| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01862/И |
| Дугаар | 312/шш2025/00400 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00400
2025 03 11 312/ШШ2025/00400
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр 15 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22 дугаар баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 033 635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-05-11-нд 7100374673 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,700,000 төгрөгийн зээлийг 2.9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,557,563 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 331,718 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1,889,281 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7100374673 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2022-04-30- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7100374673 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 142,437 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт -113,297 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 129,192 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 163,332 төгрөгийг зээлдэгч -с гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжинд 5,550 төгрөг төлсөн болно... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:...нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* /Ч387030615/-д холбогдох иргэний хэрэгт 2024 оны 9 сарын 16-ны өдрийн нэхэмжлэл гаргах үеийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол техникийн алдааны улмаас хариуцагчаас нэхэмжилсэн үнийн дүн дутуу бодогдож гарсан. Хариуцагч Б.*******оос Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдиин мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгиин шилжүүлэг, зээлиин үил ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу үндсэн эл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг бүрэн гаргуулах үндэслэлтэй байна. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээл, хүүг тооцоолсон. Үүнд: Үндсэн зээл: 142,437 (нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг, нийт хүү, нэмэгдүүлсэн хүү 891,198 (найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун ерэн найм) төгрөг, нийт дүн 1,033,635 (нэг сая гучин гурван мянга зургаан зуун гучин тав) төгрөг байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн ) 2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 875,303 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1 033 635 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.******* миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 1 033 635 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 333 635 төгрөг тус тус төлж барагдуулн... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Б.*******т холбогдуулан 1 033 635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 033 635 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 333 635 төгрөг төлж барагдуулах тайлбар гаргасан.
Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн 1 033 635 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 12 779 төгрөг, төрийн сангаас 12 779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА