| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/02268/И |
| Дугаар | 312/шш2025/00399 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 312/шш2025/00399
2025 03 10 312/ШШ2025/00399
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ******* ******* цамхагт байрлах ******* ******* ХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26 307 039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч П.******* нь ******* ******* ХК-ийн Андууд тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201844221217 тоот зээлийн гэрээ байгуулж 12,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201844221217 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БГХ/201844221217 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 2018 оны 12 дугаар сарын 27- ны өдөр ЗГ201844221217 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 802,811 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 229,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,167 төгрөг нийт 1,033,648 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч П.*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ201844221217 тоот зээлийн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 11,697,189.37 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 13,275,158.94 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,316,690.85 төгрөг,
Г/ Нотариатын зардал 18,000 төгрөг. Нийт 26,307,039.16 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 289.490 төгрөг төлсөн болно.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:******* ******* ХК нь ******* ******* //-д холбогдуулан нэхэмжлэл Зээлийн гэрээний үүрэгт 26,289,039.16 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 18,000 төгрөг нийт 26,307,039.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...******* *******наас 26 307 039.16 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг хуваан төлөхийг хүсч байна. 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400 000 төгрөг төлөх боломжтой, 06 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үлдсэн мөнгөө шахаж төлж дуусгах болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч П.*******д холбогдуулан 26 307 039 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400 000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үлдсэн төлбөрийг хуваан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 26 307 039 төгрөгийг хариуцагч П.******* 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400 000 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үлдсэн төлбөрийг хуваан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас 144 745 төгрөг, төрийн сангаас 144 745 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА