Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/00377

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07 312/ШШ2025/00377

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах /регистрийн дугаар *******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогтой ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 496 728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч Т.******* нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг -д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин -ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 496,728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.******* миний бие -оос нэхэмжилж байгаа 496 728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 250 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 246 728 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******д холбогдуулан 496,728 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 250 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 246 728 төгрөгийг төлөх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. -ны нэхэмжилсэн 496 728 төгрөгийг хариуцагч Т.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 250 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 246 728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 7 776 төгрөг, төрийн сангаас 7 776 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА