Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/00383

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07 312/ШШ2025/00383

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 616 679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч Ц. нь ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц.сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт.халуун, цэвэр бохир, ариутгал ,хог,цахилгаан,холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт,засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******-нд тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147-1, 148-2, 148- 2-6 заалтыг зөрчин *******-ны ажил уйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 616 679 төгрөгийг сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* багана *******-оос нэхэмжилж байгаа 616 679 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 03 дугаар сард 300 000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Ц.т холбогдуулан 616 679 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сард 300 000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* *******-ны нэхэмжилсэн 616 679 төгрөгийг хариуцагч Ц.  төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сард 300 000 төгрөг, үлдэх төлбөрийг 2025 оны 04 дүгээр сард төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 9 575 төгрөг, төрийн сангаас 9 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА