| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00249/И |
| Дугаар | 312/шш2025/00428 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00428
2025 03 12 312/ШШ2025/00428
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* 43-4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 22 296 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* ******* нь *******Банктай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2010111147 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,942,600 /хорин сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. ******* Банк нь харилцагч Жигжиддорж овогтой БЯМБАСҮРЭН-н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар буртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл ь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байддаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 2010111147 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,942,600 /хорин сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүнд 198,983.39 /нэг зуун ерэн найман мянга есөн зуун наян гурван төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 09 сараас хойш 2010111147 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,244,513.34 (хорин сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун арван гурван төгрөг гучин дөрвөн мөнгө), зээлийн хүү 2,017,925.66 (хоёр сая арван долоон мянга есөн зуун хорин таван төгрөг жаран зураан мөнгө), нэмэгдүүлсэн хүү 34,391.47 (гучин дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 147 хоног болсон байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ.
Нэхэмжлэлийн шаардлага
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010111147 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр (Хорин сая хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун арван гурван төгрөг гучин дөрвөн мөнгө), зээлийн хүү 2,017,925.66 (Хоёр сая арван долоон мянга есөн зуун хорин таван төгрөг жаран зураан мөнгө), нэмэгдүүлсэн хүү 34,391.47 (Гучин дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг дөчин долоон мөнгө) нийт 22,296,830.47 /Хорин хоёр сая хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун гучин төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг Зээлдэгч Жигжиддорж БЯМБАСҮРЭН-с гаргуулж өгнө үү.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу Жигжиддорж БЯМБАСҮРЭН-н арилжааны *******ууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тус заалтын хүсэлтээсээ татгалзаж байна.
Хариуцагчийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбартай танилцаад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн звшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн талаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Ж.******* миний бие ******* *******наас 2024 оны 07 дугаар сард 20 942 600 төгрөгийн цахим зээлийг 30 сарын хугацаатай авч мөн оны 08 дугаар сард төлөлт нэг удаа хийсэн. Ар гэрийн хүн эрүүл мэндийн байдал муудснаас эмчилгээ хийлгэх шаардлагаар ажлаас гарсан мөн тус шалтгаанаар зээлийг 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх төлөлтийг хугацаанаас нь хэтрүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн хугацааг хэтрүүлсэндээ маш их харамсаж байна. Миний бие 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх сар бүрийн төлөлтөд хуримтлагдсан төлбөрийг 2025 оны 3, 4 дүгээр сард хоёр хуваан төлж, 5 дугаар сараас зээлийн төлбөрийн графикийн дагуу төлөх боломжтой. Иймээс миний учир байдлыг харгалзан хүсэлтийг хүлээн авна уу... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Ж.*******д холбогдуулан 22 296 830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 22 296 830 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 22 296 830 төгрөгийг хариуцагч Ж.******* хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэлх сар бүрийн төлөлтөд хуримтлагдсан төлбөрийг 2025 оны 3, 4 дүгээр сард хоёр хуваан төлж, 2025 оны 05 дугаар сараас зээлийн төлбөрийн графикийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******ээс 134 717 төгрөг, төрийн сангаас 134 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА