| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01884/И |
| Дугаар | 312/шш2025/00378 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00378
2025 03 07 312/ШШ2025/00378
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах /регистрийн дугаар *******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 540 672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч А. нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг -д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин -ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 540,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: тоотод оршин суух Амгаланбаяр овогтой оос нэхэмжилсэн 540672 /таван зуун дөчин мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг хүлээн зөвшөөрч харилцан зөвшилцөлд хүрснээр харилцах дансанд 153 120 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 387 552 төгрөгийн шүүхийн нэхэмжлэлээс нэхэмжлэгч тал татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...А. миний бие -оос нэхэмжилсэн 540 672 төгрөгний 387 552 төгрөгөөс татгалзаж, 153 120 төгрөгийг -ны төлбөрт төлсөн болно. нь миний 387 552 төгрөгөөс татгалзсныг зөвшөөрч эвлэрсэн болно. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч А.т холбогдуулан 540 672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагаас 153 120 төгрөгийг төлж, 387 552 төгрөгөөс татгалзсаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 540 672 төгрөгний 387 552 төгрөгөөс татгалзаж, 153 120 төгрөг болгосныг хариуцагч А. хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос 5 243 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА