| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01638/И |
| Дугаар | 312/шш2025/00429 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2025/00429
2025 03 12 312/ШШ2025/00429
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* /регистрийн дугаар: , утас: /,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух, Боржгон овогт ******* /регистрийн дугаар: , утас: /-нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 44 644 568.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь *******Банктай 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1130093751 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 8,717,489.51 зээлийн хүүд 3,010,684.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,997.07 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1130093751 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хугацаа хэтэр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 171 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймээс зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалт болон 1130093751 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 41,282,510.49 төгрөг, 2024 оны 09-р сарын 16-ны өдрийн байдлаарх хүү 3,273,905.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,152.65 нийт 44,644,568 төгрөгийг иргэн Б., Б. нараас гаргуулах, зээлдэгч Б., Б. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Б., Б. нарт холбогдуулан 44 644 568.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* *******" ХК хариуцагч Б., Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн гэж хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжлэлтэй, Б., Б. нарт холбогдох 44 644 568.92 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас 190 586 төгрөг, төрийн сангаас 190 586 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА