Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0938

 

   2024          11           25                                   128/ШШ2024/0*******8   

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Маргааны төрөл: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь төлсөн болохыг тогтоолгохоор маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хугацаанд нь төлсөн болохыг тогтоолгох.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Т******* нэртэй 8365.70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар шийдвэрээр Ц******* ХХК-д олгож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл эхний удаа 3 жилээр сунгасан.  

2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлах үндэслэл бүрдсэнийг, 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой”-г мэдэгдсэн.

2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ц******* ХХК 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн.  

2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтаар ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ц******* ХХК нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Т******* нэртэй 8365,7 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс анх хуулийн дагуу эзэмшин, жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байна.

Манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 /хорин сая/ төгрөгийг тус компанийн нягтлан бодогч Г.Э Төрийн сангийн 100900000712 дугаартай дансанд төлсөн.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" дугаартай "... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан болохыг мэдэгдье..." гэсэн албан бичгийг манай компанид ирүүлсэн.

Дээрх шийдвэрийн улмаас манай компани нь ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг хууль, журмын дагуу эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..." гэж заасан бөгөөд мөн "...заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй..." үндэслэлээр цуцалсан нь төрийн захиргааны байгууллага тухайн дурдагдсан зөрчил арилсны дараа буюу шийдвэр гаргахаас өмнөх бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тусгагдсан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчиж захиргааны акт гаргасан байдаг.

Манай компаниас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" ******* дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж "...ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2024 оны ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн нягтлан бодогч Г.Э Төрийн сангийн 100900000712 дугаартай дансанд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хийсэн байна..." гэсэн албан бичгийг төлбөр төлсөн баримтын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн.

Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 10/22******* дугаартай албан бичгээр "... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн танай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье..." гэсэн хариуг манай компанид ирүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай "...Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн тул, ...ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү..." гэсэн гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичгээр “ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна..." гэсэн хариу өгсөн нь хуульд нийцээгүй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, "Ц*******" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлсөнд тооцож өгнө үү..” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дугаартай шийдвэрт татгалзаж, хүчингүй болг******* үндэслэлээ 34.2, 34.7, 56.1.2 дахь хэсэгт заалтуудыг баримталсан байсан. Эдгээр заалтуудыг харахаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй байгаа гэж үзсэн.

Бид ашигт малтмалын хайгуулын лицензийн талаар хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдээс асууж байнга зөвлөгөө мэдээлэл авч ирсэн. Төлбөрөө 30 хоног хэтрүүлсэн байсан. Үүнийгээ хуулийн хэлтсээс нь тодруулж 30 дахь хоног амралтын өдөр учраас нэг дэх өдөр төлж болох уу гэж асуугаад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Хариуцагч байгууллагын 2 давхарт очиход хариуцсан ажилтан нь байхгүй байна гэж хэлээд төлбөрөө бүртгүүлж чадаагүй. Дараа 7 хоногт очиж бүртгүүлэх гэтэл танай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэсэн. Бид хугацаандаа төлсөн, тооцож үзэхээр алдангийн хамт төлбөрийг огт зөрүүгүй төлсөн. Тиймээс шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж харж байгаа. Манайх 9 дэх жилийн төлбөрийг 30 дахь хоногт алдангийн хамт бүрэн төлсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Бид хугацаандаа төлбөрөө төлж, баримтаа хавсаргасан.

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албан тоотоор тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэх гэж байна гэсэн мэдэгдлийг хүлээж аваагүй.

Цуцалсан мэдэгдэл ч аваагүй. Очиж уулзахад 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс алданги тооцож төлөх талаар хуулийн хэлтсийн мэргэжилтэн нь хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тооцож үзэхээр 30 хоногтоо тооцож байгаа. Хугацаа хэтэрсэн хоног байхгүй. Төлөх үедээ одоо алдангийн хамт яг хэдийг хийх вэ гэж асуугаад тэр дүнгээр нь төлбөрөө төлөөд нэг дэх өдөр очиход шинэ хүн байгаа, сургалтад явсан, дараа 7 хоногт ир гэхээр дараа 7 хоногт очиход тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэж мэдсэн.” гэв. 

3.3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ц*******" ХХК- ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, "Ц*******" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлсөнд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь "Т*******" нэртэй 8365,7 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаар шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаагаар "Ц*******" ХХК-нд олгожээ. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй" гэж заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олг******* өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ц*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Дээрх хугацаанд төлөөгүй бол энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийг ногдуулдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу "Ц*******" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийн эрхийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалж, шийдвэрийн дагуу мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр компанид хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ц*******" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь алдангийн хамт бүрэн төлөөгүй..." үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын ******* дугаар шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

"Ц*******" ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн хариуг Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/22******* дугаар албан бичгээр "...тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлж бүртгүүлээгүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй" гэж хүргүүлсэн байна. Мөн түүнчлэн тус газарт "Ц*******" ХХК- ийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгээр гаргасан гомдолд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр"... тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын ******* дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” хэмээн хариуг хүргүүлсэн.

Иймд "Ц*******" ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, "Ц*******" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг төлсөнд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гарагсан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийнхөө тусгай зөвшөөрлийг олг******* өдрөөс эхэлж тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан. “Ц*******” ХХК-ийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэтэл энэ хугацаанд төлөөгүй учраас үүнээс хойш 0,3 хувиар тооцож алдангийн хамт төлөх ёстой байсан. Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлсөн талаарх баримтаа Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий ******* дугаар шийдвэр гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заалтыг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Кадастрын хэлтсийн даргын ******* дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хугацааг 3 удаа 3 жилээр сунгуулж нийт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олг******* өдрөөс тооцож, жил бүр урьдчилсан төлөхөөр заасан.

Тиймээс нэхэмжлэгч компанийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан. Хэрвээ хугацаандаа төлөөгүй бол мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт зааснаар хоног хэтрүүлсэн хугацаа бүрд 0.3 хувийн алданги тооцож, төлбөр оногдуулахаар заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг ажлын 10 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг. Энэ мэдэгдэл нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчийн манайд бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлсэн.

Гэтэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн талаарх нотлох баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байдаг. Ийм учраас ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 32, 33 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж ажиллах ёстой байтал хугацаандаа төлөөгүй. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Энэ талаарх мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдлийг хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.2 дахь заалт нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр. 2024 оны 02 дугаар сарын 16-ны мэдэгдлээр цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл явахгүй шууд цуцална. Цуцлах үндэслэл тогтоогдох нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хойш юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.3 дахь заалтад зааснаар тайлбар авах, тайлбар үндэслэлтэй эсэх, цуцлах эсэхийг шийдвэрлэх ажиллагаа хийдэггүй.

Алдангийн хамт төлөх хугацааг тооцохоор 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30 хоног нь байсан гэж төлбөр хариуцсан мэргэжилтэн хэлсэн. 30 хоногтоо төлсөн бол алдангийн хамт 19,800,032 төгрөг байсан, харин нэг хоног хэтрүүлсэн учраас 20,000,000 төгрөг төлсөн. Орлогын дэлгэрэнгүйд хэд дэх хоног гэж гарч ирдэггүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц******* ХХК сонгон шалгаруулалтаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  дугаар шийдвэрээр анх авсан, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл эхний удаа 3 жилээр сунгасан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Т******* нэртэй 8365,70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтаар цуцалсан Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн ээлжит 9 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хугацаанд нь төлсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлсөн байхад цуцалсан нь хууль бус” хэмээн маргаж, хариуцагч “тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь бүрэн төлөөгүй тул цуцалсан шийдвэр үндэслэлтэй, цуцалсны дараа хугацаа хэтрүүлж төлсөн” хэмээн тайлбарладаг.

Хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаанд хамаарах шийдвэрийг гаргасан захиргааны үйл ажиллагааны хувьд.

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар цуцлах үндэслэл бүрдсэнийг, 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой”-г мэдэгдсэн.

1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ц******* ХХК 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн.  

1.3. Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтаар ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан.

2. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Т******* нэртэй 8365,70 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэснээс хууль бус бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчжээ гэж шүүх үзлээ.

2.1. Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг тооцох зохицуулалтыг буруу хэрэглэсэн тухайд.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа, хугацаандаа төлөөгүйн үр дагавар, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг нарийвчлан журамласан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олг******* өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол тусгай зөвшөөрлийг цуцална” хэмээн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олг******* өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүргийг хүлээсэн, энэ хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бол 30 хүртэл хоногийн алдангийн хамт төлөх, энэ хугацаанаас хэтрүүлж төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүсэхээр тодорхой хуульчилсан байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэсэнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр анх олгогдсон тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хугацаанд төлөөгүй, улмаар 34.6-д зааснаар алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж болохоор байсан.

Нэхэмжлэгч “төлбөр төлөх сүүлийн хугацаа амралтын өдөр таарсантай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ажилтнаас асуухад дараагийн ажлын өдөр төлж болно гэх хариуг өгсөн” гэж тайлбарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Төрийн сангийн 1009000000712 дугаар дансанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн баримтыг хавсаргаж ирүүлсэн.

Хугацаа тоолох журмын ерөнхий зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” хэмээн заасан бөгөөд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги тооцох 30 хоногийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 25-ны Ням гаригт дуусахаар байсан тул түүний дараагийн ажлын өдөр болох 02 дугаар сарын 26-ны өдрөөр алданги тооцох 30 хоногийн хугацааг тоолж дуусахаар байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц******* ХХК нь “хариуцагч байгууллагын Төрийн сан дахь тусгай зөвшөөрлийн төлбөр хүлээн авдаг 100900000712 тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр 20 сая төгрөгийн орлого” хийсэн, уг орлогыг холбогдох дансаар хүлээн авсныг, энэ нь 30 хоногийн алданги тооцсон дүн болохыг хариуцагч байгууллага тодорхойлсон тул нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан 30 хоногийн хугацаанд багтаж төлсөн гэж үзлээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлсөн төлбөр хариуцагч байгууллагын төрийн сан дахь тусгай зөвшөөрлийн төлбөр хүлээн авах 100900000752 тоот дансанд төлөгдсөн байхад “төлбөр төлсөн баримтаа бүртгүүлээгүй” гэх хариуцагчийн тайлбар тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн үйл баримтыг няцаах үндэслэл болохгүй.

Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан хугацааны дотор төлсөн, өөрөөр хэлбэл 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь алдангийн хамт бүрэн төлөөгүй" үндэслэл үүсээгүй байхад буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүсээгүй байхад цуцалсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчжээ.

2.2. Шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаагүй тухайд.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” хэмээн цуцлах үндэслэл үүссэнийг төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилж зайлшгүй мэдэгдэхийг, ийнхүү мэдэгдэх хугацааг тодорхой журамласан.

Гэтэл хариуцагч байгууллага шийдвэр гаргах ажиллагааны энэ журмыг хангаагүй, буруу хэрэгжүүлсэн байна. Тодруулбал тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэнээр, анх олгогдсон хугацаанаас, хугацаа тоолох журмын дагуу тоолоход хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүсэх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаа” 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс үүсэхээр байх тул 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдэх ажиллагааг 02 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 10 өдрөөр буюу 03 дугаар сарын 08-ны өдрийн дотор багтаан хариуцагч хийхээр байжээ.

Гэтэл хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл үүсэх дээрх хугацаанаас өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаар албан бичгээр цуцлах үндэслэл тогтоогдсоныг мэдэгдсэн хэмээн үзсэн нь буруу байна. Кадастрын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаар албан бичгийн “34.6-д заасан алдангийн хамт 34.7-д заасан хугацаанд төлөхийг, төлж баримтаа ирүүлээгүй тохиолдолд цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдсэн” агуулгаас уг албан бичгийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон” талаарх мэдэгдэл гэж үзэх, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэх үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч цуцлах шийдвэр гаргахаасаа өмнө 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “цуцлах үндэслэл тогтоогдсон талаарх мэдэгдэл өгөх” ажиллагааг хуулиар тогто******* журмын дагуу хийгээгүй гэж үзлээ. 

Ийнхүү тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх зохицуулалтыг буруу хэрэглэж, хуулиар зөвшөөрөгдсөн алдангийн хамт төлөх хугацаанд багтаан алдангийн хамт төлсөн байхад буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүсээгүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Ц******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт хугацаанд нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэлээ.

3. Шүүх тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосноор шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч нь хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж бүртгэх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгох үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.5, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн төлсөн болохыг тогтоож хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч нь хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж бүртгэх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгох үүрэгтэйг тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА