Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0840

 

 

 

 

 

 

     2024        10            28                                   128/ШШ2024/0840

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.

Хариуцагч: , алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.

Маргааны төрөл: Газрын маргаан

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “” ХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа “” ХХК-ийн Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг зохион байгуулалтыг албанд даалгах” гэжээ.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэлдээ “" ХХК-ийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 12 дугаар сарын 30-ны, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтүүдэд 1 дүгээр албанаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар албан тоотоор газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. "" ХХК-д болон барьцаалагч ХК-д газар эзэмших эрх дуусгавар болгосноо мэдэгдээгүй, газар эзэмших эрх дуусгавар болгосон тухай захиргааны акт гаргаагүй байж, “" ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй гэж эс үйлдэхүй гаргаж байгаа болно.

Нэхэмжлэгч ХК-ийн эрх зөрчигдсөн талаар: ХК-иас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн шугамын гэрээ байгуулан 700,000 ам долларыг 12 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* зүүн талд төмс, хүнсний ногоо тарих зориулалттай нэгж талбарын дугаартай /5000 м.кв/, мөн нэгж талбарын дугаартай /25991 м.кв/ эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд, уг газар дээрх (18490 гудамж Фтоот хаягт байршилтай) Улсын бүртгэлийн Ү-, Ү-, Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалсан.

Зээлийн барьцааны газрыг "” ХХК-д Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* зүүн талд төмс хүнсний ногооны зориулалттай 25,991 м.кв, 5,000 м.кв газруудыг Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 06- ний өдрийн 141 дүгээр захирамжийг үндэслэн олгосон байдаг.

Ингээд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар зээлдэгч "" ХХК гэрээний үүргээ зөрчсөн тул анд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791,873,509 төгрөг төлөх, үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шүүгчийн захирамж гаргасан. Уг асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан төлбөр гаргуулах ажиллагаа явуулж 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг үндэслэн дээрх хөрөнгүүдийг манай банканд зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатарын нэр дээр шилжүүлэхийг, мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ын нэр дээр шилжүүлэхийг албанд тус тус даалгасан боловч алба хэрэгжүүлээгүй.

Иймд тус банк 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр дээрх газруудыг банкны эзэмшилд шилжүүлэн бүртгэж, гэрчилгээ гаргаж өгөхийг албанд дахин хүссэн.

“” ХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан тоотоор хүсэлт гаргахад хүсэлтийн дагуу бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичгийг татан хянаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн дүгээр захирамжаар “” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 791,873,509 төгрөг гаргуулж “” ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 542 дугаар тогтоолоор /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээх боломжгүй харин хүсэлтэд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* зүүн талд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай нэгж талбарын дугаар бүхий 25,991 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар бүхий 5,000 м.кв талбайтай газар тус бүрийн эзэмших эрхийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулахаар болсон.

Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1 дүгээр албанд газрын эрх шилжүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн дугаар албан тоотоор хандахад 1 дүгээр албанаас хариу хүргүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн дугаар албан тоотоор Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл /Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх/-д заасны дагуу материалын бүрдэл дутуу тул банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй талаар хариу ирүүлжээ.

Энэ мэт удаа дараа хүсэлт гаргасаар байхад алба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгээс банкны эрх ашиг зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл газар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь банкны өмчлөлд шилжсэн боловч газар нь банкны эзэмшилд шилжээгүйгээс худалдан борлуулж чадахгүй жилээс жилд элэгдэл хорогдолд орон чанар байдал дордож, тоногдож зээлийн төлбөр төлүүлэх боломжгүй болсон.

ХК нь дээрх газрыг барьцаалах үедээ газрын гэрчилгээ, гэрээ зэргийг бүгдийг эх хувиар нь авсан байдаг бөгөөд барьцааны зүйл болох газартай холбоотой шаардлага гаргах эрхийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйл, 23.3, 23.4-д зааснаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа болно.

ХК-иас албанд удаа дараа очиж газрын хувийн хэрэгтэй танилцах, холбогдох захиргааны акттай танилцах, гардаж авахаар очиход газар эзэмших эрх дуусгавар болсон талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тул хувийн хэрэгтэй танилцах боломжгүй гээд танилцуулаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, 37.1-д захиргааны акт гэж .... амаар болон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчилсан байна.

алба нь "" ХХК- ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэгэн акт гаргаагүй байж газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй гэсэн шийдвэр нь мөн зүйлд заасны дагуу ХК-нд чиглэсэн буюу гадагш чиглэсэн, газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох эрх зүйн шууд үр дагавар бий болгосон үйл ажиллагаа тул захиргааны актад хамаарч байна.

Иймд 1 дүгээр албаны газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй үл хөдлөх хөрөнгө барьцаалагч ХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангагдах эрхийг зөрчиж байх тул газрын эрхийг сунгахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмших эрх шилжүүлэхийг 1 дүгээр албанд даалгах шаардлага гаргаж байгаа болно.” гэжээ.

1.3.Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ““” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг албанд даалгах” гэж өөрчилжээ.

1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн шүүгчийн дугаар захирамжаар хариуцагч “” ХХК-иас зээлийн төлбөрт 791873509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “” ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч “” ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар “” ХК-ийн зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн. Зээлийн барьцааны газрын эрхийг шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

“” ХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дахин сэргээлгэхээр хүсэлт гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээх боломжгүй. Харин хүсэлтэд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ******* зүүн талд байрлах төмс, хүнсний ногооны зориулалттай нэгж талбарын дугаар бүхий нийт 25991 метр квадрат талбайтай. Мөн нэгж талбарын дугаар бүхий 500 метр квадрат талбайтай газар тус бүрийн эзэмших эрхийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* 1 дүгээр албанд Газрын эрх шилжүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар албан тоотоор хандахад ******* 1 дүгээр албанаас хариу хүргүүлэх тухай, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд Газрын тухай хуульд заасны дагуу материалын бүрдэл дутуу тул банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй талаар хариу ирүүлсэн нь захиргааны акт ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй. Энэ мэт удаа дараа хүсэлт гаргаж, ******* алба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгээс банкны эрх ашиг зөрчигдөж байна. Газар дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь банкны өмчлөлд шилжсэн боловч газар нь банкны эзэмшилд шилжээгүйгээс худалдан борлуулж чадахгүй, жилээс жилд элэгдэл хорогдолд орж, чанар байдал дордож, тоногдож, зээлийн төлбөр төлүүлэх боломжгүй болсон байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж амаар болон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчилсан байдаг. Гэтэл ******* алба нь “” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргаагүй, захиргааны акт гаргасан бол мэдэгдвэл зохих этгээдэд нь мэдэгдээгүй нь “” ХК-д чиглэсэн буюу гадагш чиглэсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох эрх зүйн шууд үр дагавар бий болгосон үйл ажиллагаа тул захиргааны актад хамаарч байна. Иймд ******* 1 дүгээр албаны газар эзэмших эрх шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй, үл хөдлөх хөрөнгө барьцаалагч “” ХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангагдах эрхийг зөрчиж байх тул газрын эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг ******* 1 дүгээр албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.” гэв.

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэгж талбарын , дугаар бүхий газрыг эзэмшигч ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 (Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.) Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 (Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.)-д тус тус заасан газар эзэмшиж байх хугацааны () 2010-2024 оны газрын төлбөрт 919 808 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний ДХАУ-д 8800 000 төгрөг, () 2010-2024 оны газрын төлбөрт 4782 344 төгрөг, газар эзэмших эрхийн гэрчилгээний ДХАУ-д 45 744 160 төгрөг төлөөгүй мөн Газрын тухай тухай хуулийн 38 (Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх) дугаар зүйлд заасны дагуу материалын бүрдэл ханган газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжтой тухай удаа дараа "" болон иргэн А.*******д 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20/325 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч холбогдох материалыг бүрдүүлж ирээгүй болно.” гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хугацаа дуусгавар болсон тухай мэдэгдээгүй гэдэг нь “” ХХК газар нь хүчинтэй хэвээрээ байгаа шүү дээ. Эрх шилжихгүй асуудалд өр төлбөртэй бол манай программ хэзээ ч хүлээж авахгүй, бүртгэж болохгүй байгаа. Өр төлбөрийн тооцоог заавал тэглэнэ. Мөн 700 метр квадратаас дээш газар дээр дуудлага худалдааны анхны үнэ төлнө. 2003 оноос хойших захирамжтай газар дээр заавал төлнө гэсэн шаардлага тавьж байгаа шүү дээ. Одоо төлөхгүй байлаа гэхэд эрх шилжүүлэн дараа нь худалдан борлуулахад дахин дуудлага худалдааны үнэ яригдана. Манайхаас  дуудлага худалдааны үнээ төл захиран зарцуулах эрх шилжих боломжгүй байна гэдэг хариу өгнө. Нэг дор төлөх боломжгүй бол графикаар төлөх боломжтой байна уу, үгүй юу? гэдэг талаар зөвшилцөж болно. Газрын албаны төлбөр хариуцсан мэргэжилтэнтэй очоод дуудлага худалдаа графикаар төлөх боломжтой эсэх талаар зөвшилцөж болно. Зөвшилцөлд хүрсний дараа эрх шилжүүлэх материалыг нь авах боломжтой. Газрын төлбөрийг 100% төлж тооцоо нийлж байж эрх шилжинэ.”гэв.

3.Хэргийн процесс, үйл баримтын тухайд:

3.1.Нэхэмжлэгч “” ХК нь 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Ойгоннуур Энерги” ХХК-тай байгуулсан №114 дугаартай зээлийн шугамын гэрээ, мөн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хавсаргажээ.

3.2.2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нэхэмжлэгч “” ХК нь 1 дүгээр албанд гаргасан № дугаартай хөрөнгийн эзэмших эрх шилжүүлэх тухай, 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №18/1485 дугаартай албаны дарга Б.д Газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлын тухай, 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн № дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн № дугаартай Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх тухай бичгүүдийг тус тус хавсаргасан.

3.3.2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дугаартай “” ХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Б.өд Гүйцэтгэх хуудсыг сэргээх хүсэлт гаргасныг, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу мэдэгдэх хуудсыг хавсаргажээ.

3.4.“” ХХК-ийн дугаартай “Улаанбаатарын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар бүхий 5000м2 газрыг 5 жилийн хугацаатайгаа Сонгинохайрхан 21-р хороонд төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов”  Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргаж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тоот “” ХХК-аас 793,932,167 төгрөгийг гаргуулж ХК-д олгохоор шийдвэрлэсэн захирамжийг хавсаргасан.

3.5.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Санал болгох комиссын хуралдаанаар “” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөрт тооцон өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* зүүн талд байрлах төмс хүнсний ногооны зориулалттай нэгж талбарын дугаар бүхий 25,991 м/кв, нэгж талбарын ******* дугаар бүхий 5000 м/кв талбайтай тус тус газар үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж Алаг адуун овогт А овогтой /РД:/-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг хангаж өгөхийг “” ХК 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өмч газрын харилцааны албанд дугаартай бичгээр, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай бичгээр хүссэн байна.

3.6.Иргэн Ч.******* нар нь өөрийн эзэмшлийн газраа “” ХХК-ын нэр дээр шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг ******* албанд гаргасан өргөдөл, “” ХХК ******* албанд мөн газрыг шилжүүлж өгөх хүсэлтийг хавсаргасан.

3.7.Хавтаст хэргийн 167-188 дугаар хуудсанд Сонгинохайрхан дүүрэг 21-р хороо Л.Энэбишийн өргөн чөлөөнд байрлах маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг хавсаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “” ХК-аас албанд холбогдуулан ““” ХХК-ийн Газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.1.Дээрх нэхэмжлэлд шүүхээс бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон ба нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг албанд даалгах” гэж өөрчлөн тодруулсан байна.

2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэлдээ хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “” ХК-аас 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “” ХХК-тай Зээлийн шугамын гэрээ байгуулсан байх ба зээлийн барьцаанд нэр бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалснаас уг хэрэгт маргаанд хамааралтай нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ******* зүүн талд төмс, хүнсний ногоо тарих зориулалттай нэгж талбарын дугаартай 5000 м.кв газар, мөн нэгж талбарын дугаартай 25991 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газрууд байна.

3.1.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “” ХХК хангаагүй учир “” ХК иргэний шүүхэд зээл төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар бичгээр баримт үйлдсэн байх ба Дүүргийн иргэний  хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталжээ.

3.2.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан төлбөр гаргуулах ажиллагаа явуулж 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Санал болгох комиссын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг үндэслэн дээрх хөрөнгүүдийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

3.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр газрын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, газар эзэмших эрхийг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шилжүүлж хариу ирүүлэх талаар Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд дугаар албан бичиг хүргүүлжээ.

3.4.Ийнхүү албан бичгийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлээгүйтэй холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/7823 тоот албан бичгээр “” ХК Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгэх тухай асуудлаар дахин хандсан, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр “” ХК-аас Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд дахин газрын эрх шилжүүлэх хүсэлт гаргасан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

3.5.Нийслэлийн ******* албанаас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17/291 дугаартай албан бичгээр “” ХК-д хандаж нэхэмжлэгчийн шилжүүлэн авахаар маргаж буй газрууд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн барьцаанд бүртгэлтэй, өнөөдрийн байдлаар “” ХХК нь 2,748,100 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй талаар хариу хүргүүлсэн байх ба “” ХК-аас ******* албаны даргад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18/1485 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаатай холбогдуулан тодруулга хүсжээ.

3.6.Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр ******* 1 дүгээр албанд хандаж барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээж, төлбөр авагчид шилжүүлэн бүртгэж, шинээр гэрчилгээ олгож, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байх ба уг албан бичигт Нийслэлийн ******* Нэгдүгээр албанаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20/1678 дугаартай албан бичгээр “... “Ойгоннуур” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д тус тус заасан газар эзэмшиж байх хугацааны газрын төлбөр төлөөгүй, мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу материалын бүрдэл дутуу тул иргэн А.д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгох боломжгүй” талаар хариу хүргүүлсэн байна. 

4.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаас хариу тайлбараа ирүүлэхдээ “Тус дүүргийн 21 дүгээр хороонд байрлах нэгж талбарын , дугаар бүхий газрыг эзэмшигч ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5-д тус тус заасан газар эзэмшиж байх хугацааны газрын төлбөр төлөөгүй, мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу материалын бүрдэл дутуу тул ... газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй” гэж татгалзжээ. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнээгүй орхисон болно.

5.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хавсаргах баримтуудыг нэрлэсэн заасан. Үүнд, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж, 38.3 дахь хэсэгт зааснаар аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба нь хүсэлтийг шийдвэрлэхдээ хавсаргасан баримтууд бүрэн эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх талаар тодруулахаар хуульчилсан байна.

5.1.“” ХК-аас шилжүүлэн авахаар маргаж буй газруудыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 140 тоот захирамжаар “” ХХК-д тус тус 5 жилийн хугацаатай олгосон болох нь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн , 0228113 дугаартай гэрчилгээнүүдээр тогтоогдож байна. Үүнээс хойш газар эзэмших эрхийн хугацааг сунгуулаагүй талаар талууд шүүх хуралдаанд тайлбарладаг, талуудын хэн аль нь энэхүү үйл баримттай маргадаггүй. 

5.2.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.“Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч “” ХК-ийн шилжүүлэн авахаар шаардаж буй газруудын эзэмших эрх дуусгавар болсон болох нь тогтоогдож байна.

6.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу баримт материалын бүрдэл бүрэн, газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй талаараа удаа дараа илэрхийлсэн, нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч газартай холбоотой төлбөрүүдийг төлөх боломжгүй болсон учир хэрэг маргааны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан зэрэг нөхцөл байдал байх хэдий ч шүүх хэрэг маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх учиртай.

6.1.Иймд газар эзэмших эрхийн хугацаа дууссан бөгөөд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүйтэй холбоотойгоор маргаан бүхий газруудыг эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон байхад шүүх газрыг шилжүүлэх боломжтой гэж дүгнэх эрхгүй.

7.Иймд дээрх үндэслэлүүдээр ““” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах” боломжгүй байх тул “” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч “” ХК-аас ******* албанд холбогдуулан гаргасан ““” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.УРАНГУА