Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 312/шш2025/00404

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 312/ШШ2025/00404

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо бага тойруу, 6-7 тоотод байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* баг ******* тоотод оршин суух Боржигон овогтой ******* ******* /регистрийн дугаар: , утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 558 982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Р.******* нь манай компанитай 2022 оны 07 сарын 27-ны өдөр ЭР-БЗГ/2022-54642 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр, 19 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар түрээслэж авсан. Түрээслэгч Р.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу samsung galaxy A53 128 black гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан богоод *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Түрээслэгч Р.******* нь зээл авснаас хойш 2024 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,382,982.32 төгрөг төлөх байснаас эргэн төлөлт хуваарийн дагуу 824,000 төгрөгийг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,558,982.36 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 568 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Р.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааг зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Р.******* нь ЭР-БЗГ/2022-51642 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1,081,011.46 төгрөг, зээлийн хүү 474,797.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,173.02 төгрөг нийт 1,558,982 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Р.*******аас зээлийн гэрээний үүрэгт 1,558,982.36 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч Р.*******ын хариу талбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ******* миний бие 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-иас 1 558 928.36 төгрөгийн үнэтэй цахилгаан бараа авсан нь үнэн болно. Хэсэг хугацаанд төлөлгүй өвчтэй хүн асарч, эмчлүүлж дажгүй болгосон. Тиймээс хэрэглээний *******ээс хөлцөл өчиж энэхүү төлбөрийг тав хувааж төлөх ба эхний төлөлтийг 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлж дуусгах болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 558 982 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Р.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тав хуваан төлөх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 558 982 төгрөгийг хариуцагч Р.******* хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тав хуваан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас 19 947 төгрөг, төрийн сангаас 19 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА