Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/00438

 

 

 

 

 

 

 

 

2025 03 12 312/ШШ2025/00438

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 1 дүгээр хороо Парисын гудамж Ай Си тауэр байр 13 давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг *******-Өндөр сум ******* баг *******-******* ******* тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18 611 943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б. нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр LO7400518/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 7100018180 зээлийн дансны дугаартай, 13 150 000 /арван гурван сая нэг зуун тавин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5090512041 банкны тоот дансанд; 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7100009766 зээлийн дансны дугаартай, 5 000 000.00 /таван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.7 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5090512041 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 17 500 төгрөг, авлагын нийт 18 611 943 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Иймд Б.гаас 18 611 943 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 18 611 943.69 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 1 000 000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Сар бүрийн 25-ны өдөр 1 000 000 төгрөг төлнө... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 18 611 943 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 18 611 943 төгрөгийг хариуцагч Б. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 125 504.5 төгрөг, төрийн сангаас 125 504.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА