| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01672/И |
| Дугаар | 312/шш2025/00381 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 312/шш2025/00381
2025 03 07 312/ШШ2025/00381
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогтой /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 568 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч Э. нь ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц.сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт.халуун, цэвэр бохир, ариутгал ,хог,цахилгаан,холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт,засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-нд тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147-1, 148-2, 148- 2-6 заалтыг зөрчин *******-ны ажил уйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 568 687төгрөгийг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* тоотод оршин суух Эрдэнэ овогтой д нэхэмжилсэн 568 867 төгрөгийг хүлээн зөвшөөрч харилцан зөвшилцөлд хүрснээр харилцах дансанд 100 000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 468 867 төгрөгөөс гурван сарын хугацаанд 150 000 төгрөгийг шилжүүлж, 318 867 төгрөгт материал өгөхөөр тохиролцоонд хүрсэн болно. Иймд дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* тоотод оршин суугч Э. би *******-оос нэхэмжилсэн 568 687 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ******* ******* *******-ны захиралтай тооцоо нийлж, харилцан зөвшилцөлд хүрсэн болно. 100 000 төгрөгийг бэлнээр төлж 150 000 төгрөгийг гурван сарын хугацаанд төлж 318 867 төгрөгт материал өгөхөөр тохиролцсон болно. Иймд хялбаршуулсан журмаар дээрх хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Э.д холбогдуулан 568 687 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э. ******* ******* *******-оос нэхэмжилсэн 568 687 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 100 000 төгрөгийг бэлнээр төлж, 150 000 төгрөгийг гурван сарын хугацаанд төлж, үлдэх 318 867 төгрөгт бараа материал өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ******* хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э. ******* ******* *******-оос нэхэмжилсэн 568 687 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 100 000 төгрөгийг бэлнээр төлж, 150 000 төгрөгийг гурван сарын хугацаанд төлж, үлдэх 318 867 төгрөгт бараа материал өгөхийг нэхэмжлэгч ******* ******* ******* хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас 8 855 төгрөг, төрийн сангаас 8 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА