2. Хүсэлт гаргагч Н.******* нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мод боловсруулах үйлдвэр-ийн даргын 1982 оны 08 сарын 10- ны өдрийн 147 дугаар тушаалаар 1982 оны 08 сарын 09-ний өдрөөс эхлэн автын ачигчаар ажилд орсон, 1983 оны 06 сарын 22-ны өдрийн 92 тоот тушаалаар цэргийн албанд явах болсон тул 1983 оны 06 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн, 1986 оны 06 сарын 26-ны өдөр цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 10 сарын 01-ний өдрийн 142 дугаар тушаалаар уурын зуухны галлагчаар 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс ажиллаж, 1987 оны 04 сарын 30-ны өдрийн 63 дугаар тушаалаар 1987 оны 04 сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөгдсөн, ингээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйн даргын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 09 тоот тушаалаар тус газарт үхэрчнээр орж, 1989 оны 05 сарын 01-ний өдөр ажлаас гарсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт эрх бүхий этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулан бичснээр нотлогдож байна.

3. Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэр-ийн даргын 1982 оны 8 сарын 10-ны өдрийн 147 дугаар тушаалд Н.*******ыг автын грушик-ээр ажиллуулахаар, 1983 оны 06 сарын 22-ны өдрийн 92 тоот тушаалд Н.*******ыг цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлж, амралтын тооцоо, гэнэт халагдсаны 14 хоногийн мөнгийг бодож олгох..., 1986 оны 09 сарын 25-ны өдрийн 124 дүгээр тушаалаар 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс уурын зуухны галлагчаар ажиллуулахаар тус тус томилсон,

4. Мөн Н.: ...Н.******* нь 1982-1983 он, 1986-1987 онуудад Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэр-т, 1987-1989 онд Байгууллага дундын аж ахуйд үхэрчнээр ажиллаж байсан гэсэн тодорхойлолт,

5. Т.: ... Н.******* нь 1982 оны 8 дугаар сард ажилд ороод 1983 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1986 онд цэргээс ирээд 1986 оны 09 дүгээр сарын сүүлээр Мод боловсруулах үйлдвэр-т ажиллаж байсан, 1987 онд Байгууллага дундын аж ахуйд үхэрчин болсон гэсэн тодорхойлолтуудаар давхар нотлогдож байна. Иймд Н.*******ы хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

6. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г 1982 оны 8 сарын 09-ний өдрөөс 1983 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мод боловсруулах үйлдвэр-т автын ачигч, 1986 оны 09 сарын 24-ний өдрөөс 1987 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мод боловсруулах үйлдвэр-т уурын зуухны галлагчаар, 1987 оны 05 сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Байгууллага дундын аж ахуйд үхэрчнээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА