| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01753/И |
| Дугаар | 312/шш2025/00406 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00406
2025 03 11 312/ШШ2025/00406
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 1-р ******* Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт - /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 017 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21593146 тоот гэрээ байгуулан 95017373 дугаартай үүрэн холбооны дараа телбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан samsung А34, silver утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-08 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 866,464 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 151,289 төгрөг буюу нийт 1,017,754 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...******* ******* ХХК-иас нэхэмжилж буй 1 017 754 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Д. нь 1 017 754 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гурав хувааж төлөх хүсэлтэй байна. 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 317 754 төгрөгийг тус тус төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.т холбогдуулан 1 017 754 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 017 754 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 317 754 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 017 754 төгрөгийг хариуцагч Д. төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 317 754 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 14 488.5 төгрөг, төрийн сангаас 14 488.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА